Балетчин М.Тэлмэн эх орондоо ирлээ

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан балетчин М.Тэлмэн өнөөдөр /2019.06.12/ эх орондоо ирлээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн билээ.

 М.Тэлмэн нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна.

Тэрбээр  анх 10 настайдаа Монгол Улсын консерваторид суралцаж, 2017 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан аж.

 

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …