Я.Содбаатар: ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсны дараа Монгол улс дангаараа эдийн засгаа аваад явах боломжтой

Я.Содбаатар: ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсны дараа Монгол улс дангаараа эдийн засгаа аваад явах боломжтой
Монгол Улс 2017 оны тавдугаар сард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Ингэснээр хасахтай байсан эдийн засаг өдгөө долоо орчим хувийн өсөлттэй байгаа билээ. Түүнчлэн эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан талаар эдийн засагчид хэлж буй. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр тохирч, нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар болсон. Үүнээс олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт манай улсад орж ирсэн бол өнгөрсөн онд 836 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байгаа юм. Харин энэ онд уг хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас тав дахь удаагийн үнэлгзэг хийсэн ч санхүүжилт нь орж ирэхгүй гацаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ  ярилцлаа.
 
-Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засаг сэргэж эхэлсэн гэж албаныхан дүгнэдэг. Энэ хөтөлбөрт хамрагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Хөтөлбөрийг манай улс хэр үр дүнтэй хэрэгжүүлсэн бэ, эдийн засгийн өсөлтийг та хувьдаа хэрхэн дүгнэж байна вэ?
 
-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаас өмнө манай улсын эдийн засаг -1.6 хувьтай байсан. Харин өнөөдөр эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байна. Энэ оны гүйцэтгэлээр 7.8 хувьд хүрэх болов уу гэсэн хүлээлт байна. Түүнчлэн тухайн үед валютын нөөц бүрэн шавхагдсан байсан бол өнөөдөр 3.5 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Төсвийн сахилга бат нэлээд сайжирлаа. Өмнө нь бид гурван ч төсөвтэй болчихсон байсныг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Тодруулбал, Хөгжлийн банкинд улсын төсөвтэй адилхан хөрөнгө зарцуулдаг болчихсон, мөн концессоор маш олон хөрөнгө мөнгийг гаргадаг байлаа. Тиймээс энэ байдлыг залруулж, дээрх хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга батыг дээшлүүлж, нэгдсэн төсөвтэй болох асуудлыг нэг тийш болгосон. Үүнийг дагаад төсөв алдагдалгүй, урсгал тэнцэл нэмэхтэй гарч эхэллээ. Мөн ОУВС-тай хамтарч ажилласны хүрээнд банкуудыг чадавхжуулах, банкуудыг үнэлэх үнэлгээнд нэлээд идэвхтэй ажиллаж байна.
Ялангуяа арилжааны банкуудын дүрмийн сан, өөрийн хөрөнгийг нь нэмэх асуудлыг шийдэж чадвал Монгол Улсын эдийн засаг цаашид тогтвортой байх нөхцөл, боломж бүрдэнэ. Нэг үгээр хэлбэл,ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад үндсэндээ амжилттай хэрэгжиж байгаа гэж аль аль талдаа дүгнэж байна. Цаашдаа эдийн засгийн нөхцөл энэ хэвээрээ байх юм бол Монгол Улс бие даан эдийн засгаа аваад явах боломж, нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
-ОУВС-гаас тав дахь удаагийн үнэлгээг хийсэн. Гэтэл энэ онд орж ирэх санхүүжилтийг одоо хүртэл олгоогүй байна. Ямар шалтгаанаар санхүүжилтийг олгохгүй байгаа тухайд танд ямар мэдээлэл байна вэ?
 
-Банкуудад хийж буй үнэлгээн дээр маргаан өрнөсөн юм билээ. Үүний хүрээнд зарим аж ахуйн нэгж, банкийг дампууруулах ажил өрнөж байна гэж ойлгож болно. Түүнчлэн ОУВС-гаас зөвлөсний дагуу зарим аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгийн хуримтлал, дүрмийн сан бүрдүүлсэн байдалтай холбоотой хяналт шалгалтыг хийж байгаа. Үүний дараа ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олгох санхүүжилт орж ирнэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тохирсон санхүүжилтээс гадна бусад зээл тусламжийн болон гадаад хамтын ажиллагаа ялангуяа санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны олон талт үйл ажиллагаа идэвхтэй хэвээрээ байгаа. 
 
-Манай улс хөтөлбөрийн хүрээнд зарим хүлээсэн үүргийг биелүүлсэн. Гэтэл үүнийгээ биелүүлж чадаагүйгээс ОУВС-гийн зүгээс санхүүжилтээ олгохгүй байна гэж зарим эдийн засагч яриад байгаа. Ийм зүйл бий юү?
 
