Усыг нь уувал...

Усыг нь уувал...

Усыг нь уувал ёсыг нь дагаж сохрын газар сохор доголонгийн газар доголон явахыг бидэнд эцэг өвгөдөөс минь зааж сургасан билээ. Үүний тулд юуны өмнө та хүний газар гүний нутагт явахдаа газар газрын сэтгэхүй  буюу менталитетийг нь сайн судалж мэдэж суралцаж тэдэнтэй яг л нутгийн индиан шиг харилцаж чадваас та өмнөө тавьсан зорилгодоо өлхөн хүрэх боломж бий.  Улс үндэстэн омог ястан бүрийн сэтгэхүй нь өөр өөр ч өдөр шөнө шиг ялгаатайгаар нь өрнийн дорнын сэтгэхүй гэж ерөнхийд нь хоёрхон ангилж болно. Өрнийн сэтгэхүй нь хүн бүр өөрийгөө бөөцийлсөөр байгаад нийгмээ аваад явчихдаг бол дорнын сэтгэхүй нь өөрийгөө бус дошоо хаацайлсаар байгаад бас нийгмээ аваад явчихдаг. 

Өөрөөр хэлбэл өрнийн сэтгэхүй нь хувь хүн дээр тогтож байдаг бол дорнын сэтгэхүй гал голомт ураг төрөл дошон дээр тогтож байгаа юм. Бид ах дүү арвуулаа бол нэг бүтэлгүй дүүгээ нийлж чирсээр байгаад голомтоо төдийгүй нийгмээ аваад явдаг гэсэн үг.  Монгол сэтгэхүй нь дорнын сэтгэхүйн нэг түгээмэл хэлбэр бөгөөд үргэлж үр хүүхэд гал голомт ураг төрлийнхөө төлөө санаа тавьж байдаг. Монгол хүн Муу юм хийчихвэл үр хүүхдүүдэд маань төвөг учирна, үхээд буцаад хүүгийндээ бүтэлгүй нэгэн болж төрчихөөд  хүүгээ бас зовоогоод ч байж магад төвөг гээд худал хуурмаг хулгай зэлгий хорсол шунал зэрэг аливаа муу юмнаас аль болохоор алсуур тойрох сэтгэхүйтэй. 

Баруун монголд ураг төрлөөрөө атгасан шагай шиг явж байхад зүүн монголд жалгын нэг тарах зэрэг сэтгэхүйн бага сага ялгаа бий ч ерөнхийдөө бид дорнын нүүдэлчин сэтгэхүйтэй ард түмэн.  Арслан бар зулзгаа таван нас хүрээд заар нь үнэртээд бие хаа нь төлжөөд ирэнгүүт хазаж хавчаад хөөгөөд явуулдаг байгалын нэг жамтай адил өрнөдөд хүүхдээ насанд хүрэнгүүт гэрээсээ хөөгөөд явуулдаг сэтгэхүй нь тэднийг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэж сургах, санхүү болон эд материалын хувьд бие дааж сургах зэрэг олон талын ач холбогдолтой.  Харин дорнын ихэнх оронд хүүхдүүдээ барууны харийн буруу сэтгэхүйд автуулахгүйн тулд гадаадад ч явуулалгүй аль болохоор нутагтаа боловсрол эзэмшүүлж хажуудаа ажил хөдөлмөр эрхлүүлж байгаад ясаа бариулах сэтгэхүйтэй байдаг.

Үхтэл үр харам гэгчээр дорнын сэтгэхүйд хүүгээ хөөж туух нь бүү хэл хажуудаа байлгаж эхнэр авч гэрлүүлж байраа бэлэглээд хүүхдийг нь харж хоолыг нь хийж оймсийг нь угааж өгөх сэтгэхүйтэй.  Өрнө дорнын сэтгэхүй нь дэлхийн аль ч өнцөгт дотроо бас өөр өөрийн гэсэн жаахан жаахан ялгаатай. Өрнөдийн хойд хэсгээр орших герман голландчууд хөдөлмөрч няхуур нямбай аривч хямгач сэтгэхүйтэй  байхад өмнөд хэсгээрээ бүдүүн баргийн бэлэнчлэх амрах жаргах цэнгэх сэтгэхүй дийлэмтгий. 

Хойд хэсгээр өөртөө итгэлтэйгээр ажлын төлөө нохой шиг шогшиж үдийн унднаар ч банк холбоо орон хувийн ажлаа дугуйгаар амжуулахын зэрэгцээ дугуйн дээрээ тав арванхан минут өдрийн хоолоо явуут  дундаа идэж, ашгийн төлөө амралтын өдрүүдэд ч ажиллан, наран шарлагын газар бараг л өөрийн сүүдрээ ч гэсэн нэг еврогоор зарахыг сэтгэж байхад  өмнөд хэсэгтээ Ромын хамбадаа хамаг зүйлээ  даатгачихаад  ашиг олж хөдөлмөрлөхийн оронд өдрийн бүгчим халууныг далимдуулан үдийн цайгаа тав зургаан цагаар  ууж идэн модны сүүдэрт унтаж бэлэнчлэх сэтгэхүйнээс болоод  тэд өнөөдрийн Бельгийн хагарал Грекийн дампууралд хүрээд байгаа юм. Европын хойд урд хэсгийн сэтгэхүйн зөрөлдөөнөөс үүдээд голланд хэлтэй хөдөлмөрч хойд бельгичууд франц хэлтэй залхуу өмнөд Бельгидээ өдөрт сая еврогийн татаас өгч байдгаас уур уцаар нь хүрээд салж нийлэх дээрээ тулдаг. 

Өрнийнхөн өнөөдөр омгийн сэтгэхүй зохион байгуулалттай дорнын афганчуудыг ардчилалын зохион байгуулалтанд оруулах гэж арав гаран жил ноцолдож байхаар  Александр Македонский афганчуудын сэтгэхүйг дийлэхээ байхаараа бүүр сүүлдээ бууж өгөөд цэргүүдтэйгээ хамт афган авгай авцгаан хүргэн ороод  тэдний сэтгэхүйд дасан зохицоод энхийн гэрээ байгуулан худ ураг болоод эсэн мэнд салцгаасан түүхээс суралцах нь зүйтэй байх.  Одоо ч гэсэн тэдний үлдэгдэл цэнхэр нүдтэй шар толгойтой хүмүүс  Афганистанд бий.  Оросууд ч мөн нүүдлийн амьдралаар жил тойрон усанд орохгүй явдаг биднийг хараад бүхэл бүтэн шинжлэх ухааны хүрээлэн таван жил ажиллуулж таарч тохирох гэрийн душийг зохион бүтээж төсөл хэлбэрээр малчдад түгээж байхад яг би  таарч Батмөнх сайд 1976 онд хөдөөгүүр аялан манайд ирэхэд нь гэрт усанд орж, уг хэрэгслэлийг үзүүлэн маягаар үзүүлж билээ.

Гэвч тэднийг явсны дараа аав маань энэ новшны нэмрээр яадгийм гээд маргааш нь гаргаад шидчихэж байсан нь монгол хүн хэзээ ч гэрт усанд орж байсангүй сэтгэхүйтэй холбоотой. Оросууд биднийг коммунизмд оруулах нь бүү хэл нүүдлийн  гэрт усанд ч оруулж дийлээгүй бууж өгсөн нь мөн л нүүдэлчин сэтгэхүйтэй холбоотой.  Миний хувьд ч хөдөө балчир байхдаа Хотынхон гэртээ морь хардаг гэдгийг сонсоод хөдөөгийн жаалхан хүү би олон жил ойлгохгүй ой гутаж явсаар хот орж ирээд нүдээрээ үзээд хотын сэтгэхүйд дасан зохицож байлаа ч, бүүр гадаад дотоод явж гахай шувууны мах идэж өчнөөн юм үзэж нүд тайллаа ч, хаа ч явсан аягаа долоочих гээд байдгаас өгсүүлээд бүр цаад генд байгаа хөдөөний монгол малчин хүүхдийн унаган сэтгэхүйг  надаас юу ч зайлуулж дийлэхгүй юм.

