Дэмий балай сувгуудаа хааж мэдлэг гэдэг хоолны дэглэм барь, хааяа бүр мацаг барь!

Дэмий балай сувгуудаа хааж мэдлэг гэдэг хоолны дэглэм барь, хааяа бүр мацаг барь!

Зөн совиндоо итгэх ину!

Сошиал медиагийн энэ их галзуурал ба үнэн, худал нь мэдэгдэхгүй хэт их мэдээ, байнгын сөрөг муухай мэдээллийн улмаас зарим хүмүүс, бүр философичид мэдээ, мэдээлэл бараг хэрэггүй гээд мэтгэлцээд эхэлжээ. Энэ тухай дэлгэрэнгүй пост оруулна гэж бичиж байсны дагуу The Big Books of Less номны товч агуулгыг орчуулан оруулж байна. Маш сонирхолтой өнцгөөр бичигдсэн ном байна. Англи, Голлонд, Австралийн гурван философичийн аргументийг энд өгүүлжээ.

Мэдээ, мэдээлэл бага байх тусам хүн цэцэн мэргэн шийдвэр гаргадаг гэж Английн философич Alain de Botton маргаж байна. Тэрбээр аль болох бага мэдээ үзэж, цөөхөн ном уншиж, бараг мэдээлэл гаднаас авахгүй байхыг та бидэнд зөвлөж байна. Харин оронд нь хуучны чанартай хэдэн номнуудаа дахин дахин унших ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл мэдээ, мэдээллийн тооноос илүү чанарт шилжих цаг болсон гэдгийг энэ санаагаараа батлахыг оролджээ.

Орчин цагт мэдээ, мэдээлэл багагүй үнэ өртгөөр худалдаж авах (ухаалаг гар утас, интернэтийн төлбөр гэх мэт) тусмаа бид мэдлэггүйн ёроол руу живж байна. Асуудал, амьдрал дээрээ төвлөрөх бараг ямар ч боломжгүй болсон. Гар утсаа оролдохгүйгээр хүн хэдхэн минут байж чадахгүй эмгэгтэй болсон. Сошиал медиагийн статус, апдэйтээ харахгүй л бол амьдарч чадахгүй синдром туссан. Дэлхий ертөнц дээр болж буй үйл явдал болгоныг бид мэдэх ёстой юм шиг, мэддэг байх албатай юм шиг болоод удаж байна. Сошиал медиагийн ямар нэг "трендээс" хоцорчихвол нийгмийн элэг доог болж буй мэт сэтгэгдэл төрж, өөрийгөө ч, дэлхийг ч ойлгохгүй бүх юмнаас хоцрогдож буй мэт мэдрэмж хүн бүрт төрдөг болжээ.

Иймээс хүн турахын тулд хоолны дэглэм, эрүүлжихийн тулд мацаг барьдаг шиг номны дэглэм, сошиал медиагийн мацаг барих ёстой гэнэ. Хэдэн зууны турш дамжигдан уншигдаж буй ном бол яах аргагүй шашны номнууд байна. Эдгээр ном сургаалд үнэн ба зөв, буян ба нүгэл, цэцэн ухаан, хүний зорилго, ёс суртахууны тухай өгүүлдэг. Гэтэл одоо хэвлэгдэн зарагдаж буй номнуудыг агуулгыг хараач гээд маргасан байна. Гэтэл 1250 оны Английн чинээлэг гэр бүлийн номны шүгээнд библи, мөргөлийн ном, санваартны түүхийн ном гэсэн гуравхан ном л байдаг байсан аж.

Гэтэл одоо америкт коллеж төгсөхийн тулд оюутнууд дунджаар болсон болоогүй 800 ном уншдаг гэсэн статистик байна. Иймээс уншиж, сонсож, үзэж буй юмандаа шүүлтүүр тавьж цөөн мэдээллийн чанартай сувгаас мэдлэг авахын сацуу тэднийгээ дахин дахин давтаж уншиж, үзэхийг зөвлөсөн байх юм. Өөрөөр хэлбэл орчин цагт шинэ мэдээлэл хүлээж утсаа байнга ширтэн суухын оронд аль болох бага уншиж, үзэж, сонсох тусам та зөв шийдвэр гаргаж, тэр хэрээр цэцэн мэргэний туйл болно гэж байна шүү!

