Монголд хүн байна уу?

Монголд хүн байна уу?

Монголд хүн байлгахын тулд Монгол сэтгэхүй байна уу? Монгол ухамсар байна уу? Монгол ахуй байна уу? Монгол ёс заншил байна уу? Монголын түүх байна уу? Монгол эх орон минь байна уу? Монголын газар шороо минь байна уу? Монголын байгаль минь байна уу? Монголын тусгаар тогтнол байна уу? Монголын үндэсний аюулгүй байдал байна уу? Монгол төр минь байна уу? Энэ бүгд дээдийн дээдээр хамгаалалтанд байхад Монголд хүн байнаа байна.Харин эдний аль нэгнийх нь хамгаалалт сулрахад Монгол хүн Монгол хүн биш болж гаднаас харахад Монгол ч дотоод сэтгэл нь харьждаг юм. Сэтгэл нь харьжсаны дараа бие нь харьждаг юм. Эндээс зөвхөн Монгол төрх л үлдэнэ. Ийм ч учраас МОНГОЛД ХүН БАЙНА УУ? гэдэг оюуны олимп зохион байгуулсан “Лектор төв”-ийнхэн та бүхэнд баярлалаа.
Монголд хүн байна уу?

Монголд хүн байна уу? гэж хайх хүртэл хэмжээнд аваачсан харь орны сургаалийг Чингэс хааных гэж худлаа хэлж Монгол хүн бүхний чихэнд сонсгож, ухамсарт нь шингээж өгсөнд харамсдаг юм. Энэ сургааль нь “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас”. Энэ сургаалийг Монгол хүн бүхэн хэлж, ярьж, биеэ засахын хойноос улайран хөөцөлдсөн юм. Гэтэл нэгэнт, хэсэг хугацааны туршид биеэ зассан хүн өөрийгөө тасралтгүй засах зуршлыг өөртөө бий болгон, гэрээ засч байхдаа ч биеэ засч байдаг. Төрөө засах гэхдээ ч биеэ л засдаг засварчин болдгийг бидний Монголчууд нүдээрээ харж, тэдний булхайг бие сэтгэлээрээ амсаж байна. 

Гэтэл Монголын минь ИХ ХААДУУД ингэж хэлээгүй ээ. Харин ингэж хэлсэн юм. Монгол хүн бүр Мөнх тэнгэрээ шүтэгтүн. Мөнх тэнгэрийн хүчин дор тэнгэрийн төр байгуул. Хамгийн сүүлд өөрийгөө тавиарай гэж хэлжээ. Монголчуудын хүчирхэг байсны нууц нь Мөнх тэнгэрээ шүтдэг байсанд оршино. Эндээс Мөнх тэнгэр гэж юу вэ? Мөнх тэнгэрээ шүтээд байхаар чинь гадныхан булаацалдана аа. Тэгвэл Мөнх тэнгэрийг аав, ээжтэйгээ зүйрлэж нууцлаарай гэж захижээ. Эндээс Мөнх тэнгэрт Эцэг тэнгэр, Эх дэлхий, Эх газар, Эх орон, Эх нутаг, Эх байгаль, Эх хүмүүн “хүн төрөлхтөн”, Ээж тань, Эх нэр “ээжийн нэр” багтана гэжээ. Энэ эцэг, эхээ дээдлэн шүтэж яв гэж захисан байна. Эцэг эхээ дээдлээд шүтэх юм бол таныг хайрлах болно. Энэ хариу хайрыг, хайрын харьцааг Мөнх тэнгэрийн хүч гээрэй. Тэгвэл энэ хайрын доор эцэг, эхийгээ дээдэлсэн төр байгуулаарай. 

Энэ төрөө байнга дээдлэн үеийн үед, үүрдийн хойчид хамгаалж яваарай гэж захисан байна. Ийн захихдаа “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай”. Мөн Хабул хаан “өөрийн биеийг март, өрлөг улсаа бод” гэж захисныг та бид бүхэн мэдэх билээ. Эндээс авч үзвэл Монголд, Монгол хүн байлгахын тулд өөрийн эрх ашгийг орхи гэсэн болохоос хамгийн нэгдүгээрт өөрийгөө буюу биеэ засаадах гэж сургаагүй. Биеэ засдаг онолоор өөрийнхөө хувийн эрх ашгийг хамгийн өндөрт, хамгийн түрүүнд тавьж бүгдийн орой дээр өөрөө гарна. Энэ нь хамгийн жижиг мөртөө шүү. Түүний гэр нь өөрөөс  нь арай том. Төр нь бүр том. Эндээс хамгийн сүүлд нь монгол төр. Монгол төрийнх дээр гэр нь. Гэрийнхээ дээр өөрөө байна. үндсэн Хуулийн Цэцийн дарга хэлэхдээ, Монгол төрийн дээр үндсэн Хуулийн Цэц. Түүний дээр Мөнх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэж хэлсэн нь төрийн дээр буюу дараа нь үндсэн Хуулийн Цэц үүний дараа Мөнхтэнгэр орох нээ. Дэс дарааллаар нь бичвэл.