Орос ардын Девушка может уехать из деревни, а деревня из девушки никогда буюу Хүүхэн тосгоноос явсан ч тосгон хүүхнээс холдоно гэж ёстой гонжийн жоо гэсэн оросын зүйр үг ч удамшил ахуйгаас тогтдог сэтгэхүй нь ямар их хүчтэй насан туршийн дархлаа болохыг илэрхийлж байна.  Өрнийн дайллаганд зогсоогоороо өөдсөн талх хиам ундаа зэрэг байхад дорно зүгт тансаг ширээ засан найр наадам хийх нь үндсэн сэтгэхүй нь юм шиг. Тухайлбал, Дундад Азид хамгийн гол нь зочид төлөөлөгчдөө сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэн дорнын тансаг байдлыг мэдрүүлэх сэтгэхүйтэй байдаг тул банкнаас зээл аваад ч хамаагүй тансаг зоогийн ширээ засан найр наадам хийнэ. Гэхдээ эндэхийн таван стан улс сэтгэхүйн жаахан жаахан ялгаатай. Тажикууд хүү төрөхөд хорин ширхэг мод суулган хорин нас хүрэнгүүт тэднийгээ тайрч модоор нь рам зангидан мөчрөөр нь битүүлээд сайхан байшин барьж өгөн найр хурим хийдэг бол узбекууд цэцэрлэг доторхи жимсээ өөрсдөө ч идэхгүй шахуу хурааж оросын хотуудад аваачиж заран ашиг олон найр хийнэ.  

Монгол сэтгэхүйтэй  киргизууд Москва Улаанбаатаргүй хаа ч хамаагүй тэнэн олз омог хайн плов ч гэсэн хийн ашиг олохыг бодоход нутаг амьтай казакууд Хүний газар султан байснаас өөрийн нутагт  ултан буюу  гутлын ул байсан дээр хэмээн хаашаа ч явахгүй, сүүлчийнхээ хонийг ч болсон төхөөрөөд найр хийх сэтгэхүйтэй. Хурим найрын өмнө  муслим хүмүүс инж /калым/ бэрийн талд барьдаг бол энэтхэг хинди хүмүүс нөхрийн талд инж төлдөг нь охиноо нөхөрт гарахад нь  хоттой малаасаа өмч тасдаж өгдөг монгол сэтгэхүйтэй ижил төстэй. 

Муслим хүмүүс олон эхнэр авах нь ядарсан зүдэрсэн өнчирч хоцорсон гэр бүлийг бүх талаар ивээлдээ авах, ялангуяа хүүхдүүдийг нь гудамжинд хаяхгүй асран хамгаалж хүний зэрэгт хүргэх хүнлэг сэтгэхүйтэй холбоотой бол африкт олон сайн эрс хөвгүүдтэй болж хамтран дээрэм тонуул хийн хүчирхэгжиж босс болох сэтгэхүйтэй.  Япон эзэгтэйн эр нөхрийнхөө ажилтай орлоготой үед хөл гарыг нь угаах хүртэл нөхрөө бөөцийлөөд жар хүрээд тэтгэвэрт гараад хэнд ч хэрэггүй болохын цагт бай бай bye-bye гэх хааяа ажиглагдах сэтгэхүйг эс тооцвол дорнын ихэнх оронд эр нөхрөө тэнгэрээс илгээсэн тэжээгч эзэн минь гэж хүндлэн насан туршдаа үнэнч зүтгэх сэтгэхүй дийлэнх олонхид нь бий.  Өрнөдөд аягатай шөлөө чангаар сорон шоржигнуулан уух нь бусдад саад учруулсан дээд зэргийн бүдүүлэг нохой хооллохтой зүйрлэх мэтээр үзэх бол дорно зүгт ингэж уух нь гэрийн эзний хоолны амттайг шагшран магтсан сайн үйдлийн сэтгэхүйн илэрхийлэл.

