Судлаач Д.Ганхуяг: "Бандааш"-ны хэргээс парламентын дархлаа хүртэл

Судлаач Д.Ганхуяг: "Бандааш"-ны хэргээс парламентын дархлаа хүртэл

Би ч нэг их Цэц мэцээр яваад байдаг хүн биш. Гэтэл УИХ-ын гишүүн нэг залуугийн адал явдал татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөгийг салхинд хийсгэхээс гадна парламентын дархлааг сулруулсан “том асуудал” болгон хувиргасан УИХ-ын тэнэг шийдвэрүүдэд тэвчээр алдарсны учир Үндсэн Хуулийн Цэцэд арга буюу хандсан юм. Энэ тухай товч өгүүлсү…

Болсон явдал

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүүхэн хүчиндсэн гэж шууиан дэгдэв. Энэ шуугианыг хүний эрхийнхэн, зарим төрийн бус байгууллага, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуулиан болгож Д.Гантулгыг бараг бүтэн жил балбав.

Нийгмийн сүлжээний “төв талбайд” хөөрхий муу Д.Гантулгыг хүлж зогсоож байгаад тал талаас нь нулимав, доромжлов. Манайд улс төрч рүү сүрэглэн дайрдаг тохиолдол олон гарч байсан боловч энэ залуу шиг хүн биш болтлоо доромжлуулсан нь үгүй.

Ийнхүү “дээрээс” болон олон нийтийн ирэх хүчтэй дарамтад балбуулсан залуу 2018 оны 06 дугаар сарын 11-нд огцрох өргөдлөө өгөв. УИХ түүний хүсэлтийг тэр дор нь хүлээн авч 75.0 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж 2018 оны 6 дугаар сарын 14-нд 49 дүгээр тогтоол батлан гаргав. МАН ч гэсэн энэ залууг зайлуулаад өөрөө нэр цэвэр үлдэнэ гэж найдсан байх…

Ийнхүү УИХ-ын гишүүний ор гарсан тул УИХ Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэж 2019 оны 02 дугаар сарын 02-нд тогтоол гаргав. Нөхөн сонгуулийг энэ оны 6 дугаар сарын 30-нд явуулахаар товлож, одоогийн байдлаар 11 нам түүнд оролцохоор бүртгүүлээд байна. Хамгийн гачлантай нь энэхүү нөхөн сонгуульд 287 сая төгрөг Засгийн Газрын нөөц сангаас гаргахаар төсөвлөөд байна. Засгийн Газрын мөнгө гэж байдаггүй, харин ард түмний татварын мөнгө гэж байдгийг санавал энэ бол зүгээр л салхинд хийсгэж буй үргүй зардал юм.

Нийгмийн баялгийг хулгайлна, дээрэмдэнэ, тэгээд зогсохгүй нөхөн сонгууль хийж салхинд цацна. Мөнгөгүй гэж орилж байгаа хэрнээ ард түмний татварын 287 сая төгрөгийг салхинд цацах эрх хэнд ч байхгүй.

Үүний нөгөө талд Д.Гантулгын “хүчингийн” гэх дуулиант хэрэг эхэлсэн цагаасаа хойш 2 жил, Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 1 жил өнгөрсөн боловч түүний “хэргийг” шийдсэнгүй. Харин бүр ч онигоотой юм болж, эхний “хүчингийн” хэрэг замхарч, шинэ “хүчингийн” хэрэг нэмэгдээд холион бантан болон хувирчээ.

Саяхан 2018 оны 11 сарын 29-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст нэг эмэгтэй гомдол гаргаж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэсэн гомдол гаргасан ба энэ дагуу Цагдаагийн байгууллагаас тэр эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байна.

Одоо бүр санаа амар, Д.Гантулгатай тааралдсан хүүхэн бүр шахам “намайг хүчиндсэн”, “хүчиндэхийг завдсан” гэж гомдол гаргадаг “шинэ ёс заншил” бий болж байна. Эдгээр баримт нь Д.Гантулгын “хүчингийн” гэх хэрэг илтэд зохиомол, зохион байгуулалттай гүтгэлэг гэдэг нь харагдана.

Буруу шийдвэрийн хор уршиг, хортой буруу үр дагавар

УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөдлийн агуулгыг үзвэл УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байгаад энэ хэргийг шалгуулъя гэж үзсэн нь хэн бүхэнд илт байгаа. Харин энэ бол Монголын улс төрд “чөлөөлөгдөж байгаад шалгуулъя” гэсэн жишиг тогтоосон магтууштай, хамгийн сайн үйлдэл мөн. Гэтэл түүнийг магтахын оронд мартчихаад шууд л УИХ-ын нөхөн сонгууль зарлаж байна.

Д.Гантулгын “хүчингийн” гэх хэргийг эцэслэн шийдээгүй байхад УИХ нөхөн сонгууль зарласан нь дараах том зарчмын алдаа юм.

Зүйрлэн хэлбэл “Ялаа яагаад заан болсон бэ” гэдэг хүүхдийн зохиолтой төстэй. Тэнд гэрийн даалгавраа хийгээгүй нэг залхуу сурагч эхлээд багшдаа худлаа хэлж, улмаар нэмж худлаа хэлсээр байгаад адаг сүүлд нь баригдаж “нүдний булай” болдог хөгжилтэй түүх гардаг.

