Хогийн цэгээс эхэлсэн хотын бүтээн байгуулалт өргөжсөөр...

Хогийн цэгээс эхэлсэн хотын бүтээн байгуулалт өргөжсөөр...

Хүний нутгаас жаргал эрэхээр, өөрийн нутгаа диваажин болго.

Халхын То Ван Б.Тогтохтөр

Хүний нутагт, тодруулбал Солонгос улсад амьдарч байгаад ирсэн С.Өлзийтогтох, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хогтой хөндийг хүүхэд залуусын зорих дуртай "диваажин" болгон хувиргажээ.  2008 онд Солонгос улсаас ирээд ердөө ганцхан жилийн дараа эхлүүлсэн “Ногоон нуур” бүтээн байгуулалт нь хэдийнээ олны танил болж, өдгөө “Уулын нуур” нэртэй болоод байгаа билээ. Тэгвэл саяхан Уулын нуурыг албан ёсоор аялал жуулчлалын маршрутад оруулах болсонтой холбогдуулан тус газрыг сурвалжлахаар зорьлоо.

Биднийг очиход тунгалаг ногоон нуурт ойролцоох сургуулийн хүүхдүүд цуглан завь сэлүүрдэж, багш нар нь гитар, хийл хөгжим тоглон дуу шуутай угтсан юм. Харин С.Өлзийтогтох уулын өндөрлөгт тарьсан цэцгээ усалж байлаа. Чухам энэ өндөрлөг хэсгээс түүнд анх Уулын нуурыг байгуулах санаа төрсөн гэдэг. Тэрээр Солонгосоос ирээд удаагүй байхдаа энэ газарт ирэхэд хот маш үзэсгэлэнтэй, Богд уул ч бүтнээрээ харагдаж байжээ.  

Гэвч уулын бэлийн хонхор  хогоор дүүрснийг хараад Монгол хүүхдүүдийн амьдарч буй орчин Солонгос хүүхдүүдийнхээс эрс ялгаатай санагдаж, сэтгэлийг нь эмзэглүүлсэн гэдэг. Тэр үеэс л энэ ажлыг хийе гэсэн бодол сэтгэлээс нь гарахаа больж, бүтээн байгуулалтын эхний алхмаа хог цэвэрлэхээс эхэлсэн байна. Харин өнөөдөр тэр хавийн оршин суугчид төдийгүй, гадны жуулчид очсон ч сэтгэл хангалуун байхуйц сайхан орчныг бүрдүүлж чаджээ.

Одоо түүний бүтээн байгуулалт зөвхөн завьтай нуур, мөсөн гулгуур байхаа больж, хүүхдийн хөгжилд чиглэсэн дугуйлан, сургалттай болохоор төлөвлөж байгаа аж.

-Анх уулын өндөрлөг дээрээс хогийн цэгийг харж суухдаа яаж өөрчлөхийг хүсэж байв? Таны төсөөлсөн шиг болж чадсан уу?

С. Өлзийтогтох:

-Анх 2009 онд газрын зөвшөөрөл хүсэж, төсөл бичиж байсан. Тэр төсөлд бичигдсэн бүхий л зүйлс биелж, бодит болсон гэж хэлж болно.  Одоо хоёр дахь төслөө бичиж байна. Энэ төслийнхөө хүрээнд хөгжим, зургийн дугуйлан, хэлний хичээлүүд, номын сан байгуулах тал дээр ажиллаж байгаа. Би ганцаараа энэ бүхнийг хийж чадахгүй учраас мэргэжлийн хүмүүсээр заалгах, мөн тэднийг цалинжуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Номын санд зөвхөн хүүхдэд зориулсан ном биш, бүхий л төрлийн ном байх учраас хэн бүхэн үйлчлүүлэх боломжтой. 70, 80 настай байсан ч хамаагүй, хөгжим сурахыг хүссэн хэнд ч нээлттэй. Түүнчлэн энэ түүхт газрыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг утгаар нь  улсын нүүр царай болгохыг мөрөөдөж сууна даа. 

