Увсын Хяргас сум хамгийн зузаан буюу 14 см цастай байна
2019-03-30

3 сарын 28-ны байдлаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс, Архангай, Өвөрхангайн ихэнх, Завхан, Хөвсгөлийн хойд, Булганы өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Увсын Хяргас 14 см, Зүүнговь, Баруунтуруунд 10 см, Завханы Яруу 12 см, Баянхайрхан, Идэр, Тэсд 8 см, Говь-Алтайн Алтай, Архангайн Түвшрүүлэхэд 4-6 см зузаан цастай байна.

 

 

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

4-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө  14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Аштай юу, тэнгэр бурхнаас байнга хур гуйж байдаг ард түмэнд нэг сум нь ч болов чийгтэй байдаг, гамшиг энэ тэр гээд битгий ад үзээд байгаарай.
2019-04-01
ГОЁ ЮМ БЭ ЭРТ НОГОО ИДЭХ НЬ ДЭЭ
2019-03-31
Зочин:
тэнгэнр минь бороо хайрлаач
2019-03-31