-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр тал улирал тутам үнэлгээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийнхэн үнэлгээ хийх бүртээ манай улсад ирж, тодорхой хугацаанд ажилладаг. Ингэхдээ Монгол Улс хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг бүрэн дүүрэн шалгаж, тогтоодог гэсэн үг шүү дээ. ОУВС-гийн дүгнэж байгаагаар манай улс хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Эдийн засгийн байдал төсөөлж байснаас харьцангуй богино хугацаанд сэргэсэн. УИХ, Засгийн газрын зүгээс шийдвэрийн хэрэгжилт, гаргаж байгаа үр дүн ч ерөнхийдөө нааштай сайн байгаа.
 
-Капитал банкны дампуурлыг Монголбанкнаас зарлаад удаагүй байна. Гэтэл ингэж арилжааны банк дампуурсан нь ОУВС-гаас орж ирэх санхүүжилтэд сөргөөр нөлөөлсөн гэх яриа ч гарсан байна. Энэ тухайд та ямар тайлбар хийх вэ?
 
-Тийм зүйл байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрийн шалгалт үргэлжилж байгаа. Энэ хүрээнд орж ирэх санхүүжилт нь удаж байгаагаас өөрцгүй. Үүнийг улстөржүүлж юмуу мушгин гуйвуулах шаардлагагүй.
 
 -ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд цаашдаа хэдий хэмжээний санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байна вэ?
 
-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн алдагдлыг нөхөх зорилготойгоор Японы талаас орж ирэх зарим санхүүжилт саатаж байгаа. Энэ асуудлыг ойрын үед шийдээд явах байх. Ер нь хоёр талаасаа анхаарал хандуулж байгаа гол зүйл бол банкуудын активыг үнэлэх талд ойлголцолд хүрэх, мэдээлэл солилцох, нарийвчлан судлах, хяналт шалгалт хийх ажил бий. Одоо орж ирэх санхүүжилтийн мөнгөн дүнг нарийвчлан хэлж мэдэхгүй байна.
 
-Таны хэлснээр ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд дуусахад манай улс бие даагаад эдийн засгаа аваад явах боломжтой болох нь гэж ойлгож болох уу?
 
-ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэзээ зогсоох вэ гэдгийг талууд одоогоор ярилцаж эхлээгүй байна. Анх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр ярилцсан байгаа. Одоогоор энэ тохирооны хүрээнд ажлаа явуулж байна. Үндсэн зорилго болох эдийн засгийн эрх зүйн орчныг сайжруулах ажлыг үндсэндээ хийгээд дууслаа. Үүнээс гадна манай улс төсвийн сахилга батыг дээшлүүлэх хэд хэдэн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүллээ.
Арилжааны банкуудын активыг үнэлэх ажлыг хийж байгаа гэх мэтээр шаардлагатай буюу хийх ёстой ажлаа маш сайн хийсний дүнд Монгол Улсын эдийн засаг сайжирсан.
Харин эдийн засгийн өсөлтийг өнөөгийн түвшинд барьж, төрийн бодлогыг тогтвортой хэрэгжуүлж чадвал ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсны дараа ч Монгол Улс дангаараа эдийн засгаа аваад явах боломжтой.
 
-Зөвшөөрлийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр оруулж ирсэн. Таны хувьд уг хуулийн ажлын хэсэгт багтсан. Хуулийн гол үзэл баримтлал нь юу вэ? 
 
