Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ

Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгохоор сонгосны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци болон ХААН Банк хамтран нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг хангаад байна.

Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт ХААН Банкинд шилжүүлсэн тул маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний баасан гарагийн 09:00 цагаас эхлэн нөхөн төлбөрийг ХААН Банкны Хавсралт 1, 2-т заасан нэгжүүдээр ажлын өдрүүдэд олгох болсныг мэдэгдэж байна. Үүнд:

  • Улаанбаатар хотод 19 тооцооны төв

  • Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр тус тус олгоно.

 

Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтын дагуу бид мөнгийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй олгох бөгөөд дараах бичиг баримттай Хавсралт 1, 2-т заасан тооцооны төвүүдэд өөрийн биеэр хандаж, нөхөн төлбөрөө авна уу.

  • Харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах).

  • Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.

  • Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх.

  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай. Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр хэрэгтэй.

Капитал банкинд тэтгэврийн үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн Хавсралт 1, 2-т заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч  байсан иргэдэд 5-р сарын тэтгэврийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. Банкнаас нэгдсэн журмаар тэтгэврийн данс нээн санхүүжилтийг авахаар ажиллаж байгаа тул тэтгэвэр авагчид манай тооцооны төвүүдэд урьдчилан хандах шаардлагагүй. Тэтгэвэр олгох ХААН Банкны салбар нэгжүүдийг 5-р сарын 1-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлах болно.

Капитал банкинд хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд маргааш буюу  2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн нэр заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар олгож байсан хүүхдийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор ажиллаж байна. 4-р сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирсэн даруйд бид мэдээлэх болно.

Нөхөн төлбөр авах иргэдийн нэр дээр үүсгэсэн түр дансанд мөнгө нь байршсан төдийгүй хуулийн дагуу нөхөн төлбөрийг гурван жилийн хугацаанд нэхэмжлэх эрхтэй болно. Тиймээс та бүхнийг хүлээцтэй хандаж, хамтран ажиллахыг хүсье. Өндөр настай болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг харгалзах хүнтэй үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу зарим төрлийн хадгаламж даатгалд хамаардаггүй бөгөөд ийм данстай хүмүүсийн мэдээллийг нэгтгэх ажил хараахан дуусаагүй байгаа юм. Иймд эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн болон даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч энэ талаар Банкны эрх хүлээн авагчид хандах эсхүл ХААН Банкны нөхөн төлбөр олгож буй тооцооны төвөөр дамжуулан Хадгаламжийн даатгалын корпорацид хүсэлт гаргаж шалгуулна уу.

Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана.


Улаанбаатар хотод нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд 

 

Тооцооны төвийн нэр Албан ёсны дэлгэрэнгүй хаяг Цагийн хуваарь
/Даваа-Баасан/
Тэнгис т/т ЧД, 5-р хороо, 6-р хороолол, Самбуугийн гудамж, 19-1 тоот
(Victoria center)
09:00-17:00
Багатойруу т/т ЧД, 4-р хороо, Бага тойруу, 15-р байр
(Улаанбаатар шилэн банкны замын эсрэг талд)
09:00-17:00
Баруун хүрээ т/т БГД, 8-р хороо, 4-р хороолол, Өргөө кино театрын урд Lucky mart байр (Өргөө-1 кино театрын замын баруун урд) 09:00-17:00
Дархан плаза т/т БГД, 9-р хороо, Дархан нэхий компанийн байр, 1 давхарт
(3, 4-р хорооллын эцэст И-Март худалдааны төвийн зүүн талд)
09:00-17:00
Чингэлтэй т/т ЧД, 2-р хороо, Баруун 4 зам, Голомт хотхоны замын эсрэг талд 09:00-17:00
17-гийн буудал т/т ЧД, 13-р хороо, “Далай хүү” худалдааны төвийн 1 давхарт 09:00-17:00
Нарантуул т/т БЗД, Нарантуул ОУХТ, “Баялаг ундраа” худалдааны төв, 1 давхар 10:00-18:00
/Мягмарт амарна/
Их зах т/т БЗД, Нарантуул ОУХТ, өргөтгөлийн зах дотор 10:00-18:00
/Мягмарт амарна/
Дөчин мянгат т/т СБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк 09:00-17:00
Хүнсний нэг т/т СБД, Барилгачдын талбайн Зүүн талд ХААН Банк 09:00-17:00
Үйлдвэр комбинат т/т ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Т-Ноос ХХК байр 09:00-17:00
Номин Юнайтед т/т ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед оффисын 1 давхарт 09:00-17:00
Сонгинохайрхан т/т СХД, 6-р хороо, Ханын материал, Үйлдвэрчний эвлэл гудамж,
Содон хорооллын 103-р байрны 106 тоот
09:00-17:00
Зүүнсалаа т/т СХД, 7-р хороо, Баянхошуу 40-20а тоот, Сувдан төв 09:00-17:00
Ард т/т ЧД, 1-р хороо, 1-р 40 мянгат 8,9-р байрны дунд
(хуучнаар “Ард кино театр”-ын урд талд)
09:00-17:00
Драгон т/т СХД, 29 хороо, Драгон автотерминал байрны 2 давхарт 09:00-17:00
Цамбагарав т/т СХД, 15-р хороо, 1-р хороолол, Москвагийн гудамж 44-р байр (Цамбагаравын автобусны буудлын баруун талд) 09:00-17:00
Багануур төв т/т Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж, 9-1 тоот 09:00-17:00
Багануур Гүн галуут т/т Наран хороолол, 5-р хороо, Залуус хэсэг 09:00-17:00

 

Хавсралт-2
Орон нутагт нөхөн төлбөр олгох тооцооны төвүүд

Аймаг Тооцооны төвийн нэр Албан ёсны дэлгэрэнгүй хаяг Цагийн хуваарь
/Даваа-Баасан/
Дархан-Уул Их сургууль т/т Дархан сум, 12-р баг, Найрамдал талбай дахь Дархан салбарын байр 1 давхарт 09:00-18:00
Төв т/т Дархан сум, 5-р баг, ХААН Банк 09:00-18:00
Орхон Оюут т/т Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ зочид буудлын урд Оюут төвд 09:00-18:00
Төв т/т Баян-Өндөр сум, Согоот баг, Баян худалдааны төвийн баруун талд 09:00-18:00
Баян-Өлгий Өлгий т/т Өлгий сум, 5-р баг 08:00-16:00
Төв т/т Өлгий сум, 5-р баг 08:00-17:30
Баянхонгор Хонгор т/т Баянхонгор сум, 1-р баг, Жаргалант төвийн 1 давхарт 09:00-18:00
Төв т/т Баянхонгор сум, Номгон 1-р баг, Булган худалдааны төвийн урд 09:00-18:00
Говь-Алтай Баяншанд т/т Шинэ Алтай захын конторын 1 давхарт 09:00-17:30
Төв т/т Есөнбулаг сум, Хантайшир гудамж, Харзат баг, Аймгийн төв талбайн баруун хойд талд 09:00-18:00
Дорноговь аймгийн Замын-Үүд Замын-Үүд т/т Замын-Үүд сум, 1-р баг, Ханшонхор буудлын замын эсрэг талд 08:00-18:00
Хороолол т/т Замын Үүд сум, 1-р баг, Ардчилсан намын байр 1 давхарт 09:00-18:00
Дорнод Төв т/т Хэрлэн сум, 7-р баг, ХААН Банк 09:00-17:30
Хэрлэн т/т Хэрлэн сум, 6-р баг, 19-р байр 09:00-17:30
Завхан Арал т/т Улиастай сум, Богдын гол баг 09:00-18:00
Төв т/т Улиастай сум, Жинст баг 09:00-18:00
Өвөрхангай Дэлгэрэх т/т Арвайхээр сум, 3-р баг, Техникийн захын хойно 09:00-18:00
Төв т/т Арвайхээр сум, 5-р баг 09:00-18:00
Өмнөговь Төв т/т Даланзадгад сум, 3-р баг 09:00-18:00
Даланзадгад т/т Даланзадгад сум, 3-р баг 09:00-17:00
Сэлэнгэ Гааль т/т Сүхбаатар сум, 3-р баг, Гаалийн байран дотор 09:00-17:00
Төв т/т Сүхбаатар сум, 6-р баг 09:00-18:00
Төв Зуунмод т/т Зуунмод сум, Худалдааны гудамж 09:00-18:00
Нэг цэг т/т Зуунмод сум, 1-р баг, ЗДТГ-ын баруун талд 09:00-17:00
Увс Дөрвөн зам т/т Улаангом сум, 4-р баг 08:30-17:30
Төв т/т Улаангом сум, 5-р баг 08:00-17:00
Ховд Жаргалант т/т Жаргалант сум, Цамбагарав баг 08:00-17:00
Төв т/т Жаргалант сум, Жаргалан баг 08:00-17:00
Хөвсгөл Дэлгэрмөрөн т/т Мөрөн сум, 8-р баг 09:00-17:00
Төв т/т Мөрөн сум, 7-р баг 09:00-18:00
Хэнтий Төв т/т Өндөрхаан хот, 3-р баг, Тээвэрчдийн гудамж, 4-55, Аймгийн спорт хорооны хойд талд 09:00-18:00
Хэрлэн т/т Хэрлэн сум, 3-р баг, ЗДТГ-ын урд талд 09:00-17:00

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417