Өрнөдөд хооллохдоо дээш доош гэдэснийхээ илүүдэл хийг гаргах нь байж болшгүй туйлын бүдүүлэг үйлдэл бол Энэтхэг Хятадад энэ нь байдаг л нэг хэвийн үзэгдэл.  Өрнийн сэтгэхүйд цагаан хоол идвээс өөрийн бие эрүүл мэндэд сайн гэлцэхэд дорнын сэтгэхүй нь Хөөрхийс тэр амьд амьтдыг алж талж амийг нь хороогоод яах нь вэ нүгэл хэмээгээд Далай ламаас эхлээд цагаан хоолоо зооглоно. Өрнөдөд  ээж нь хүүгээсээ цаг авч болзож гуйж байж уулздаг бол дорнодод хүү нь ээж дээрээ дуртай цагтаа гүйж ирэхгүй бол санаа зовж гомдоллоно. 

Өдөр шөнө шиг зөрүүтэй өрнө дорнын сэтгэхүй нь тааралдсан газраа зодолдож, хүмүүсийг дайсагналцал  үл ойлголцолд хүргэж байдаг ч ямарч сэтгэхүй нь тэр улс түмэндээ үндэстэн ястандаа газар орондоо зөв л байдаг. Нэг хүн тухайн түмний сэтгэхүйг хүлээн зөвшөөрч даган намирна уу гэхээс түмний сэтгэхүйг нэг хүн өөрчилж хэзээ ч дийлэхгүйгээс хойш  бэр гуйх ч бай, бизнес хийх ч бай тухайн сэтгэхүйг сайн судлаж мэдэж түүнд нутгийн индиан шиг суралцаж хүндэтгэлтэй хандваас  та хүний газар гүний нутагт ч гэсэн өмнөө тавьсан зорилгодоо төвөггүй хүрэхэд ихээхэн тус дэм болдог.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

2020-01-21

Б.Баттүшигийг гэрчлэх гэж Монголын хуулийнхан очсон уу?

2020-01-21

Н.Номтойбаяр: Г.Батхүү нас барсантай холбогдуулан би мэдүүлгээ үнэнээр өгсөн нь полиграф тест өгснөөр батлагдсан

2020-01-21

Монгол, Хятадын хилийн авто замын боомт энэ сарын 25,26,27-ны өдрүүдэд амарна

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

Африкийн хамгийн чинээлэг эмэгтэй улсынхаа төсвийг хувьдаа завшсан нь илэрчээ

2020-01-20

Францын "Шар хантаазтан"-уудын тэмцэл дахин эрчимжиж, 59 хүн баривчлагджээ

2020-01-20

Хятад улс нэг удаагийн гялгар уутны хэрэглээг бүрэн хориглохоор болжээ

2020-01-20

Зөвхөн Австралид байдаг нугасан хошуут устах аюулд ороод байна

2020-01-20

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

“Төрийн Банк” байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

2020-01-20

“King Tower”: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна

2020-01-20

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Арчаагүй тарган гахайнуудтай хэрэлдмээргүй байна...

2020-01-21

С.Баяр Оюутолгойн гэрээний мэтгэлцээнд "Мад" тавиулж шившиг болов!

2020-01-20

Б.Жаргалсайхан: Нотариатчид гэмт хэрэгтнүүдэд боломж олгодог болжээ...

2020-01-20

Битгий давар бүсгүйчүүд ээ!

2020-01-18

Долларын ханш 2744 хүрлээ

2020-01-21

Ерөнхийлөгч Х. Баттулга Давосын чуулганд оролцоно

2020-01-19

Суудлын автомашины импорт ТҮҮХЭН ДЭЭД хэмжээнд хүрлээ

2020-01-19

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Д.Тогтохсүрэн: Казиногийн хууль хэлэлцэх гэж байгаа учраас ямар зүйл байдгийг нь орж сонирхсон, харин тоглоогүй

2020-01-20
7:05

Сонгуульд нэр дэвшигчдийн ПАЯН

2020-01-19
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

2020-01-21

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.76%
АНУ
28.7%
ОХУ
6.48%
Арабын орнууд
4.63%
Хойд Солонгос
2.78%
Израиль
2.78%
Иран
1.85%
Африкийн орнууд
1.39%
Энэтхэг
1.39%
Турк
0.93%
Европын Холбооны орнууд
0.93%
Пакистан
0.46%
Афганистан
0.46%
Бусад
0.46%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,567

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,671

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,460