Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг зөвхөн Арктик хайлж, цагаан баавгайнууд амьдрах газаргүй болох нь гэж өөрсдөөсөө холуур сэтгэдэг монголчуудад ойлголт өгч, харанга дэлдэхээр НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын мэргэжлийн хорооныхон ирээд байна. Тус байгууллага 13-хан хүний орон тоотой ч дэлхийн зуу гаруй эрдэмтэн, судлаачийг хамруулан ажилладаг. Хэвлэгдэн гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь судалж, НҮБ-д танилцуулаад, холбогдох улсуудад зөвлөмж хүргүүлдэг аж. Тэд дэлхийн дулаарлын нэмэгдлийг +2 биш, +1.5 хэмд барихын төлөө ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд олон зуун мянган хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан далайн хар салхи, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийн гол шалтгаан нь дэлхийн дулааралтай холбоотой.

Зуун жилийн өмнөхөөс хоёрхон хэмээр дулаарахад л дэлхийн экосистемд өөрчлөлт орж, эдийн засгийн орчин ганхаж, ялангуяа хөдөө аж ахуйн салбар савлах боллоо. Үүнийг хүний бие организмаар төлөөлүүлж, “хоёр хэмээр нэмэгдсэн халуунтай хэр удаан тэсэж чадах вэ” гэж зүйрлэж болох юм.

Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь хүлэмжийн хий. Нарны цацрагийн зарим хэсэг агаар мандлаас сансарын уудам руу ойдог. Гэтэл нүүрстөрөгч, метан хий, азотын исэл зэргээс бүрдсэн хүлэмжийн хийн тогтоцын нөлөөгөөр агаар мандлаас шууд дэлхий рүү буцаж ойх үзэгдлээр уур амьсгалын дулаарлыг тайлбарлаж байна. Энэ нь өндөрлөг газруудад хамгийн их нөлөөтэй. Тухайлбал дэлхийн дулаарал Монгол Улсын хувьд бүр зургаан хэм хүрэх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулж байна. Далайн хар салхинд хүйс тэмтрүүлэхгүй, галт уулын лаванд шалзарч түлэгдэхгүй, арлын орнууд шиг живэх аюулгүй Азийн цээжинд нутагтай гэж цээжээ дэлдэх монголчуудад “наранд ойрхон” байршил нь ийнхүү аюулд хамгийн түрүүнд өртөх нөхцөл болоод байна.

“НОГООН" ТӨСЛӨӨ ХУДАЛДАЖ МӨНГӨ ОЛЖ БОЛНО

Ашигт малтмалын нөөцийн ихэнх хувийг нүүрс эзэлдэг, түүгээрээ дулаан, цахилгаан, цаашлаад үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбараа тэтгэдэг Монгол Улсын хувьд агаарын бохирдолтойгоо хоолой хорсгон “тэмцэхээс” биш ялгарч буй нүүрстөрөгчийн давхар исэл нь хүлэмжийн хийн 77 хувийг бүрдүүлж, агаар мандалд тогтсон “хөгц” болоод буйг анзаарах сөхөө алга. Ийм “хөгцийг” хамгийн ихээр үүсгэдэг эрчим хүчний салбарт ногоон бодлого хэрэгжүүлснээр хүлэмжийн хийг бууруулах ойрын зорилт тавиад байна. Эрх баригчид нэг гараараа сэргээгдэх болон усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ хэрэглээний тодорхой хувийг хангах бодлого батлах хэрнээ нөгөө гараараа Багануур, Тавантолгойн зэрэг нүүрсний цахилгаан станц байгуулахыг дэмжсээр.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал жил ирэх тусам өссөөр 2030 он гэхэд 50 сая тонн болох тооцоог судлаачид гаргасан. Өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийгээ бууруулах боломжгүй бол бусад улс орны бууруулсан төслийг худалдан авах үүргийг Киотогийн протоколд багтсан улсууд хүлээдэг. Тодруулбал, хүлэмжийн хийгээ зуун мянган тонноор бууруулахад нэг сая ам.доллар авах боломж хөгжиж буй орнуудын өмнө бий гэсэн үг. Монголд хуруу дарам цөөхөн усан болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд энэхүү протоколын үр дүнд хүлэмжийн хий бууруулсан туршлагаа худалдаж байсан түүхтэй.

