Царай зүсээ бүү гол, та бол царай биш ухамсар!

Царай зүсээ бүү гол, та бол царай биш ухамсар!

Царай зүсээ бүү гол

Нүд онигор, хялар, давхраатай, давхраагүй ямар ч хамаагүй харах л зориулалттай. Хамар монхор, сартгар ямар ч хамаагүй үнэрлэх л үүрэгтэй. Чих хулгар, дэлдэн, том жижиг ямар ч хамаагүй сонсох л зориулалттай. Бие тагжгар, бөгтөр тарган туранхай ямар ч хамаагүй мэдрэх л зориулалттай. Өөрийгөө царай зүс хэлбэр галбиртайгаа байнга бүү адилтга.

Өнгө зүс хэлбэр төрх хөөцөлдсөн хүмүүст таалагдах гэж өнгөлөн далдалж өндөрсгөн нарийсгах хэрэггүй. Дотоод сэтгэлээр чинь биш.

Гаднах төрхөөр чинь чамайг сонгож байгаа бол жинхэнэ найз биш. Тийм хүнээс болгоомжил. Хэзээ нэгэн цагт өөр хэлбэр дүрсэнд татагдаад чамайг орхиод одож ч мэднэ. Яаж ч засаж өөрчлөөгүй байгаагаар чинь чамайг сонгож байгаа хүн л чамд хань болно.

Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол. Гаднах хэлбэр дүрсийн уралдаанд өөрийгөө сайн дураараа бүү дэвшүүл.

Бусдад таалагдах гэх нь тийм чухал зүйл биш. Өөртөө таалагдах гэж л ингэдэг гэж бодож байгаа бол та орондоо орохдоо хүртэл гоёж гоодох байсан. Байгаагаараа л бай. Бусадтай бүү харьцуул. Өөрийгөө хэлбэр дүрстэй бүү адилтга. Та бол царай биш ухамсар. Та бол хэлбэр биш гэрэл.

Зовлон бол хайрын эзгүйрэл

Хайрын дулаан илчинд л зовлонгийн цэвдэг мөс хайлж ууршин талийна. Хайрын эзгүйд л зүрх зайрмагтаж цус царцан, зүрх цонхийно. Зовлон хайр хоёр нэг зүрхэнд зэрэг багтах боломжгүй. Зовлон бол харанхуй.

Хайр бол гэрэл. Таныг харанхуй эзэгнэж царай чинь барайн гуниглаж, сэтгэл чинь горойн гансарч байгаа бол та хайрын халуун илчээр дутсаных. Хангалттай хайр үгүйгээс л зовлонгийн түнэр харанхуй зүрх рүү тань нэвчиж түрэмгийлж байгаа юм.

Зүрх сэтгэлдээ хайрыг байнга тээж яв. Хаана ч бүү март. Хэзээ ч бүү орхи. Хайрын анирт л зүрх булиглаж цус буцалдаг юм. Зовлонгийн жихүүнийг сэтгэлдээ шурган орох зай бүү гарга.

Алхахдаа газрыг хөлийнхөө улаар үнсэн бүж. Харахдаа бүхнийг нүдээрээ тэврэн халь. Амьсгалахдаа салхийг таалан хүрт. Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул. Хайранд өөрийгөө эзэгнүүлбэл зовлон дайжих нь гарцаагүй.

Аз жаргал хаана байдаг вэ?

Аз жаргалд хүрч очиж болдог зүйл биш юм. Аз жаргалд хүрч очих боломжгүй. Харин нээж илрүүлэх л боломжтой. Хүрч очно гэдэг нь танд байхгүй ямар нэг зүйлд та хүрч очихын нэр юм. Нээж илрүүлнэ гэдэг нь аль хэдийнээ танд байсан зүйлсийг нээж илрүүлэхийн нэр юм. Байгаа зүйлээ илрүүлэх, байхгүй зүйлээ олж авах хоёрын хооронд маш том ялгаа бий. Нэг нь гэр лүүгээ буцах нөгөө нь гэрээсээ явахтай л адил. Угаасаа танд байсан юм чинь хайхын хэрэггүй болж байна гэсэн үг. Энэ бол аз жаргалд хүрэх боломжгүй.

Аз жаргалгүйгээс гарах боломжтой гэсэн үг. Аз жаргалд саад болдог мунхаг буруу үзэл бодол, уур хилэн, шуналын хир буртаг арилахад л аз жаргалын хурц гэрэл таны дотроос гэрэлтэх болно гэсэн үг. Та аз жаргалыг буруу зүгээс хайгаад байгаа юм биш биз?

Х.Баасансүрэн

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

2020-01-16

“King Tower”: Хуучин орон сууцаа оролцуулах шинэ боломж

2020-01-14

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Устаж үгүй болсон Арктикийн "цайвар үст одой" хүмүүсийн нууц

2020-01-12

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

Монголчууд бидний асуудлууд

2020-01-13

Хөлс дуссан мөнгө…

2020-01-13

Бага сургуулийн байрны амьдрал - 80 жил…

2020-01-13

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2020-01-13

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

2020-01-13

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Би үхэр Монгол...

2020-01-17

Эмэгтэй хүнд хэдэн насанд нь эр хүн хэрэггүй болдог вэ?

2020-01-15

Тэтгэвэрийн зээлийн эргэн тойронд

2020-01-15

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

Podcast news - Танин мэдэхүй (2020.01.14)

2020-01-14

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Монголын эмгэнэл

2020-01-06

Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

2020-01-17

Ноцтой ослын улмаас нэг хүний амь хохирчээ

2020-01-16

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

2020-01-16

Баянхошууны уулзвараас Ханын материал 3,4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд дүүжин зам барихаар төлөвлөжээ

2020-01-16

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

2020 онд дэлхийн орнуудын 40 хувь нь улс төрийн хувьд тогтворгүй байна гэсэн тооцоо гарчээ

2020-01-17

Мексик улс Төв Америкаас АНУ-г зорьж байгаа цагаачдын цувааг зогсоох болно гэж мэдэгдэв

2020-01-17

Австраличууд удтал хүлээсэн борооноос болоод шинэ хүндрэлүүдтэй тулгарч эхлэв

2020-01-17

Америк улс "Аль-Каида"-гийн томоохон удирдагчийг устгасан болохоо нууцалж байсан нь ил болжээ

2020-01-17
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16
1:41:29

"Улаан бал" нэвтрүүлэгт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцов

2020-01-16

"Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын Байнгын хорооны дарга Х.Нямбаатар оролцов

2020-01-15

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.39%
АНУ
27.84%
ОХУ
6.7%
Арабын орнууд
4.64%
Хойд Солонгос
3.09%
Израиль
3.09%
Иран
2.06%
Африкийн орнууд
1.55%
Энэтхэг
1.03%
Турк
1.03%
Европын Холбооны орнууд
1.03%
Пакистан
0.52%
Афганистан
0.52%
Бусад
0.52%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,320

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,566

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,661

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,457