Парис-2019: Ц.Цогтбаатар, Д.Амартүвшин нар медалийн тавцанд зогслоо
2019-02-10

Олон Улсын жүдо бөхийн холбооны 2019 оны эхний “Их дуулга тэмцээн” Францын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр манай улсын хоёр жүдоч медалийн тавцанд зогслоо. 

 

ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын төлөө барилдлаа

 

2019 оны Парисын их дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 73кг-ийн жинд барилдсан Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр

 


-Эхний тойрогт Буркино Пасогийн Диалло Лукасыг ялж, 
-Хоёрдугаар тойрогт Молдавын тамирчныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр,
-Гуравдугаар тойрогт Израйлын тамирчин Тохар Бутбулыг 13 секундэд цэвэр ялж,
-Хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга Лашаг вазари үнэлгээгээр,
-Хагас шигшээ барилдаанд Косовогийн тамирчин Акил Гжаковаг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдсан юм.

 

 МУГТ Дашдаваагийн Амартүвшин хүрэл медалиа ихэрлүүллээ

 

ДАШТ-ийн мөнгөн медальт МУГТ Дашдаваагийн Амартүвшин 2015 оны Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 4 жилийн дараа дахин хүрэл медалийн эзэн  боллоо.

 

 

Д.Амартүвшин гавъяат тэмцээний "С" хэсгийн тэргүүлэн барилдаж Алжир, Франц, Израйлын тамирчдыг ялан хэсгийн аварга болж, хагас шигшаа барилдаан Дэлхийн аварга, олипийн мөнгөн медальт Казакстаны Елдос Сметовд ялагдаж, хүрэл медалийн төлөө Нидерландын тамирчинтай барилдаж, яллаа. 
 

Энэ оны жүдо бөхийн өнгийг тодорхойлдог тус тэмцээнд 98 орны эрэгтэй 360, эмэгтэй 249, нийт 609 жүдоч хуран чуулжээ. Тус тэмцээнд манай улс 21 тамирчин оролцож байгаад бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын удирдлагад хүч үзэж байна.

 

Нийт 150 мянган ам долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүлсэн жүдоч 5 мянган доллар хүртэхээс гадна дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 3 мянган доллар 700 оноо, хүрэл медаль 1500 доллароор дансаа зузаатгаж, 500 оноогоор чансаагаа ахиулна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
hatnaa:
manai tsogtoo sain mundag bnaa amjilt husey
2019-02-10
Эрдэмтэн:
Ялт аваачээ
2019-02-10
Тамирчиддаа амжилт хүсье
2019-02-10