Ахмад үе баатар эрс...

Ахмад үе баатар эрс...

Ахмад үе маань юуны төлөө Алтайн нуруунд Оспаны дээрэмчидтэй алалцаж алтан амиа алдаж, Халх голд харийн дайсантай тулалдаж халуун цусаа урсган Элст манханд элдэж Хянганы нуруунд хиаруулж байв. Тэд алга дарам газар шороо эх орон тусгаар Монголынхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулан байж асар их үнэ цэнээр азтай жаргалтай алттай мөнгөтэй оюутай зэстэй есөн эрдэнийн орныг халдашгүй дархан хил хязгаар тусгаар тогтнол тугтай тамгатай нь бүрэн бүтнээр нь бидэнд хүлээлгэн өгсөн юм.

1945 оны чөлөөлөх дайнд Аюуш баатар Ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар арваннэгэн удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Баатар Гэлэгбаатар Халх голын дайнд Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдаа чадамгай удирдан зохион байгуулж байлдсан ба мөн сарын 28-ны өдөр дайсны давшилтыг пулемётчин есөн нөхрийн хамт арвуулхнаа тогтоон барин эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгджээ.

Даваадорж баатар Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ. Тэгшээ баатар мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сум нь дууссан үед тал талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэсэндээ гранатаа тэсэлж олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.

Лхагвадорж баатар мөн баруун хязгаарт дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа илрүүлэн баривчилж байсан бөгөөд 1948 оны 6 сарын 2-нд Оспаны 22 баатар гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ. Гиваан баатар Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн Оспаны дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж яваад амь үрэгджээ.

Дамба баатар 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа баатарлагаар тулалдаж амь үрэгджээ.  Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө арав хорь дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад  зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай  бүлээн цуснаас нь балгаж байсан түүхтэй.

Баатар Бадам хилчдэд туслах ардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж гоминдааны болон Оспаны зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгдсэн юм. Бадамыг зэвсэгт дээрэмчид үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан хөнөөсөн.

Самдан баатар мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгасан байв. Жанчив баатар Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж ангийнхаа холбоо харилцааг залгуулсаар амь үрэгджээ.

Экей баатар Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан гарамгай гавьяа байгуулжээ. Намнан баатар одоогийн Баян-Өлгий аймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны аманд түрүүч Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын хамт харуулд гараад байхад нь Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ.

Шарав баатар Ардын армийн 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх бууны тусгай салааны захирагч, дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20 орчим пулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны хэд хэдэн галын цэгийг тоотынх нь хамт устгаад байлдааны талбарт амь үрэгджээ.

Баатар Данзанваанчиг Ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудтай байлдан таван удаа шархадсан ч баатарлаг гавьяа байгуулжээ. Гуулин баатар 1937 оноос Ардын армид алба хааж Халхын голын дайны үед Чогдон баатар даргатай Сүмбэрийн 7 дугаар заставт пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ.

Чогдон баатар 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож гарамгай гавьяа байгуулсан.

Миний аав Жамсран овогтой Доржпалам нь Чогдон баатрын ангид Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай байлдахдаа самурайн япон винтовын сум хүзүүндээ зоолгон шархдаж энгэртээ хэд хэдэн Ялалтын медальтай дайнаас ирж байсан энэхүү үнэмлэхийг /зураг дээр/ харах тусам миний аав таны өвөө мянга мянган монгол эрс эх орон тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тулалдаж Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай Тун чиг их үнээр олдсон тусгаар тогтнолоо хамгаалж яваарай хэмээн захиж хэлсэн ахмад үеийнхээ алтан сургаалийн үнэ цэнийг тангараг өргөсөн монгол цэрэг эрийнхээ хувьд өдрөөс өдөрт улам ихээр ухаарч байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417