Голландын философич Coen Simon болохоор бид ихийг мэдэх тусмаа буруу зүйл хийчих вий гээд улам аймхай болоод байна гэж маргажээ. Бид бүх мэдээ, мэдээллийг аваад нягтлаад, дүгнэлт хийгээд шийдвэр гаргаад, ажил амьдралаа төлөвлөнө гэвэл энэ амьдрал биш гэнэ. Заримдаа бид өөрсдийн хатуу төлөвлөгөөндөө биш зүгээр л маргаашдаа итгэж, хором болгоноосоо таашаал авч амьдрах ёстой ажээ. Товчхондоо өөрийгөө олоогүй цагт, хүн дотроо байгаа өөрийнхөө "чөтгөр"-ийг суллаагүй цагт цаг үргэлж өөрийгөө хуурч явдаг. Ийм хүмүүс юу хүсч байгаагаа мэддэг ч үгүй, мэддэг нэг нь хүслээ биелүүлэх зориггүй, чадваргүй байдаг гээд аймаар дүгнэлт хийжээ.

Учир нь бодож тунгаах нь үйлдэл хийхээс үргэлж эрсдэл багатай байдаг аж. Бодит үйлдэл хийхийн тулд хүн энэ үйлдэлтэйгээ холбоотой бүх эрсдлийг өөрөө үүрэх болдог. Алдаа гаргахгүйн тулд ийм хүмүүс үйлдэл хийхээ больдог. Гэвч бодит үйлдэл хийж байж нь тухайн шийдэл зөв эсвэл буруу байсныг амьдрал дээр мэдэх боломжтой. Хэт их боддог хүмүүс эрсдлээс айдаг бэртэгчин амьтад гээд ер нь бол соёлтойгоор хэлжээ. Иймээс хэт их юм бодохоо болиод хааяа зүгээр л өөрийнхөөрөө байж сур гэнэ ээ. Нүүрэндээ өглөө болгон хэн нэгэнд таалагдах гэж баг зүүхээ больчихооч гэнэ ээ. Байгаагаараа байж, бусдад нээлттэй, өөрийгөө хуурахгүй байж тэр мөчүүдийг мэдэж аваач, амьдралаа ямар нэгэн барьцаагүйгээр мэдрээд нэг үзээч гэж байна шүү энэ голланд нөхөр.

Харин Австралийн философич Roman Krznaric энэ олон мэдээ, мэдээллийн намгаас гараад нэг зүйл дээрээ төвлөрч сурвал хүн төрөлхтөн бидний амьдрал тэр дороо хурдан сайжирна гэсэн байна. Асар их мэдээ, мэдээллийг ангилан ялгаж, технологи ашиглан ажил, амьдралын олон зүйлээ зэрэг зэрэг төлөвлөж, цахим ертөнцөд аль болох их ажлыг амжуулах гэж оролдох тусмаа та бүтэлгүйтнэ гэж маргажээ. Учир нь ингэх тусам тань руу ирэх, таны хүсэх мэдээ, мэдээлэл улам нэмэгдэж, физиологийн хувьд хүний бие энэ их датаг шингээж яагаад ч дийлэхгүй гэнэ.

Иймээс хүн ямар нэг зүйл дээр төвлөрч сурах ёстой аж. Үүний техник нь бясалгал гэж байна. Тийм ч учраас сүүлийн үед Mindfulness гэдэг үг моданд ороод байгаа ажээ. 280 тэмдэгтэнд багтдаг дэмий балай жиргээг твиттер дээр уншихын оронд хээр, ойд очоод цэнхэр шувуухайны бодит жиргээд сонсохыг зөвлөж байна.

 

Дүгнэвэл:

1. Үзэж, уншиж, сонсож буй контентдоо шүүлтүүр тавь. Дэмий балай сувгуудаа хааж мэдлэг гэдэг хоолны дэглэм барь, хааяа бүр мацаг барь.

2. Хааяа ч болов өөрийнхөөрөө байж сур. Хэн нэгэнд таалагдах гэж, олон лайк, шэйр цуглуулах гэж өөрийгөө бүү тамла. Цэцэн мэргэн царайлж битгий бусдад зааварла. Үүнийхээ оронд бодит үйлдэл хийж хэлж байгаа зүйлийнхээ эрсдлийг өөрөө нуруун дээрээ үүрч бусаддаа харуул чаддаг юм бол.

3. Үе үе бясалгал хийгээд, гадаад ертөнцөөс түр боловч тасраад зөвхөн өөрийгөө сонс. Ингэж чадвал та төвлөрч чадна.

В.Ганзориг

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417