Биеэ засаж дуусдаггүй нөхдүүд. 
Тэр нөхдийн гэр нь.
Монгол төр.
үндсэн Хуулийн Цэц.
Мөнх тэнгэр. Логикооор ингэж л гарч байна.

Тэгвэл Мөнх тэнгэрээ хамгийн доор оруулж, улан дороо гишгэсэн үед Монголд хүн байхгүй ээ. Монголд хүн байна уу гээд хичнээн дахин дуудаад ч Монголд хүн байхгүй ээ, байхгүй.

Биеэ засдаг онол нь хүнийхээ тоог, хүүхдийнхээ төрөлтийг хязгаарладаг тэр улсдаа л тохирох биз ээ. 

Монголчууд бид Мөнх тэнгэрээ уландаа гишгэснээс, хөлийнх нь улан доороос Мөнх тэнгэр амьсгаа авч ядан, амь тэмцэн Монголд хүн байна уу? гэж хашгирч байна. Мөнхтэнгэрт багтдаг ээжүүд маань Монголд хүн байна уу? гэж энгэрээ нэвширтэл уйлж байна.

Эцэг тэнгэр, тэнгэр аав минь ийнхүү хэлж, хашгирч байна. Эх нутаг, нутаг ээж, эх газраа, ээжүүдийг тань хармаар байна. Харах гэхээр нүдийг минь өтгөн утаагаар хорсгож, нулимсыг минь гоожуулж юу ч харагдахгүй, тэр утаа чинь халхалаад байна. Одоо гоожих нулимс минь хүртэл багасч байна. Монголд хүн байна уу? Монголд хүн байна уу? гэж дахин дахин хашгирч байна. Энэ утаа, дэгдэмхий химийн хорноос чинь болж озоны давхарга минь цоорч бие маань муудаад хүндэрч байна. Миний Монголд хүн байна уу? Байна уу?

Эх дэлхий, дэлхий ээж минь Монголд хүн байна уу? гэж элгээ эмтэртэл мэгшин уйлж байна. Дэлхий ээжийг минь тамирдуулсан хамгаалалтгүй хөгжлийн сүйрлийн өмнө хүчин мөхөсдсөн, дэлхий ээж минь Монголд хүн байна уу? гэж нулимсаа мэлмэрүүлэн уйлж байна. Дэлхий ээж минь хүчин мөхөсдөхдөө халуурч, хэт өндөр халуурснаас заримдаа солиордог боллоо. Халуун нь өндөрт гарахдаа тэвчиж, ядан мөсөн далайгаа хайлуулж, мөнх цастай уулсынхаа цасыг хайлуулж, булаг шанд, гол мөрөн нуураа ширгээж, судсаар гүйх усаа алдаж амь тэмцэх, дэлхий ээж минь хүнд байдалд орохдоо өрөвдөлтэйгээр миний Монголд хүн байна уу? гэж уйлж байна. Гэхдээ дэлхийн дулаарал гээд хэнэггүй алхах хэн нэгэнд буруу өгөөгүй ээ. Дэлхий ээж минь. 

Эх газар, газар ээж минь Монголд хүн байна уу? гэж эцсийнхээ хүчийг шавхан тэвчиж байна. Газар ээж минь арьсаа уурхайн хүнд техникээр яруулж байхдаа, өөрийнхөө тэнэг хүүгээр өвчүүлж байхдаа, өөрийнхөө тэжээлтэй бүхнийг алдаж байхдаа эцсийнхээ хүчийг шавхан Монголд хүн байна уу? гэж цөхөрч байна. өөрийнхөө хөшөөг өөрөөсөө хэдэн зуу дахин томоор, алтаар босгох гэж байгаа юм шиг шуналтнаас, үхэхдээ доллар гээчийг дэвсэж, бас түүгээр биеэ ороож хучих гэж байгаа мунхаг сэтгэлтнээс, газар ээжийгээ авраачээ гэж шүд зуун Монголд хүн байна уу? гэснээ, миний Монголд хүн байгаа, удахгүй ирнээ гэж газар ээж минь хүлээж байна.

