Осол болсон уурхайн эзэд зугтаажээ

Осол болсон уурхайн эзэд зугтаажээ

Налайх дүүрэгт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” нүүрс олборлолтын уурхайд энэ сарын 20-ны орой дөрвөн хүн осолдож, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Бид осол гарсан уурхайд очиж сурвалжлага бэлтгэлээ. Уг нь тухайн  газрыг энэ сарын 8-ны өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоосон  байна. Гэвч хоёр хоногийн дараа хууль бусаар лацаа аван, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн  байдаг.   Ийнхүү 20-ны оройн 20:00 цагт уурхайд нуралт үүсч, осол гарч аврах анги ирэхэд нэгийг нь амьд гарган авч, гурван иргэнийг аварч чадаагүй байна.  Хохирогчид 27-46 настай, 2-4 хүүхэдтэй байсан гэдгийг хамт ажиллагсад нь ярьж байв.

Түүнчлэн осол гарсан уурхайн гадна хаалга нь МХЕГ гэсэн лацтайгаа байсан юм. Уурхайн манаачийн хэлснээр дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн мэргэжлийн хяналт хааж, лацадсан байна. Хоёр хоногийн дараа уурхайн удирдлагууд нь ажилчдаа дуудан, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж болно хэмээсэн байна. 

Тухайн цооногийн  хоёр багана бяцралт өгөн, дахин хүн оруулж болохгүй хэмээн бригад ахалсан дарга нь удаа дараа сануулсаар байхад Хятад эздүүд нь үл тоон албан хүчээр дөрвөн хүнийг оруулсан байна. Улмаар бяцралт өгсөн багана нурж, 377 метрийн гүн нуралт үүсчээ.  Энэ үеэр уурхайн хятад эзэд бүгд зугтаасан боловч, тав нь баригдан, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж байгаа юм байна.

“Эрдэнийн хөгжил” компанийн инженер Б.Баяр “Би бичиг баримт бүрдүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар энэ уурхайд 2019 онд үйл ажиллагаа явуулахыг төлөвлөөгүй байсан.  Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхай юм л даа. МХЕГ хаасан уурхай. Чухам хэн энэ лацыг нь авсныг мэдэхгүй байна” гэлээ.

Уурхайд осолдож нас барсан хохирогчийн ах Э.Ууганбаяр  “Би дүүтэйгээ энэ уурхайд ажиллаад 10 гаруй хонож байна. Тухайн газар нь нуралт үүсээд цууралт өгчихсөн байсан. Ийшээгээ хүн оруулж болохгүй, нуралт үүсчихсэн байна гэхэд хятад эзэд нь хүчээр оруулсан. Тэгж хүчээр оруулаад удаагүй байтал осол гарсан юм. Осол болоод аврах анги дуудахад 10 гаруй хятад эзэн байсан. Осол болсны дараагаар тэд зугтаасан. Одоогоор уурхайн зүгээс хохирогчдын ар гэрт ямар нэгэн тайлбар хийгээгүй, эмгэнэл илэрхийлээгүй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст монгол талыг нь хариуцсан хүмүүс байцаалт өгч байгаа гэсэн. Хариуцлага үүрэх хүн нь тодорхойгүй байна.  Цагдаагийн хэлтсээс ч тэр бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна” хэмээлээ.

Уурхайн ажилчин Л.Оргилбат “Ажилчидтай жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээн дээр ажилчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангана гэсэн  юм байгаагүй. Компанийн эрх ашгийг л хамгаалсан зүйл  байсан. Хятад мэргэжилтэн бидэнд заавар өгч өрөмдүүлдэг. Тухайн өдөр хятад мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар ажиллаж байсан” гэв.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж буй хятад эздээс нь ослын талаар тодруулах гэсэн боловч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж байгаа хэмээн яриа өгөөгүй юм.

Б.НАМУУНТАМИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417