СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БЭЛЭН МӨНГӨГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХУТГА ТУЛГАН АТМ ОРЖ, ДАНСАН ДАХЬ БҮХ МӨНГИЙГ НЬ ДЭЭРЭМДДЭГ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/02/23

ОРОЙН ЦАГААР ГАНЦААРАА ЯВЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОЛЗОЛДОГ-

Эрүүгийн цагдаагийн албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчид хоёрдугаар сарын 16-ны өдөр Нийслэл хотын хэмжээнд дээрмийн хэрэг үйлддэг хоёр этгээдийг илрүүлэн баривчилжээ. Тэд шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг машиндаа суулгаж хөл гарыг нь хүлж, хоолойг нь олсоор боож айлган сүрдүүлж, биед байгаа бүх эд зүйл, гар утас бэлэн мөнгийг нь дээрэмдэн авдаг аж. Гэмт хэрэгтнүүд такси барих гэж гар өргөн зогсож буй эмэгтэйчүүдийг суулган, хүний хөлөөс зайдуу очиж дээрэмддэг бөгөөд биедээ бэлэн мөнгөгүй явж байсан эмэгтэйчүүдийг хутга тулган АТМ орж дансны үлдэгдэлд байгаа бүх мөнгийг нь авдаг байжээ.

Уг гэмт хэргийг үйлддэг этгээдүүд болох 24 настай эрэгтэй П, 16 настай А нарыг иргэдийн мэдээлллийн дагуу мөрдөн шалгаж үйлдэл дээр нь илрүүлэн саатуулсан байна. 24 настай П нь урьд өмнө нь танхай болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэгэн. Тэрээр насанд хүрээгүй А-тай хамтран эмэгтэйчүүдийг дээрэмдэх үйлдлээ гурван удаа үйлдсэн хэмээн хүлээгээд байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна.

Гэмт этгээдүүд хувийн Приус-30 загварын автомашинаар халтуур хийж байгаа мэт дүр эсгэдэг аж. Мөн эмэгтэйчүүдийг машинд суулгахдаа 24 настай П нь жолоо барьж, 16 настай А нь машины багажинд нуугдаж, хүнгүй газарт очиж зогсоод багаажнаас гарч ирдэг байгаа юм. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж урьдчилсан байдлаар гурван үйлдлийг нь тогтоожээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн 16-р хороо "Найман шарга" захын гаднаас 39 настай эмэгтэй Э нь Гандан хүрэхээр такси барьсан. Уг эмэгтэйг машиндаа суулгаж, бэлэн мөнгөгүй байсан тул хутга тулган, айлган сүрдүүлж АТМ руу оруулж, дансан дахь нэг сая 900 мянган төгрөгийн үлдэгдлийг бүгдийг нь дээрэмдэн авсан. Мөн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо "Хатан гоёл" салоны үүднээс 51 настай эмэгтэй Г-г суулган хүнгүй газарт очиж зодож айпон 10 маркийн гар утас 150 мянган төгрөгийг дээрэмдсэн байна.

Түүнчлэн гэмт этгээдүүдийн автомашинд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Их дэлгүүр"-ийн урдаас гар өргөн 38 настай эмэгтэй Б нь зодож танхайрч гар утсыг нь дээрэмдэн, хүч хэрэглэн картнаас нь 100 мянган төгрөг уншуулан авсан тохиолдлыг илрүүлсэн байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүдийг цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Мөн шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, хувийн такси унаагаар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байх, автомашины дугаарыг сайтар харах, хүнгүй газраар явахгүй байх зэргээр өөрийн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

эх сурвалж: medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 8 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 10 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 10 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 10 цагийн өмнө
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 10 цагийн өмнө
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 10 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна 10 цагийн өмнө
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо 10 цагийн өмнө
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ 11 цагийн өмнө
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр 11 цагийн өмнө
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй 11 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ 12 цагийн өмнө
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах 12 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 12 цагийн өмнө
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 14 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 15 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 15 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 15 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 15 цагийн өмнө