-Та түүхт газар гэж хэллээ. Энэ газрын түүхийг хуваалцаач?

- Энэ газарт 1945-аад оны үед Сүхбаатарын талбай барих ажлын чулуу бэлтгэж байсан. Тиймээс их хотын бүтээн байгуулалтад оролцож байсан түүхэн газар гэж хэлж болно. 1945 оны намар 12000 орчим олзны Япон цэргүүдийг Монголд ажиллуулж байсан юм билээ. Тэдний тодорхой хувь нь энэ газарт ажиллаж байсан гэдэг. Харин 1947 оны намар Монголоос буцах болоход 1600 гаруй Япон залуус амь насаа алдаж, Монголд үүрд үлдсэн байдаг. Мөн Япон улс 47 муж улсаас тогтдог юм билээ. Үүний дээр Монгол-Японы Засгийн газар дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой тохиож байгаа. Энэ бүхнийг тохиолдуулан саяхан Монгол, Япон хүмүүс нийлж 47 сакура тарьсан. Миний хувьд арчилж, ургуулах ажлыг гүйцэтгэж байна.

Чулуун тоочиг 1947

"Уулын нуур" хогийн цэг байх үе

Тус газрыг Япон, Солонгос жуулчид төдийгүй, сүүлийн үед Европын жуулчид ихээр зорих болсон гэнэ. Тэд “Уулын нуур”-ыг хувь хүн бүтээсэн гэдгийг мэдээд ихэд бахархаж, өөрсдийн зүгээс бүтээн байгуулалтад нь хувь нэмрээ оруулдаг аж. Саяхан Франц, Герман, Америкаас ирсэн уран бүтээлчид байшинг нь будаж өгсөнөөс гадна хувь хүн, гадны байгууллагууд шинэ хөгжмийн зэмсэг, номын тавиур, хүүхдийн тоглоомууд өгчээ.

Гадныхан ингэж дэмжиж байхад, монгол хүмүүс болон төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлдэг эсэхийг түүнээс асуухад:

-Би үүнийг өөрийн гараар бүтээх ёстой, энэ бол миний л ажил. Тиймээс төр засгаас тусламж авахыг төдийлөн хүсдэггүй. Тэгээд ч хувь хүний эзэмшлийн газарт татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж болохгүй хуультай. Харин хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүргийнхээ хүрээнд дүүрэг, хорооноос хамгаалалтын хашаа барихад тусалсан.

-Та энэ бүтээн байгуулалтыг хийхдээ санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Би өөрт байгаа бүхий л эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авсан. Саяхан завиа томруулахаар Хас банкнаас дахин зээл авах хүсэлт тавихад, зээлийн судалгаанд орж бага хэмжээний л зээл авах боломжтой болсон. Тиймээс одоо ч жижиг завьтай хэвээрээ байна. Сүүлийн үед хүмүүс ЖДҮ гэж их ярих болжээ. Уг нь над шиг хүнд л хамгийн хэрэгтэй байгаа юм. Миний хувьд ЖДҮ-гийн зээл авч чадалгүй, хоёр банкны 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаад явж байна. Энэ зээл эзэндээ хүрдэг бол над шиг мянга мянган залуус ихийг хийж бүтээх байсан болов уу.

"Уулын нуур" төслийг санаачлагч С.Өлзийтогтох

С.Өлзийтогтох банкны хэд хэдэн зээлтэй атлаа завь, мөсөн гулгуурынхаа тарифийг хэнд ч санхүүгийн дарамт болохгүй байхаар тогтоожээ. Завьны хувьд нэг цаг нь 4000₮ бол 15 минут нь 1000₮ үнэтэй аж. Үүнээс түүний ажил ашгийн төлөө бус, хүмүүст сайн сайхныг түгээхийн төлөө гэдгийг харж болно.

