Дусал усыг ч хэмнэе!

Дусал усыг ч хэмнэе!

Бидэнд байгаа цэвэр усны хангамж ердөө нэг халбага

Цэнхэр гаригт цөөн хэдэн жилийн өмнө хоёр тэрбум гаруй хүн амьдардаг байлаа. Энэ үед дэлхий дээр нэг тэрбум 440 сая километр куб усны нөөц байсан.Тэр үед энэ их усны зөвхөн нэг хувийг ашиглаж байсан гэдэг. Харин өнөөдөр Дэлхийн нийт хүн амын  таван хүн тутмын нэг нь усны хомсдолтой амьдарч байгаа юм.  Монгол Улс дэлхий дахинд цэвэр усны хомсдолд орох эхний 20 улсын нэгээр зарлагдаад удаж байна. Хамгийн эхнийх шүү. Бидний ирээдүй хойч үүнээс илүү нөхцөл байдалд үлдэх нь ойрхон байна. Хэрэв бид усны хомсдолд орвол яах вэ. Бидэнд байгаа цэвэр усны хангамж ердөө нэгхэн халбага. Бид усыг яаж хэмнэж, хайрлаж болохыг бүгд мэддэг хэрнээ хэн ч үүнийг хэрэгжүүлдэггүй. Өнөөдөр дөнгөж алхаж сурсан бяцхан үр чинь аравхан жилийн дараа уух усгүй болох гэж байна гэвэл та итгэх үү.  Манайх шиг гүний цэвэр усаа 00-доо хэрэглэдэг улс хаана ч байхгүй. 00-ын усыг нэг татахад 6-10 литр ус зарцуулдаг. Энэ бол зөвхөн нэг жишээ. Тиймээс бид усыг хэмнэж үр ашиггүй хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

 

Бидний хэрэглэж байгаа ундны болон ахуйн ус

Улаанбаатар хотын ундны усны 99 хувийг Туул голын хөндий дэх газар доорх ус бүрдүүлдэг. Нийслэлийн усны хоногийн бодит хэрэглээ 323600 куб.метр хүрээд байна гэсэн судалгаа байна. Усны хэрэглээ, ашиглалт хүн ам, эдийн засгийн өсөлтөөс хамаарч энэ тоо нэмэгдэх хандлагатай хэмээн мэргэжлийн байгууллагаас үзэж байна. Манай улсын нэг иргэнд жилд 10 мянган тонн ус ноогддог. Энэ нь дэлхийн улсуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингээд бодохоор та бид өнөөдөр дэлхийн ихэнх улсын нэг иргэний хэрэглэж байгаа уснаас их хэмжээний ус тэгэхдээ бүр дээд зэргийн цэвэр ус хэрэглэж байгааг хэлэх гэсэн юм. Монгол Улсын хэмжээнд ашиглаж болох усны нөөц 610 мянга гаруй тонн, үүний 80 хувь нь гадаргын ус, 20 хувь нь газрын гүний ус эзэлж байна. Гэтэл бид дан ганц газрын гүний усыг ашиглаж байна. Энэ нь эргээд усны нөөц багасахад нөлөөлж байгаа юм. Хотын хэмжээнд цэвэр ус хэрэглэгчдийг ангилан харвал 204 мянган айл өрх, 108 мянган ААН, 200 гаруй аж үйлдвэр байна. Үүнээс үйлдвэр ААН цэвэр усны хэрэглээний 25-30 хувийг эзэлж байна.

Хотын ус хангамжийн эх үүсвэрийн газрын доорх усны нөөцөд судалгаа хийжээ. Үүнээс харахад Улаанбаатар хотын эргэн тойронд 250 км хүртэлх зайд тухайн үеийн болон алс хэтийн төлвийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн зориулалтаар эрэл хайгуулын гидрогеологийн цогцолбор судалгааны ажлыг 1977-1979, 1983-1984 онд ЗХУ-ын ПНИИИС-ийн экспедиц хийсэн байна. Судалгаагаар олон тооны хэсэгчилсэн талбайд газрын доорх усны ашиглалтын ба таамаг нөөцийг зохих төвшинд үнэлж тогтоосон хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн мэргэжилтэн ярьж байсан.

