ЮНЕСКО банштай, борцтой, будаатай цайны жорыг шилдгээр шалгаруулжээ

ЮНЕСКО-гийн хүн ба шим мандлын нөөц газруудын “тогтвортой” хоолны жорын нэгээр монгол жор шалгарлаа.

2019 оны Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг “Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэнэ.

Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар шим мандлын нөөц газруудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө аж ахуйн онцлогийг илэрхийлсэн хоол хүнсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажлыг зохион байгуулах юм. Үүнд зориулан Монгол Дагуурын шим мандлын нөөц газраас банштай, борцтой, будаатай цайны жорыг хүргүүлэхэд уг жор шалгарчээ. Ийнхүү хоолыг хийхэд шаардлагатай орцыг тус нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлжээ.

ЮНЕСКО-гийн Парис хот дахь төв байранд энэ сарын 22-нд Монгол Улс болон бусад орнуудын шалгарсан хоолны жоруудыг ашиглан хоол хийж сурталчилж, уулзалт зохион байгуулах юм.

Энэ нь улс орнуудын амьдрал, соёлын олон янз байдал, хэв маягийг магтан дуулах, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний олон улсын дадлага туршлагыг хуваалцах, хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн зан байдал, хооллох хэв маягаас суралцахад чухал ач холбогдолтой юм.

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …