Б.Батсүх: Шалгуулагч ЭЕШ-аа өгөөд гарахдаа хариугаа шууд мэднэ
2019-06-06

ЕЭШ удахгүй болно. Үүнтэй холбогдуулан БҮТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхээс энэ жилийн ерөнхий элсэлтийн шалгалтын талаар ярилцлаа.  

 

-Энэ жил ЕЭШ-ыг хэдэн төгсөгч өгөхөөр бүртгүүлсэн бэ?

 

-Энэ жил ЕЭШ-ыг 18100 гаруй хүүхдүүд өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 2200 орчим хүүхэд нь өмнөх жилүүдийн төгсөгчид байгаа. Энэ жилийн тухайд хамгийн цөөхөн төгсөгчтэй жил болж байгаа юм.

 

-ЕЭШ өгөх хүүхдүүд ямар хичээлийг давуу сонгож байна вэ?

 

-Математикийн хичээлийн шалгалтыг 14000 орчим буюу хамгийн их хүүхэд сонгоод байна. Учир нь бусад мэргэжлийн хичээлүүдтэй холбогдож өгдөг учир их сонгосон болов уу? гэж харж байгаа. Харин орос хэл, газарзүйн хичээлээр шалгалт өгөхөөр 601 буюу хамгийн бага сонголттой хичээл.

 

-Өмнөх жил хоёр аймагт ЕЭШ-ыг автоматаар засагч машин туршиж байсан. Энэ жилийн тухайд хүрээг нь тэлэх үү?

 

-ЭЕШ-ыг  СКАНТРОН/засагч машин/-наар шалгана. Төгсөгчдий тоо өмнөх жилийнхээс харьцангуй цөөхөн болохоор  засагч машиныг тоог ч багасгаж байна.

 

-Энэ машин хэр найдвартай вэ?

 

-Энэ жилийн давуу тал бол засагч машин /СКАНТРОН/ . Шалгуулагч шалгалтаа өгөөд гарахдаа хариугаа мэдэх юм. Энэ нь цоо шинэ зүйл биш. Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд Ховд, Орхон аймагт туршсан. Ямар ч асуудал гараагүй.

 

-Шууд засахад эрсдэл гарах болов уу?

 

-Эрсдэлийг тооцож үзсэн. Уншигдахгүй байх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн шалгуулагч өөрсдөө харандаа, бал бэлдэх шаардлагагүй. БҮТ-өөс машинд уншигдах харандаа, үзүүрлэгч болон баллуурыг бэлдэж өгөх юм. Тиймээс эрсдэл гарахгүй гэж үзэж байна.

 

-Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авсан. Энэ талаар...?

 

-Гуравдугаар сарын 23-ны өдөр МХБШ-нд унасан хүүхдүүдэд боломж олгон дахин өдөр товлож, дөрөвдүгээр сарын 20-нд давтан авсан байгаа. Одоо дахин шалгалт авахгүй, шалгалтын оноо нь тэнцээгүй хүүхдүүд дараагийн шалгалт өгөх эрхгүй.

 

-Хүүхдүүд хоцорсноос ЕЭШ-ын шалгалтанд өгч чадаагүй  асуудал үүсдэг. Үүнийг яаж зохицуулах вэ?

 

-Шалгалтдаа хоцорсон л бол оруулах боломжгүй. Мөн дахиж  шалгалт авахгүй. Тиймээс шалгалтын цагаасаа битгий хоцроорой гэж дахин дахин анхааруулмаар байна.

С.Ганцэцэг

Shuud.mn
Сонин хачин