Түүнчлэн 2030 он хүртэлх Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчийг 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 20 гаруй хувийг эзлэх болсныг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын үндэсний зохицуулагч З.Батжаргал онцоллоо. Тиймээс хүлэмжийн хийг бууруулсан төслөө худалдаж мөнгө олох боломж манай улсын өмнө нээлттэй байна. 

МАЛЫН БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХЭД ХОРТ БОДИС ДЭГДСЭЭР...

Нүүрстөрөгчөөс дулаан хадгалалтаараа 300 дахин их азотын давхар исэл хүлэмжийн хийн есөн хувийг эзэлдэг. Энэхүү хий хөдөө аж ахуйн салбарт, газар тариалангийн хөрс боловсруулалт, малын өтөг бууцаас ялгардаг. Мөн 18 хувийг эзэлдэг метан хий нь мах сүүний чиглэлийн мал аж ахуйтай холбоотой дэгддэг аж.

2007 онд 275 сая тонн мах үйлдвэрлэж байсан бол энэ тоо 2050 он гэхэд 550 сая тонн болж нэмэгдэх хандлагатай. Гэтэл нэрмээс болох гэсэн юм шиг манай лидер улстөрч, бизнесмэнүүд махны чиглэлийн фермүүдийг олон зуун саяын хөрөнгөөр байгуулж байна. Австралийн хонины мах, Аргентин, Бразилын үхрийн махыг дэлхий тойруулан тээвэрлэх сүлжээнд нэгдэх холын зорилготойгоо тэд бахархан өгүүлдэг ч хүлэмжийн хийн хөнөөлийг байгаль орчны доройтол, гамшгаар дамжуулан амсах ядарсан иргэдийнхээ зүдэрсэн амьдралд нөлөөлж байгаагаа төсөөлөх ч үгүй. Мал аж ахуйн үйл ажиллагаанд зарцуулах эрчим хүч, тээвэр, орчин нөхцөл нь хүртэл тэр чигтээ хүлэмжийн хийн хорт бодисыг нэмэгдүүлж буйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бууруулах арга хэмжээг нэн даруй авсаар байна.

Хүлэмжийн хийн эсэргүүцэх гол хүчин зүйл нь ой мод. Гэвч дэлхий даяар олон сая га ойг устгаж, оронд нь хүлэмжийн хий үйлдвэрлэгчдийг бүтээсээр байна. Амазоны ширэнгэн ойн 70 хувийг үхрийн бэлчээр малын тэжээл бэлтгэх зорилгоор устгаж байхад дэлхий нийтээр хүлэмжийн хийн асуудлыг төдийлэн анхаардаггүй байв. Гэвч өнөөдөр ганцхан минутад хөлбөмбөгийн долоон талбайтай тэнцэх хэмжээний ойг зөвхөн махны үйлдвэрлэлд зориулан  устгадаг гэсэн тооцоо гаргажээ. Хамгийн харамсалтай нь устгасан ойн газрын хөрсөнд агуулагддаг 1.5 их наяд тонн нүүрстөрөгчөөс тодорхой хувь нь хий болон агаарт дэгддэг аж. Хүн төрөлхтөн дэлхий ээжийнхээ “халууныг бууруулж”, үр шимийг нь удаан хүртэхийн тулд хойш тавьж алгуурлалгүй өнөөдрөөс эхлэн хүн бүр “ногоон” амьдралыг чухалчлахыг НҮБ-ын мэргэжлийн хорооныхон уриалж байна. Бидэнд хугацаа үлдээгүй шүү хэмээн тэд сануулж байна.

Эх сурвалж: zgm.mn

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417