Намрын чуулган өнөөдөр завсарлана
2019-02-02

УИХ-ын намрын чуулган өнөөдөр завсарлана. Чуулган завсарлахаас өмнө Засгийн газрын гурван гишүүнийг хэлэлцэн томилох юм. УИХ-ын дарга Г.Занданшатар "Үдээс хойш 13:00 цагт Засгийн газрын гурван гишүүнийг томилох саналыг өргөн барина. Тиймээс чуулганы үдээс өмнө завсарлагаанаар холбогдох байнгын хороод хуралдана. Үдээс хойшхи хуралдаанаар сайдын нарын томилогоог хэлэлцээд намрын чуулганыг завсарлуулна" хэмээн гишүүдэд анхааруулсан юм. 

 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрийг Засгийн газар өргөн бариад байгаа. Мөн БСШУС-ын сайд, ЗТХ-ын сайдыг огцруулж, чөлөөлсөнтэй холбогдуулан орны хүнийг томилох саналыг өнөөдөр Засгийн газар өргөн барих юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин