Хөрсний нуралтыг газар хөдлөлттэй холбохоор "чичирч" эхэллээ
2019-03-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газарт байрлах “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан.

 

“Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нар дарагдсаныг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан.

 

Харин үлдсэн дөрвөн иргэн хоёр техникийг гарган авахаар Онцгой байдлын алба хаагчид  өдөр шөнөгүй ажилласаар 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байгаа. Мөн өнөөдөр /2019.03.06/ 12.55 цагт дахин нэг иргэний цогцсыг гарган авсан гэдгийг мэдээллээ. Үлдсэн нэг иргэний цогцсыг гаргахаар долоо дахь өдрөө алба хаагчид ажиллаж байна.

 

“Эко Алтан Заамар” ХХК-ийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Осол болохоос 16 цагийн өмнө осол болсон газар дөрвөн магниутын хүчтэй газар хөдлөлт болсон гэж бүртгэгдсэнийг Монгол Улсын шинжлэх ухааны академи, Одон орон  геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс албан бичиг ирсэн болно. Иймд газар хөдлөлт нуралт болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад нэр хүндэд халдсан  ташаа мэдээлэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг хууль хяналтын байгууллагад өгөхийг үүрээг мэдэгдэж байна” гэжээ.

 

 

Үнэндээ компанийн зүгээс мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, газар хөдлөлтөөс болж нуралт үүссэн гэдгийг хэн ч нотлоогүй атал ийн яаран сандран “Газар хөдлөлт л буруутай”  гэх утгатай мэдэгдэл хийж, хуулиар далайлгах аж.

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар  өчигдөр /2019.03.05/ ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Энэ талаар өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийж “Эко алтан Заамар” ХХК-ийн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажил явагдаагүй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой" гэдгийг хэллээ. Ослын дүгнэлт өнөөдөр /2019.03.06/ гарна. 

 

Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн ч “4 баллын хүчтэй чичирхийллийг гадаа байсан хүн бараг мэдэрдэггүй. Өндөр байшин дотор байгаа хүн мэдрэх магадлалтай. Уурхайн хүнд даацын автомашины үүсгэж буй доргилт үүнээс хамаагүй илүү” хэмээн тайлбарлаж мөн л газар хөдлөлт нөлөөлсөн гэдэгт санал нийлэхгүй байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tesreh bodisiig ni uursdiih ni office door bulmaruud
2019-03-07
Шар усны үер болон нурахаас хамгаалах давхарласан үе тавиагүй ШУУД ЖОРЛОН шиг НҮХ ухаж хаясаныг фото зурагнаас тодорхой байсан ГАЗАР ХӨДЛӨЛТ үгээр хүний аминд хүрсэн хариуцлагаас мултрах гэж цуурхал эсвэл мэдэгдэл тараах нь гэмт шүү
2019-03-06
Jorlongii nuhiigch ingej uhdaggui baihaa.Zardalaa hemneh gej shunaad iim egc nuh uhsan baina daa.Uhsenii chin tanai companiin ner hund ve,4 zaluu uhej hichneen huuhed aavgui bollloo.4 eej 4 aaviig amidiin tamd unagachaad bitgii guc
2019-03-06