 

Гүний усаа гамгүй хэрэглэсээр…

Манай улсын хувьд  хамгийн том асуудал бол усны нөөц, хангамж. Газрын доорх ус нь цэвэр бөгөөд байгалийн шүүлтүүртэй байдаг аж. Гүний усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, эргэж нөхөн сэргээгдэх чадвар нь удаан байдаг. Усны газраас хийсэн нэгэн судалгаагаар гүний ус 500 жилийн хугацаанд бүрэн цэвэршдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд дэлхийн улс орнууд газрын гадарга дээрх ус ашиглаж  саарал усаа дахин боловсруулж байна. Харин Монгол Улс хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Туул голын сав газар нь Улаанбаатар хотын долоон дүүрэг, таван аймгийн 37 сумыг хамардаг бөгөөд нийт 1.4 сая хүн ам, 4.3 сая малыг усаар хангадаг байна. Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгалийн баялаг, ой мод сүйрч, гүний усаа гамгүй хэрэглэснээс хуурайшилт ихэсч цөлжилтийн хэмжээ 90 хувьд хүрчээ.

Барилга ихсэх тусам усны хэрэглээ нэмэгддэг. Харин газрын гүний усны нөөц үүнийг хангаж чадахгүй байна. Өнөөдөр гэр хороололд амьдарч буй нэг хүн хоногт 6-7 литр ус хэрэглэдэг бол орон сууцанд амьдарч буй нэг хүн 240-300 литр ус хэрэглэж байна. Гэтэл өнөөдөр ийм олон орон сууц ашиглалтад ороход төдий хэмжээний усны хэрэгцээ тулгарна. Улаанбаатар хотын хэрэглээний цэвэр усыг долоон эх үүсэврээс 200 гаруй худгаар олборлоод, 21 насосны станцаар дамжуулан нийслэлээр тарааж, хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэхдээ хоногт 150-200 мянган метр куб ус түгээдэг. Нэг литр усыг худагт хүргэхийн тулд 11 төгрөг зарцуулдаг байна.

 

Африкийн араас ороход ойрхон байна

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хоёр дахь том хот Кэйт Тоулд нэг хүнд ногдох өдрийн усны хэрэглээ 50 литр болжээ. 50 литр гэдэг бидний таван минут шүршүүрт урсгадаг ус юм. Бид усаа хэмнэхгүй энэ хэвээр урагшилбал ундны усгүй болоход ойрхон байна. Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж булаг шанд, гол мөрөн жилээс жилд ширгэж байгаа нь газрын гүний усаа хайр гамгүй хэрэглэж байгаатай холбоотой. 2017 оны судалгаагаар Монгол Улсад 760 булаг шанд, 344 гол горхи, 391 нуур тойром ширгэжээ. Улсын хэмжээнд газар нутгийн гадаргын зөвхөн 0.4 хувийг цэвэр ус эзэлж байна. Усны хамгийн том үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршдог. Үүнийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дээр 300 сая хүн их давстай далайн болон давсархаг гадаргын усыг хэрэглэж байна. Хэрэв бид ийм байдлаар үргэлжилбэл цэвэр усны хомсдолд ороход ойрхон байна.

 

Биднийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

Энэтхэгийн Нью Дели хотын Жавхарал Неру их сургуулийн эрдэмтэд Гималайн нурууны мөсөнд судалгаа хийж Гималайн нурууны Ганготри мөсөн гол 10 жилийн өмнөхөөсөө 850 метрээр багассаныг тогтоосон байна. Энэ нь жил бүр 17 метрээр  үргэлжлэн хорогдоно. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл 30 жилийн дараа Гималайн мөсөн голоос эх авдаг мөрнүүдийн сав газарт хүчтэй үер болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оршдог Ази тив бүхэлдээ усны гачигдалд орох юм. Цаашлаад бусдыг ч “уруу татна” гэж тэд тэмдэглэжээ.

 

Усны борлуулалтын харьцуулалт

АНУ-ын Ориган мужид эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг гурван ам бүлтэй өрх хоногт дунджаар 1500 литр ус хэрэглэж сард 34 ам.доллар буюу 48 мянга, Токиод амьдардаг нэгэн гэр бүл хоногт 200 иен сард 6000 иен буюу 60 мянган орчим төгрөг төлдөг байна. Харин Монголд хэдэн төгрөгийн ус хэрэглэдэг талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнийн албаны дарга Ж.Гэрэлчулуунаас асуухад

“Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглэгчдэд жилд 1.3 сая куб.метр ус хүргэж байгаа. Нэг литр усны зардал 11.2 төгрөг, борлуулах үнэ нэг төгрөг байгаа. Гэр хорооллын нэг хүн хоногт дунджаар 7-8 литр ус хэрэглэдэг бол орон сууцны хэрэглэгч 130 орчим литр ус хэрэглэж байна. Өнөөдөр сард дунджаар усны төлбөр 7000-10 мянган төгрөг төлдөг” гэж байлаа. Тэгэхээр манайх АНУ-аас 24, Японоос 30 дахин бага мөнгө төлж байна гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417