Малын тэжээлийн бааз төрийн бодлогын гадна хаягджээ

Малын тэжээлийн бааз төрийн бодлогын гадна хаягджээ

Гучин жилийн өмнө 23 сая толгой байсан малын тоо өнөөдөр 66.4 саяд хүрсэн. Гэвч чанар нь муудаж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ногдох зардал маш их болов. Ийм бүтээмж багатай олон сая мал экологийн болон эдийн засгийн хувьд “алуурчин” болж хувирдаг гэхэд хилсдэхгүй. Энэ нь 1990 оноос хойш малын тоо 2.7 дахин нэмэгдсэн ч ДНБ-д эзлэх хувь нь 1.7 дахин буурснаар илэрдэг. Эдийн засгийг солонгоруулах бас нэг боломж нь хөдөө аж ахуйн салбар гэж онцолдог Монгол Улсын хувьд малын чанарын асуудал тэжээлийн баазтай салшгүй холбоотой.

Малын чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх гол зүйл болсон тэжээлийг төдийлэн анхааралгүй өдий хүрлээ. Тэжээлийн бүтцийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр цөөн тооны чанартай малтай болох юм. Үүнийг дагаад бэлчээр, усны хомсдол, түүхий эдийн гологдол арилна. Мөн малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх нь тодорхой.

Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн гол цөм болсон бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн статистик бий. Ноос, ноолуураа тушаах, хэрэгцээт бараагаа авах, хүүхдийнхээ сургуульд ойртох зэрэг шалтгаанаар багийнхаасаа төвөөсөө аргамжаатай мэт ойрхон нүүдэллэдэг болсон орчин үеийн малчдын тэрхүү тойрогт бэлчээр эргэж сэргэхгүй болтлоо доройтсон нь үнэн. Хүнээ дагаж суурьшмал шахуу болсон малын чанарын талаар бүр ярилтгүй. Харин Дорнодын Эрээнцав, Хөвсгөлийн Баянзүрх сумын хилийн орчимд, алслагдсан бэлчээр соргог сайхан хэвээрээ. Усалгаа цэгийн асуудлыг шийдэж, агентаар арилжааг зохицуулвал хэдэн малаа дагаж нүүдэллэх боломж буй. Мөн газар тариалангийн өнжиж буй талбайд бэлчээрийн ургамал тариалах, таримал бэлчээрийг сэлгээнд ашиглах зэргээр үүнийг зохицуулж болох гарц бий.

Тэжээлээр дархлаажсан мал зоонозын өвчин тусахгүй

“Кальци дутагдсан мал яс мэрж байна” гэж сонсогдоход цочирддог байсан олон нийт өнөөдөр уургийн дутагдлаас болж үлийн цагаан огтоно идэж үхсэн хонины тоо нэмэгдэхийг зүгээр л тоолон өнгөрөөх шинжтэй. Эдгээр нь малын биед зайлшгүй байх ёстой уураг, бусад менериалууд дутагдсанаас үүдэн гарч буй гажуудал аж. Үүнийг жор, норм бүхий стандарт тэжээлээр нөхөх ёстой.

1970 оны үед Монголд 20 гаруй нэр төрлийн тэжээл бэлтгэдэг цех, үйлдвэрүүдэд жилдээ 273 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэдэг байв. Энэхүү багсармал дотор уурагт тэжээл, премиксүүдийг хүртэл бэлдэж чаддаг байлаа. Гэтэл 1990 оноос хойш тэжээлийн үйлдвэрлэл засгийн бодлогын гадна хаягдаж, тэжээл бэлтгэдэг арга технологи ч мартагдлаа. Залгамж халааг бодлогоор бэлдээгүй учир өмнө нь байсан боловсон хүчин, хүний нөөц шавхагдсаар өнөөдөр тартагтаа тулжээ. Хот орчимд хувийн хэдэн тэжээлийн үйлдвэр байгаа хэдий ч ямар ч стандарт, хяналтгүй, мэргэжлийн хүнгүй үйлдвэрлэл явуулсаар буй. Тэжээл бүр тодорхой хольцтой, жортой байх ёстой. Нэг төрлийн шимт бодис илүүдчихвэл дутагдлаасаа илүү хор нөлөөтэй байдаг тул анхаарууштай. Хэт их уургийн илүүдэл тархинд цочрол өгч галзууралд хүргэдэг аюултай бол зохицоогүй олон янзын менериалууд бодисын солилцоог хямруулдаг. Тиймээс малчид ганц нэгийг хэрэглэж үзээд “олигтой биш юм” гэдэг ойлголт авдаг байна. Түүнчлэн УБ хот орчмоос хүргэсэн тэжээлийн үнэ дээр тээврийн зардал нэмэгдэнэ. Ингэж жоргүй үйлдвэрлэсэн тэжээлийг өндөр үнээр авах сонирхол малчдад төрөхгүй нь лав.

Нэмэлт тэжээлгүй явж ирсэн 30 жилийн дараа малын өгч буй ашиг шим, бие бялдрын байдал эрс мууджээ. Бэлчээрээс монгол мал хэрэгцээт энергиэ л хангадаг. Үлдсэн шимт бодис, эрдэс мениралиудаа норм стандарт хангасан тэжээлээр нөхөх нь зайлшгүй. Харамсалтай нь, ийм тэжээл үгүй тул биед хуримтлуулсан бага хэмжээний шимт бодисоо задалж хэрэглэсээр удмын санд хурцаар нөлөөлөхүйц байдалд хүрчихээд байна. Гэвч үүнийг зохицуулахаар өнгөрсөн жилийн баталсан хуулийг тэртээ уулын аманд суурьшсан малчин сонсоо ч үгүй суугаа нь харамсалтай.

