Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвийн алба хаагчдыг энэ сарын 22-нд хүлээн авч уулзсан байна. Уулзалтад ЦЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар нар оролцсон юм. Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтран зохион байгуулж байгаа “Кибер гэмт хэргийн тоон ул мөр илрүүлэлт” сэдэвт сургалтын явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Мөн Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Тоон ул мөр шинжлэх төвөөс хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бататган хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар
Сэтгэгдэл (3)