Японы хамгийн анхны эмэгтэй фото сэтгүүлч 101 настай

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Японы хамгийн анхны эмэгтэй гэрэл зурагчин Цүнеко Сасамото өдгөө 101 настай. Тэрбээр 25 наснаасаа эхэлж фото сэтгүүлч хийж эхэлсэн аж. 

Фото сэтгүүлчийнхээ ажлыг тасралтгүй 70 жил хийж буйг гадны хэвлэлүүд онцолжээ. Цүнеко Сасамото одоо ч гэрэл зургаа авсаар буй юм. Тэр ихэвчлэн нийгмийн төрх байдал, хүмүүсийн харилцааг хүчтэй илэрхийлсэн зургууд авдаг байна.

Хамгийн сүүлд 2011 онд гэрэл зургийн номоо хэвлүүлсэн Сасамото өнгөрсөн жил 100 насныхаа ой дээр өөрийн бие даасан үзэсгэлэнгээ мөн толилуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top