А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томиллоо
2019-03-22

17:10 цаг

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчөөс ЗХЖШ-ын даргад генерал А.Ганбатын  нэрийг дэвшүүлэх саналыг хүргүүлсэн. Гишүүдийн олонхийн саналаар А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томиллоо. 

 

А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилсон тухай Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэх хуулийн заалттай юм байна. 

 

Л.Болд: Энхийг сахиулах ажиллагаанд том үсрэлт хийсэн хүн

 

16:50 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Би А.Ганбат генералыг мэднэ. Намайг БХ-ын сайдаар ажиллаж байхад цэргийн парадыг сэргээн хийж байлаа. Энэ парад гол асуудал биш боловч үүний цаана явагдсан цэргийн шинэчлэл  асар их ач холбогдолтой байлаа. Их хүнд байдалд А.Ганбат генерал энэ ажлыг ахалж, олон шинэчлэл хийж эхлүүлсэн хүн. Энхийг сахиулах ажиллагаанд том үсрэлт хийсэн хүн. Энэ бол Монгол Улсын нэр хүнд болсон. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-ЗХЖШ-ын дарга цэрэг хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдлыг батлан даах хэрэгтэй байна. Хүмүүжих, сурах, хамгааллын асуудлыг аюулгүй байлгах хэрэгтэй. 

 

ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна 

 

16:20 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ЗХЖШ-ын даргад нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргад генерал А.Ганбатын нэрийг дэвшүүлээд байгаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Аалзаас:
Болд чи бөөлжөөд бөөлжсөө долоожээ
2019-03-23