Уулын нуур нь доороо хайрга, чулуутай, борооны усаар тэжээгддэг тул маш цэнгэг. Хамгийн гүнзгий хэсэгтээ 1.50см байдаг бол зун, намартаа бороо их орох үеэр улам нэмэгддэг байна. Тэр үед усыг нь насосоор татан, ургуулж буй мод, цэцэг, ногоогоо усалдаг аж. Одоогоор 400 гаруй мод, бургас ургаж байгаагийн тал нь хувь хүн, албан байгууллагуудын өөрсдийн санаачлагаар тарьсан мод юм байна.

Уулын нуурт ойролцоох сургуулийн багш нар ирж, хорхог хийн, хөгжмийн зэмсгүүдээр нь дуулж хуурдан байхтай таарч, тэдний сэтгэгдлийг сонссон юм. Тэд хэлэхдээ “Хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар бий болсонд үнэхээр баяртай байна. Мөн биднийг хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахад үргэлж дэмжиж, аюулгүй байдлаар хангаж өгдөгт нь маш их талархдаг. Жилээс жилд Уулын нуурын үйл ажиллагаа улам сайжирч, өргөжинө гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Хогийн цэгийг хотын бүтээн байгуулалт болгон хувиргахад зориг тэвчээр, мөн юу юунаас илүү сэтгэл шаардсан нь мэдээж. Түүнээс бүтээгч хүний хувьд залуусдаа хандан хэлэх үгийг нь асуухад:

Төмөр өргөж, булчингаа хөгжүүлэх нь зөвхөн хувь хүний өөртөө л оруулж буй хувь нэмэр. Харин залуу хүнийхээ хувьд нийгэмд тустай зүйл хийх нь түүнээс илүү үнэ цэнэтэй. Өнөөдөр Монголд ус хаана ч олдоно, модны суулгац ч хямдхан байна. Найзуудаараа нийлж мод тарьвал нэг уулын энгэрийг бүхэлд нь моджуулах боломжтой. Нийслэл хотын нийт хүн амын дийлэнх хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгэхэд 0,5га газрыг ногооруулах, моджуулах боломж бидэнд бүрэн байна.

хэмээн хэлсэн юм. 

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг. Харийн нутгийг мөрөөдөх бус, түүн шиг хүмүүсээс суралцаж мөн дэмжиж, өөрийн нутгаа диваажин болгох боломж бидэнд байна.

 

Бэлтгэсэн: Б. Сарангэрэл, Х. Үүрийнтуяа

113
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт 27.5 тэрбум төгрөг алдаж байна

2020-02-12

Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2020-02-18

Ухань хотын төв эмнэлгийн дарга коронавирусаар өвчилж нас баржээ

2020-02-18

Энэтхэг улс Франц, Их Британийг гүйцэж дэлхийн 5 дахь том эдийн засагтай орон болжээ

2020-02-18

Ши Жиньпинийг коронавирусийн талаар юу ч мэдэхгүй гэж шүүмжилсэн хуульчийг баривчилжээ

2020-02-18

Түрээслэгч нарын эрх ашгийн өмнөөс дуу хоолойгоо өргөлөө

2020-02-18

Г.Наранцэцэг мөнгөн медаль хүртэв

2020-02-18

Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй гэлээ

2020-02-18

Согтуугаар жолоо барьж яваад гурван хүнийг гэмтээжээ

2020-02-18

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Глобалчлалын эрин төгсгөл болсныг коронавирусын тахал харууллаа!

2020-02-14

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13

Ziko's podcast #12 - Entertainment News!

2020-02-12

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17
6:27

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж

2020-02-15

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18

“Open Box” худалдаа зохион байгуулагдана

2020-02-14

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Эмнэлгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон

2020-02-10

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

Итгэл гэж...

2020-02-18

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг

2020-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.13%
АНУ
31.77%
Арабын орнууд
6.86%
ОХУ
4.51%
Хойд Солонгос
2.71%
Израиль
2.35%
Иран
1.62%
Бусад
1.44%
Африкийн орнууд
1.08%
Энэтхэг
0.72%
Турк
0.72%
Афганистан
0.54%
Европын Холбооны орнууд
0.36%
Пакистан
0.18%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,356

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,593

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,762

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,478