УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг өнөөдөр томилно. Мөн үүнээс гадна хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх товтой.
Тодруулбал Засгийн газар өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтыг хийнэ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)