-Зөвшөөрлийн тухай хуулийн үндсэн концепц нь Монгол Улсад өнөөдөр хуулиар зөвшөөрөөгүй зүйлийг хориглож байгаа. Шинэ хуулийг баталснаар хуулиар зөвшөөрснөөс бусад зүйлийг хийх эрх нээлттэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ зүйлийг хийж болохгүй гэсэн хориглох зүйлүүдээ зааж өгөөд, бусдыг нь нээлттэй, илүү чөлөөтэй болгож байна гэсэн үг. Одоо бол хуулиар үүнийг хийж болохгүй гээд хориглочихсон. Түүнээс бусдыг нь хийхийг зөвшөөрдөг. Зөвшөөрсөнийг л хийж болно. Дараа нь хориглосон зүйлүүдээ заагаад өгчихнө, бусдыг нь хийнэ. Энэ утгаараа аж ахуйн нэгжүүдэд нэлээд нээлттэй хууль болохоос гадна эдийн засгийг либералчлахад том алхам болно гэж үзэж байгаа юм. Нөгөө талдаа Зөвшөөрлийн тухай хуулийн цаад үндсэн агуулга нь хүнд суртлыг арилгах. Өнөөдөр, авлига, хээл хахуультай тэмцэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ёстой гэх зэргээр олон зүйлийг ярьдаг. Харин энэ бүхэнтэй тэмцэхийн эхлэл суурь нь хүнд суртлыг багасгах явдал юм. Хүнд суртлыг багасгахын тулд төрөөс олгож байгаа зөвшөөрлийн хэмжээг бууруулах ёстой гэж ажлын хэсгийн гишүүд үзэж байгаа. 
-Хоёрдугаарт, иргэдийн төрөөс авч байгаа үйлчилгээний хугацааг багасгах ёстой. Тухайлбал, төрийн аль нэг байгууллагад хүсэлт өглөө гэхэд маш олон дамжлага дамждаг. Тухайн хүсэлтийг хэчнээн албан тушаалтны ширээгээр дамжуулж, хэдэн гарын үсэг зурж, ямар хугацааны дараа иргэнд эргээд хүрч байна гэдэг нь том асуудал болчихоод байна. Ингэж цаг хугацаа алддаг байдлыг Зөвшөөрлийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд цэгцэлнэ. Монгол Улсад хуулиар хүлээн зөвшөөрснөөс гадна орон нутгийн байгууллагын бичиг баримтыг нэгтгээд үзэхээр 1300 гаруй төрлийн зөвшөөрөл байна. Үүний дунд хүн харахад зөвшөөрөл гэж хэлж болохуйц төрийн бичиг баримт ч багтаж байгаа юм. Хүнд суртал, авлига, хээл хахууль газар авахын үндэс суурь болсон энэ олон төрлийн зөвшөөрөл, төрийн хамаарлыг шинэ хуулийн хүрээнд бууруулж, 50 хувиар багасгахаар ярилцаж байна.
 
-Та бүхний өргөн барьсан хуулиас гадна Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хоёр хуулийн төслийн ялгаа юу байна вэ, хоорондоо хэрхэн уялдаж байгаа юм бэ?
 
-Зөвшөөрлийн тухай хуулийг нэр бүхий УИХ-ын гишүүд өргөн барьсан. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Зөвшөөрлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн бариад байна. Энэ хоёр хуулийг УИХ-аар хэлэлцээд нэг ажлын хэсэг гаргаад, нэгтгээд явах байх.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!

2020-02-20

Битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргалаа

2020-02-20

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ

2020-02-20

Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

2020-02-20

Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

2020-02-20

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13
11:15

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

2020-02-20
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Агаарын чанарын үзүүлэлтээр 100 айл орчмын агаар хамгийн сайн байна

2020-02-20

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Хятад улс шинэ сансрын станц барьж эхэлжээ

2020-02-20

Их Британи улс англи хэлгүй, боловсролгүй цагаачдыг хүлээж авахгүй

2020-02-20

АНУ-ын Татварын алба "Facebook" компанийг оффшор дансанд хөрөнгөө байрлуулсныг буруутгаж 9 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

2020-02-20

"Хар арьстнууд IQ муутай" гэж хэлсэн Их Британийн ерөнхий сайдын зөвлөхийг ажлаас нь халжээ

2020-02-20

Ziko's podcast #16 - Битгий төлөвлө, шууд хий!

2020-02-20

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

"Төрийн банк" тэтгэврийн зээлийг 6 сар хүртэлх хугацаагаар олгож эхэллээ

2020-02-20

Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ХААН Банк түүчээлэн ажиллаж байна

2020-02-20

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Усыг олон дахин буцалгах нь эрүүл мэндэд муу эсэх талаар Германы эрдэмтэд хариулт өгчээ

2020-02-20

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Д.Жаргалсайхан: Дундаж давхарга гоожиж байна

2020-02-20

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.81%
АНУ
32.01%
Арабын орнууд
6.57%
ОХУ
4.5%
Хойд Солонгос
2.6%
Израиль
2.25%
Иран
1.73%
Бусад
1.56%
Африкийн орнууд
1.04%
Афганистан
0.87%
Энэтхэг
0.69%
Турк
0.69%
Пакистан
0.35%
Европын Холбооны орнууд
0.35%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479