Сэлэнгэ мөрний усны түвшин 35-50 см нэмэгджээ
2019-05-28
Гэрэл зургийг MPA.mn

 

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн болон Сүхбаатар сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 35-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 40-70 см давсан байдалтай байна.

 

Иймд Сэлэнгэ мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин