Монголын тухай Америкийн геополитикч ингэж бичжээ

Монголын тухай Америкийн геополитикч ингэж бичжээ

Нэгэн үед Орос улс Төв Азийн далайд гарцгүй тэрхүү орны хамгийн том холбоотон нь байсан ч өдгөө тэнд нөлөөгөө тогтооход бусад орны ширүүн өрсөлдөөнтэй тулгарах болжээ.

Геополитикийн асуудал, улс орнуудын аюулгүй байдлын бодлогын талаар мэдээлэл, сурвалжлага бэлтгэдэг "Global Security Review" сайтын судлаач Никола Микович Монгол дахь Оросын нөлөө сүүлийн жилүүдэд хэрхэн буурсан талаар анализ бичсэнийг орчуулан хүргэж байна.

Англи хэл Оросыг гүйцэж Монголд хамгийн түгээмэл яригддаг гадаад хэл болж байгаатай зэрэгцэн барууны корпорациуд Монголын уул уурхайн аж үйлдвэрлэлийн ихэнх хувьд хяналт, нөлөөгөө тогтоожээ. Ашигт малтмалын салбар бол Монголын эдийн засгийн амин чухал хэсэг юм. Дэлхийд одоогоор илрээд байгаа нийт нүүрсний нөөцийн 10 хувь нь хуучин Зөвлөлтийн дагуул улсуудын нэг тус оронд агуулагддаг.

Монголын уул уурхайн аж үйлдвэрийг Оюу Толгой болон Таван Толгой гэсэн хоёр компани давамгайлдаг. Хувьцааны гуравны хоёрыг нь Канадын болон Британи, Австралийн фирмүүд эзэмшдэг Оюу Толгой нь монголын уул уурхайн голлох тоглогч. Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар муу нэр зүүсэн Канадын "Рио Тинто" группын нөлөө Монголд маш их...

Уул уурхайн салбарын хоёр дахь том корпораци бол төрийн өмчит Таван Толгой. Саяхан монголын хууль тогтоогчид Таван Толгойн нүүрсний уурхайн 30 хувийг зарахыг зөвшөөрөөд байгаа... Уул уурхайн салбар нь Монголын ДНБ-ий ойролцоогоор гуравны нэгийг нь бүрдүүлж өгдөг. Ашигт малтмалын бүтээгдэхүүн тус орны нийт экспортын 89 хувийг хангаж байна. Хэдийгээр "Рио Тинто" гэх мэт барууны компаниуд тус орны эдийн засагт байр сууриа бат эзэлсэн ч Хятад улс Монголын гол худалдан авагч хэвээр байна. Харин эсрэгээрээ монголын эдийн засаг дахь оросын нөлөө ЗХУ-ын задралын дараа уналтад орсон юм. 

1990-ээд оны үед Монголын Оростой хийх худалдаа 80 гаруй хувиар буурсан байхад Хятадтай хийх дипломат харилцаа, эдийн засгийн нөлөө хурдацтайгаар өсчээ. Харин сүүлийн хэдэн жилд ОХУ бүс нутгийн тэргүүлэгчийн байр сууриа хадгалах үүднээс Монголтой урьдын холбоогоо сэргээхийг эрмэлзэх болсон байна. Оросын засгийн газар монголын улсын өрийн 98 хувийг цайруулсны зэрэгцээ Орос-Хятадын хоорондох газрын тос дамжуулах хоолойг тус улсын нутгаар дайруулан барих гэрээг хийжээ.

Социалист дэглэмийн үед Монгол улс нь албан бусаар ЗХУ-ын бүрэлдэхүүний 16 дахь БНУ-д тооцогдож байсан гэхэд хилсдэхгүй бөгөөд иргэдийн ихэнх нь оросоор ярих юм уу ойлгох чадвартай байв. Харин өнөөдөр орос хэлний ач холбогдол монголчуудын дунд, ялангуяа залуусын дунд ихээхэн буурчээ. Кирилл үсэг нь монголчуудын хэрэглэдэг албан ёсны цагаан толгой мөн боловч залуус цахим орчин, олон нийтийн сүлжээнд Латин үсгийг галиглан ашиглахыг илүүд үздэг. Монгол хэл дээрх фэйсбүүкийн сэтгэгдлүүдийн бараг тал хувь нь латин үсгээр бичигдсэн харагддаг. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд кирилл үсгийг халж эхэлж байгаатай нэгэн адил Монголын төрөөс латин үсгийг стандартчилах ажил зохион байгуулах магадлал өндөр байна.

Орос Монголд зөвхөн эдийн засгаа нөлөөгөө алдсангүй, соёлын нөлөөгөө ч гэсэн аажмаар алдаж байна. Орос хэл нь монгол залуусын дундах хамгийн түгээмэл гадаад хэлний байр сууриа англи хэлд хэдийнээ тавьж өгсөн. Хэдийгээр орос хэл заадаг сургууль, их сургуулиуд монголд олон тоотой хэвээр байгаа ч цаашдаа хойд хөршийнх нь соёлын нөлөө тэнд багассаар байх болно. 

7
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ухань хотод байгаа оюутан Р.Болорцэцэгийн эх орондоо хандсан ИЛ ЗАХИДАЛ

2020-01-26

"Номтойбаярыг би хүндэлдэг..."

2020-01-25

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Туркт хүчтэй газар хөдлөлт болж, 31 хүн амиа алджээ

2020-01-26

Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн 49 хүн "бүрэн эдгэрчээ"

2020-01-26

Коронавирусын голомт болсон Үхань хот дахь эмнэлгийн ажилтнуудын дүр зураг (26 фото)

2020-01-25

Хар тамхинд донтсон Австрали эр цагдаагийн дүр эсгэж, өөр нэг донтогчийн гэрт нэгжлэг хийжээ

2020-01-25

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Та алийг нь сонгох вэ: Ажил уу? Амьдрал уу?

2020-01-26

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Коронавирусийн халдвараас сэргийлэх ЭНГИЙН 3 АРГА

2020-01-26

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Ирэх сарын 01-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

2020-01-26

Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн байна + Аймгуудын цаг агаар

2020-01-26

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

2020-01-25

Дараа долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2020-01-25

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.52%
АНУ
28.67%
ОХУ
6.45%
Арабын орнууд
5.73%
Израиль
3.23%
Хойд Солонгос
2.87%
Иран
1.79%
Африкийн орнууд
1.08%
Энэтхэг
1.08%
Бусад
1.08%
Турк
0.72%
Европын Холбооны орнууд
0.72%
Афганистан
0.72%
Пакистан
0.36%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,326

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,691

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462