Эх орон тань Монголд хүн байна уу? гэж дуудаж байна. Эх орны минь ихэнхийг гадныханд лизенц нэрээр худалдаж, Монгол эх орон биш харийнхны лизенцийн орон болжээ. Монгол эх орны минь хилийн дотор дахин лизенцэт улс аль хэдийн хилээ тогтоожээ. Монгол хүн гишгэх газаргүй болж, өөрийнхөө эх нутагтаа цагаачид гэж хэлэгдэх ирээдүй ойрхон болжээ. Энэ үед эх орон минь миний ухаантай хүүхдүүд Монголд бий шүү. Та нар минь хаана байна аа? Монголд хүн байна уу? гэж эх орон тань сураг тавин харуулдан дуудаж байна

Эх нутаг минь Монголд хүн байна уу? гэж аврал гуйж байна. Эрдэнэ толгой, Овоот толгой, Оюу толгой, Олон толгой, Таван толгой гээд дандаа толгойг нь. Эрдэнэтийн овоо, Төмөртэйн овоо, Баян овоо гээд овойсон бүхнийг нь толгой болгоныг нь гадныханд бэлэглэж байхад нь эх нутаг минь Монголд хүн байна уу? гэж  авраач ээ гэж аврал эрж байна. Толгойгүй бие, хөл гэж сонссон уу? эх нутгийн минь толгойг алдах юм бол дараа нь Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Алтайн нуруу гэх мэт бүх нурууг нь авах нь гарцаагүй. Эх нутгийн минь ухаант хүмүүс байгаа. Та нар минь сэрээчээ. Монголд хүн байна уу? гэж эх нутаг, нутаг ээж минь бачимдаж байна.

Эх байгаль, байгаль ээж минь, Монголд хүн байна уу? гэж аврал эрэн, амь тавьж байна. Байгаль ээжийнхээ үсийг нь би, ой мод өвс ургамал гэж үздэг ээ. Байгаль ээж минь өөрийнхөө үсийг түймэрдүүлж шатаалгахдаа, туг тугаар нь зулгаалгахдаа, хамаг ан амьтандаа дайн зарлуулан алуулж, хилийн чанадад алдахдаа амь тавьж байна. Монгол хүний ундаалах ус гол мөрнөө ширгээсэндээ, эд, ашгийн хойноос ээжийгээ өгөхөөс буцахаа байсан тэнэгүүдэд хүчиндүүлэн доромжлуулахдаа Монголд хүн байна уу? гэж  Монголчууд та биднээс амь гуйж байна. 

Эх хүмүүн, Монгол хүн өөрөө Монголд хүн байна уу? гэж тусламж эрэн хайж байна. Монголчуудыг бүсээ чангалаарай гэхэд нь чангалсаан, чангалсан. Элгээр нь хэвтүүлнэ гэхэд хэвтсээн. Одоо архинд орцгоо, гэж өдөр шөнөгүй архи сурталчилахад нь архинд орсоон. Харь оронд очиж зарц хий, тэгвэл амьдрал чинь сайжирна гэхэд хэлснээр нь л хийсэн. Монгол хүн хулгайчаараа дуудуулж, оюуны хоосролтой, траншейнийх гэдгээрээ гадныханд цоллуулж, хамгийн буурай хөгжилтэй орны тоонд эрэмбэлэгдэхдээ Монголд хүн байна уу гэж хэлээгүй ээ. Харин одоо энэ чигээрээ хаашаа яваад байгаа нь мэдэгдэхгүй болсон үед совингоороо арга зам хайж эхлэхдээ, Монголчуудын сэтгэхүй сэргэсэн үедээ Монголд хүн байна уу? гэж сураг тавин хайж байна.

Ээж минь, Монгол ээжүүд минь, Монголын ухаалаг эрсийн эхнэрүүд Монголд хүн байна уу? гэж хэлээгүй ээ. Монголд миний хүү байгаа гэж хэлж байна. Ээжүүд минь хүүдээ итгэж байна. Хүүгээ ухаарахыг хүлээж байна. өвөг дээдсийнхээ генийг авчирч, хүүгийнхээ ген нь сэргэхийг харуулдаж байна. Миний хүү Монголын ирээдүйд, дэлхийд гайхамшгийг бүтээнэ гэдгийг мэдэж байна. Хүүгээ Монголд хүн байлгахын тулд чадах бүхнээ хийж байна. Миний хүү агуу шүү гэж өглөө бүр цайныхаа дээжийг өргөж байна. Дэлхийн соёл иргэншлийн мухардлаас миний хүү дэлхийг аварна гэж хүүгээ өсгөн, боловсруулж байна. Тиймээ. Аав ээжүүд минь Монголд миний хүү байгаа, гэж хэлж байна. Миний хүүхдүүд аав, ээжүүдийгээ ДЭЭДЭЛЖ, аав, ээжүүдийнхээ хайрын доор НЭГДЭГТҮН гэж УРИАЛЖ байна.

Тиймээ, Монголчууд, Монгол хүн аав, ээждээ хайртай.     
Тиймээ, Монголд хүн байсан, байна, байх ч болно, байх ч ёстой.

ХОРВООД АМЬДРАХ ГАНЦХАН БОЛОМЖ, ХАРИН ЯАЖ …

Илтгэгч Намхайн Амарбаясгалан

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417