Ямар ч төрийн бодлогогүй, хэн дуртай нь сайн гэж сонссоноо импортлох замаар тэжээлийн зах зээлийг нөхөж ирлээ. Гэвч шинжлэх ухааны үндэслэлгүй, судалгаагүй бүтээгдэхүүн хор хөнөөл л авчирна. Энэ нь 7-8 саяын үнэтэй мах, сүүний чиглэлийн үнээ, хурдан морины эрлийзжүүлэлт зэрэгт тодорхой харагддаг. Төрийн бодлогыг зангидан суугаа уяачид, мянга түмэн малтай гишүүд энэ зовлонг биеэрээ туулж ирсэн. хөл нь сайрийсан, хөндлөн явдалтай, гэлжгий үнээ, үржлийн замаар халдварладаг элдэв өвчинд баригдсан морьдыг хараад мэргэжлийнхэн толгой сэгсрэн халагладаг боллоо.

Энүүхэн Өвөр Монголд малын удмын сангаа тэжээлээр хэрхэн хамгаалж ирсэн туршлагыг судалж нэвтрүүлэх боломж бий. Малын тэжээлийн үйлдвэр сонирхож очсон монгол фермерт “үүгээр үйлдвэрлэсэн тэжээлийг хэрэглэсэн малаа манай улс руу гаргах гэж байгаа бол энэ гангаар доторлосон сайн төхөөрөмжийг ав” гэж шахсан гэдэг. Харин манай дотоодын хэрэгцээнд зэвтэй дотортой, хямд төхөөрөмж авахыг санал болгосон гэдэг яриа бий. Түүхий эдээр дамжуулж үндэсний аюулгүй байдлаа хамгаалдаг наад захын жишээ энэ. Зэв зэрэг нэмэлт бодистой тэжээлийг мал эхний удаад ариутгаад гаргах ч цаашдаа элэгт нь нөлөөлж шүүж чадалгүй, эмгэгшдэг талтай. Энэ нь ашиг шимд шууд нөлөөлнө гэсэн үг. Үүний нэг жишээ нь шар айрагны шаараар тэжээсэн үнээнүүд. Сүүний гарц нэмэгддэг ч тослог нь багасаж, хүчиллэг чанар нь устсанаар дэлэнгээс гараад хөргүүрт нэг ч хонохгүй гашилдаг болсонд фермерүүд халаглаж байна.

Хамгийн гол нь тэжээлийн асуудлыг шийдэж, малын дархлааг балансжуулж өгвөл Монголд хил давж орж ирсэн малын гоц халдварт өвчнөөс бусад зоонозын төрлийн өвчнүүд огт гарахгүй байх боломжтой юм.

Ингэж нормын тэжээлээр чанаржуулсан мал бэлчээрт ч дарамт үзүүлэх нь бага. Олон сая толгой малыг тэжээлээр чанаржуулах замаар монгол малынхаа популяцийг эвдэхгүй, үр шимийг нь дээшлүүлэх боломж байна. Төрийн бодлого харин энэ зүгт чиглэж байна уу, эртхэн  нэгийг тунгаах цаг хэдийн болсон байна.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

"Рио Тинто" Австралийн уугуул иргэдийн дурсгалт газрыг сүйтгэсэндээ уучлалт гуйжээ

2020-06-01

Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулна

2020-06-01

"Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо"

2020-06-01

Америкийн жагсагчид гэмгүй хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, дээрэм тонуул үйлдсээр байна /бичлэг/

2020-06-01

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Засгийн газрын гишүүдийн эсрэг хуулийн төсөл баталлаа

2020-05-29

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

2020-05-27

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

АНУ биткойнтой "дайн" зарлав

2020-05-31

Хятад улс Америк долларыг буулгаж авах зорилгоор цахим валют гаргана

2020-05-29

Б.Лхагвасүрэн: Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа

2020-05-29

Эрдэмтэд дэлхийн тойрог замын хог хаягдалд татвар оногдуулахыг санал болгов

2020-05-29

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Орон орны боловсролын тухай сонирхолтой баримтууд

2020-05-29

Жирэмсэн байхдаа кофе уух нь аюулгүй юу?

2020-05-28

Инстаграм дээр мөнгө олох арга

2020-05-28

Бакалаврын зэрэг үнэхээр хэрэгтэй юу?

2020-05-27

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

2020-05-28

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

"Ремдесивир" эмийг БНСУ-д ашиглахыг зөвшөөрчээ

2020-05-31

Цаг хугацаагаар аялах боломжтой юу?

2020-05-30

Эрдэмтэд хэт авианы долгионоор сармагчны тархийг удирдаж байна

2020-05-30

"Ухаалаг суултуур" таны өгзгийг танина

2020-05-29

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

2020-05-27

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Та өөрийн бизнестээ Facebook-ийн төлбөртэй сурталчилгааг ашигладаг уу?

2020-05-29

Хүүхдийнхээ мөрөөдөлд нь хөрөнгө оруулах бэлэг

2020-05-28

А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

2020-05-28
2:18

Шарк Амараа: Монголын банкны нууц эздийг ил болгох ёстой

2020-05-31
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

393 санал өгсөн

51-60
26.21%
41-50
18.58%
31-35
13.74%
36-40
9.67%
25-30
7.63%
21-24
7.38%
13-16
5.85%
17-20
5.85%
65+
5.09%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,249

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,467

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,689

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,044