ЗУУНЫ МАНЛАЙ ДУУРИЙН ДУУЧИН Х.УРТНАСАН ТЭНГЭРИЙН ОРОНД ОДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/02

Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан урьд шөнө тэнгэрийн оронд одож, Монголын сонгодог урлагт хүнд гарз учирлаа. Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧд дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын "Ардын театр", Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

Түүний бүтээсэн дүрүүд:

Дж.Пуччини "Чио чио сан" Чио Чио Сан 1983 онд

Б.Дамдинсүрэн "Амарсанаа" Гэрэлгуа 1970 онд А.Бородин "Игорь ван" Ярославна 1972 онд

Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" Нансалмаа 1976 онд

Дж.Верди "Травиата" Виолеттад 1977 онд

П.И.Чайковский "Евгений Онегин" Татьяна 1980 онд

Дж.Пуччини "Тоска" Тоска 1981 онд

А.Даргомыжский "Лусын дагина" Наташа 1982 онд

П.И.Чайковский "Иоланта" Иолантад 1984 онд

Дж.Верди "Отелло" Дездемона 1989 онд

Дж.Пуччини "Турандот" Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээу байв. Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Зогсоолын хүрэлцээ хангалтгүй сүлжмэлийн үйлдвэрийн ойролцоо далд зогсоол зохион байгуулна 2 цагийн өмнө
СЕХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн эрхлэгч арын өрөөгөөр яах юм бэ 4 цагийн өмнө
Гадаадад байгаа иргэдээс санал авах 47 салбар комисс байгууллаа 4 цагийн өмнө
Казахстанд гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийг баталж, "Салтанатын хууль" хэмээн нэрлэжээ 4 цагийн өмнө
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна 5 цагийн өмнө
Танилц: Энэ зун ХАЛУУН УС хязгаарлах хуваарь 5 цагийн өмнө
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын хороодын хамтарсан хурал боллоо 5 цагийн өмнө
Хагас тэрбумын өртөгтэй гоё ганган сэтгүүлүүд хогийн саваар хөглөрч эхэллээ 6 цагийн өмнө
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа 6 цагийн өмнө
ГЕГ: Нүүрсний экспорт 27%-аар, суудлын автомашины импорт 2.3 дахин нэмэгдсэн 8 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн гал түймрийн дуудлага 3.8 хувиар өссөн 8 цагийн өмнө
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ 8 цагийн өмнө
М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгье 9 цагийн өмнө
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Эрэл” компанийнхан нийтийн эрх ашгийн төлөө 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй ажил саатуулсан 9 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд "ажиллахгүй" 10 цагийн өмнө
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Баяндун сумын ногоочидтой уулзав 10 цагийн өмнө
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 10 цагийн өмнө