Монголчууд жилд 3.2 сая тонн хатуу хаягдал "булшилдаг"
2019-06-05

Дэлхийн байгаль орчны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хүрээлэн буй орчин эрдэм шинжилгээний анхдугаар хурал зохион байгуулагдлаа.  Тус хуралд Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Байгаль орчин аялал  жуучлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, ШУТИС зэрэг байгууллагууд оролцов.  Эрдэм шинжилгээний хурлаар “Агаарын бохирдол ба шийдэл”, “Хог хаягдлын менежмент”, “Усны бохирдол ба шийдэл” сэдвүүдийг хөндөж байна.

 

Орчин бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга: Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь хот, хотожсон газар амьдарч байна. Хотжилт тухайн газар нутгийн агаар, хөрс, усны чанарыг өөрчилдөг. Орчны бохирдлыг бууруулахад 32 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна Тодруулан хэлбэл гэр хорооллын айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, сайжруулсан түлш үйлдвэрлэх гээд хийгдэх ажил цөөнгүй байгаа” хэмээн  орчны бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилаа.

 

 

Харин  Хог хаягдлын менежментийн талаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийг төлөөлж Т.Энхдөлийн илтгэл тавилаа. Тэрбээр “Манай орон 7730 га талбай бүхий 390 төвлөрсөн хогийн цэгт  жилд 3.2 сая тонн хатуу хаягдлыг булшилдаг. Үүний 46.9 хувь нь дахин боловсруулах боломжтой хаягдал байна. Нийт хаягдлын 43.8 хувь нь Улаанбаатар хотоос ялгардаг. Тодруулбал 33 хувь гэр хороолол, 11.1 хувь нь орон сууц, 8.6 хувь нь зам талбайн, 22.1 аж ахуйн нэгж, 11.5 хувь барилга, үйлдвэрлэлийн хог хаягдлууд байдаг. Манай орны хуурай сэрүүн уур амьсгал, хогны найрлага чийгшил багатай зэргээс улбаалан хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгалт  хийж, дахин боловсруулж хог хаягдлын менежментийг хөгжүүлэх шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.

 

Мөн хурлаар судлаачид усны асуудлыг хөндлөө. “Газар доорх ус нь хамгийн чухал байгалийн нөөцийн нэг ба Монгол орны хувьд ч нийт хэрэглээнийхээ 91 хувийг газар доорх уснаас хангаж байна. Улаанбаатар хотын газар доорх усны чанарын судалгаа харьцангуй бага хийгддэг” гэдгийг ШУТИС гидрогеологийн салбарийг төлөөлөн. Б.Наранчимэг хэлж байна. Мөн тэрбээр Улаанбаатар хотын усны нөөцийг хамгаалах шаардлагатайг чухалчиллаа.

 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
түй:
хог үйлдвэрлэдэг газраасаа наадахаа хай.
2019-06-06