Төв аймгийн замд шороон шуурганаас болж үзэгдэх орчин хязгаарлагдлаа

Яг одоо Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. Мөн Улаанбаатар хотод ч шуурга эхэллээ.

Шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цаг уурын байгууллагаас өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг анхааруулсан.

 

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …