“Welcome to Mongolia” дуу ТЭРГҮҮН байр эзэлжээ

2019 оны 03 сарын 10

Аялал жуулчлалын анхдагч компаниудын нэг “Цолмон тревэл” компани ивээн тэтгэж, “Guys” хамтлагийн дуучин М.Мягмарын дуулсан “Welcome to Mongolia” дууны нээлт шинэ оны өмнөхөн тохиосон билээ. Англи хэл дээр дуулсан уг дуу нь дэлхийн аялал жуулчлалын томоохон наадам болох ITB Berlin 2019 үзэсгэлэнгийн “Multimedia awards 2019” уралдаанд өрсөлдөн, нэгдүгээр байр эзэлжээ.

Тус наадамд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, урлагийн ажилтны төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Арга хэмжээний үеэр “Цолмон трэвел” ХХК-ийн захирал Мягмарын Навчаа тэргүүн байрын шагналаа гардан авлаа. Энэ нь Монголын аялал жуулчлалын салбарыг хувь компани өөрийн хөрөнгөөр сурталчилж буй анхны ажил юм. Жилийн дөрвөн улирлын зураг авалтыг “Cross animation” студийнхэн хийж, аяыг Ж.Түвшинжаргал зохион, үгийг Монголын Дэрсу Узала М.Навчаа бичиж, англи хэлнээ Б.Дөлгөөн хөрвүүлжээ.

“WELCOME TO MONGOLIA” ДУУ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulziijargal (139.5.216.125) 2019 оны 03 сарын 10

Bayar hurgey!

0  |  0
Top