Холын замд болгоомжтой зорчино уу
2019-02-06

 

Хангайн уулархаг нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүрч хүйтрэх тул орон нутагт золгуутаар явж буй иргэд тээвэрчид дулаан хувцаслах, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын сайтар хангуулж, шатах тослох материалын нөөцтэй замд гарахыг зөвлөж байна.


Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдсэн энэ өдрүүдэд замын нөхцөлд тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчоорой.

Shuud.mn
Сонин хачин