Д.Гантулгын өгсөн өргөдлийг хүлээн авч түүний хүсэлтийг харгалзан УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын эхний зарчмын том алдаа байв. Учир нь УИХ-ын гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр эгүүлэн татах тухай ямар ч хууль, ямар ч хуулийн заалт Монголд байхгүй.

Мөн Д.Гантулгын хэргийг эцэслэн шийдээгүй байхад УИХ-ын нөхөн сонгууль зарласан нь УИХ-ын хоёр дахь том зарчмын алдаа байв.

Д.Гантулгын “хэргийг” шийдэх хоёрхон боломж бий. Нэгдэх нь Д.Гантулга гэмт хэрэг үйлдээгүй гэх шүүхийн дүгнэлт. Энэ тохиолдолд УИХ-ын нөхөн сонгууль хийх нь утгагүй бөгөөд шууд хууль зөрчсөн асуудал болно. Хоёрдахь нь Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн гэх шүүхийн дүгнэлт. Энэ тохиолдолд УИХ-ын нөхөн сонгууль зарлаж болно.

Гэвч энэ хоёр хувилбарын алинаар нь ч явсангүй Д.Гантулгын холбогдсон хэргийг эцэслэн шийдэлгүйгээр түүнийг гишүүнээс нь чөлөөлж, нөхөн сонгууль зарласан нь УИХ-ын дурын гишүүнийг хэрэгт холбогдуулж, гишүүнээс нь чөлөөлөх боломж нээж, нэн хортой, зарчмын хувьд буруу жишиг тогтож байна.

Хэрэв энэ жишгээр бол УИХ-ын дурын гишүүнийг дарамтлах, барьцаалах, рэкетлэх замаар гэмт хэрэгт холбож, гүтгэж, хэвлэл мэдээлийн хэрэгслээр балбаж байгаад өргөдлийг нь өгүүлж чөлөөлөх боломж нээлттэй болж байна.

“Парламентын засаглалын төлөө”, “парламентыг бэхжүүлэх”, “парламентыг тогтвортой ажиллуулах” гэсэн уриа лоозон өдөр болгон болгон цуурайтуулдаг УИХ дурын гишүүнийг нь эгүүлэн татаж, чөлөөлдөг дэлхийд хаа ч байхгүй адгийн практик бий болгож байна. Парламентын гишүүний “халдашгүй байдал” гэсэн нэн чухал, гүнзгий агуулгатай язгуур ойлголтыг “парламентын гишүүнд халдах эрх” болгон хувиргасан Монголын УИХ-ын гишүүдийн тэнэглэлийг гайхавч баршгүй. Парламентаа бэхжүүлнэ гэж орилолдож байгаад парламентаа сулруулах шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг тэнэг гэхгүй бол өөр юуг тэнэг гэхийм ?!

Хэзээ нэгэн цагт би ч гэсэн ийм байдалд орж баларч магадгүй гэж болгоомжилж, ядахдаа хар амиа бодож болоогүй л юм байх даа…

УИХ-ын дараагийн зарчмын том алдаа бол УИХ-ын гишүүний хэргийг эцэслэн шийдээгүй байхад нөхөн сонгууль явуулах шийдвэр гаргадаг адгийн практик бий болгож байна. Хэрэв энэ адгийн жишгээр явбал УИХ-ын нөхөн сонгууль 4 жилд хэдэн удаа болохыг Бурхан багш л мэдэх биз !!!

Миний гаргаж буй эдгээр үндэслэлийн эсрэг “Хэнтийн иргэд 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй удаж байна” гэсэн “аймшигт” сүрдүүлэг юм. Энэ бол гудамжны үг, үндэслэл болохоос лав л шинжлэх ухаан болон хуулинд ийм тэнэг агуулга, үг үсэг ч байхгүй. Хэрэв УИХ-ын гишүүн өөрийгөө “тойргийн төлөөлөл” болсон өчүүхэн хүн гэж бодож, үйлдэж байвал өөрсдийнхөө зохиосон тэнэг жишгийн дагуу УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх л хэрэгтэй ш дээ…

Нөгөө талаас Хэнтийн 42 дугаар тойрогт “би УИХ-д төлөөлөлгүй болчихлоо” гэж гомдож, орилж хашгичаад байгаа иргэн ганц ч байхгүй, энэ будлиан шуугианыг Улаанбаатарт байгаа хэдхэн улс төрчид мандуулж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Уучлаарай эрхмүүд ээ, УИХ-ын гишүүн бол…дугаар тойргийн элч төлөөлөгч огтхон ч биш, харин нийт ард түмний элч мөн. Монгол Улсын Үндсэн хуулинд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж хоёрдмол утгагүй заасан. Иймээс гудамжны үг, хэллэг ашиглан тэнэгтэхээ больсон чинь дээр…

Чухам ийм учраас л би УИХ-ын дэс дараалсан, зарчмын хувьд буруу эдгээр шийдвэрийг хянан үзэж, засан залруулж, шийдвэрлэж өгөхийг Үндсэн Хуулийн Цэцээс хүссэн мэдээлэл гаргасан юм.

 

2019 оны 05 дугаар сарын 07.

Судлаач Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417