Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

2019-07-18, 10:20 Гэр бүл 1,338 1
Өсвөр насны охидтой аав ээжүүдэд сануулах 15 зүйл

Охидын эрчимтэй өсөлт хөгжлийн үе буюу "адармаатай ааш"-ны нас нь 10-13 нас эрт үе, 14-15 нас дунд үе, 16-18 хожуу үе гэсэн хүүхэд бүрт харилцан адилгүй байдлаар ажиглагддаг. Дийлэнх охидод 13-15 нас ид хөгжлийн үе байдаг. Энэ үед охидын бие бялдар, гоо зүй, сэтгэл санаа, харилцаа хандлага гээд бүхий л зүйлсэд өөрчлөлт гарч, олон асуудалтай нүүр тулгардаг. Энэ үед нь аав ээж, асран хамгаалагч бид хэрхэх вэ?

  1. Ээж та өөрийгөө анхаар, хайрла. Учир юу вэ гэвэл, охид багаасаа хүүхэлдэйн киноны гүнж, хатдыг дуурайж, алдартай од болохыг мөрөөдөж, кинонд гардаг эсвэл дээд ангийн эгч хөөрхөн, гоё харагддаг ч үнэндээ өөрийн дэргэд байгаа ээж, эгч нь тэдний жинхэнэ үлгэр дуурайл болдог. Та өөртөө хэрхэн хандаж, өөртөө хэр сэтгэл хангалуун байгаа тань түүнд шууд нөлөөлдөг гэсэн үг.
  2. Охинтойгоо ганцаарчлан ярилц. Тэгэхдээ тэдний сэтгэл санаа, үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Тэр таны бодлыг биш та түүний бодлыг сонсох нь чухал гэсэн гол зорилгоо ердөө мартаж болохгүй тул санал нийлэхгүй зүйл байсан ч бага ярьж их сонс.
  3. Нэг гараараа нөгөө гараа барих. Зарим үед тэд бидний эелдэг найрсаг хэлсэн зүйлийг ч буруугаар ойлгон огцом уурлаж хаалга саван тас няс хийлгэх нь бий. Энэ нь мөн л учиртай. Өсвөр насныхны дотоод шүүрлийн булчирхай идэвхтэй ажиллаж тэр нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлж байгаагаас улбаатайгаар тэдэнд бидний дууны өнгө, нүүрний хувирал бүр эсрэгээр, сөргөөр мэдрэгдэх тохиолдол элбэг байдаг юм байна.
  4. Өсвөр насны охиндоо зааварлагч биш чиглүүлэгч бай. Тэд өөрсдийгөө хэдийн том хүн болсон мэтээр мэдрэх болсон тул үглэж зэмлэх нь төдийлөн үр дүнгүй. Гэхдээ үг авахгүй гээд тоохгүй орхиж огт болохгүй. Шууд найз шиг нь байж баршгүй бол ядаж чиглүүлэгч, дасгалжуулагч нь байхыг оролд.
  5. Шилжилтийн насанд бэлгийн ариун цэвэр хамгийн чухал. Сургуулийн багшид найдалгүй энэ талаар ээж эсвэл эгч нь ярилцаж байх хэрэгтэй. Үгүй дээ л, хүндээр бие засаад 00 цаасаа урдаас хойш хэрэглэнэ. Их хөлрөмтгий болох тул сугаа тогтмол угаана, энэ үед тохирсон хөлс дарагч авч өгсөн ч болно. Даавуун дотуур хувцас тохиромжтой. Бөгтийж, элгээ эвхэж, гараа хэт савлаж алхах тохиромжгүй байдаг г.м ээж охидын гоо зүйн цаашлаад бэлгийн боловсрол, жирэмслэлт, үр хөндөлтийн талаар ярилцаж байх зайлшгүй хэрэгцээтэй цаг үед бид амьдарч байгааг ойлгоорой. "- Заа манай энэ хэдийдээ, хэзээдээ, хэнтэйгээ" гэж хайнга орхиж хэрхэвч болохгүй шүү.
  6. Цахим орчин, нүүр номын зөв хэрэглээг таниулах. Үзэж буй кино, нэвтрүүлгийн агуулгыг хяналттай байлгах. Багаас нь насанд нь тохирсон зүйлийг тодорхой цагийн хязгаартай хэрэглүүлж хэвших нь хэрүүл маргаангүй амар байдаг. (Хэт хорихгүй, задгай орхихгүй. Нас нэмэгдэх тутам хэрэглэх хугацааг нэмэгдүүлэх зарчмаар)12-16 нас "сэтгэл догдлол"-ын эрчимт нас буюу шинэлэг бөгөөд гоё сайхан гэж магтсан хөөргөсөн бүхэнд дуртай байдаг тул энэ үеийг цахим хулгайчид андахгүй ашигладаг. Тиймээс цахимаар танихгүй хөөрхөн хүү, гоё ахтай танилцаж болохгүйг заавал ойлгуул. Муухай хүмүүс л гоё хүний дүрд хувирч дандаа сайхан үгс хэлдэг болохыг баримт жишээ олж байгаад ярьж анхааруул.
  7. Охидын утсыг ярианы болон захианы тодорхой хязгаартай картаар цэнэглэж өгч байх. Өдөр тутмын халаасны мөнгийг тодорхой хэрэгцээнд нь тохируулж 7 хоногоор нь тооцон өгч байх.
  8. Нойр бүрэн байх. Олон аав ээжүүдийг ажихад "- Манай охин шөнийн 1, 2 хүртэл хичээл хийж суулаа" гэж бахархан ярьдаг. Өсвөр насны хүүхдийн нойр бүрэн байх нь тархины хөгжил бүрэн гүйцэд явагдах, бие мах бодын өсөлт, маргаашийн хичээлд анхаарал төвлөрөлт бэлтгэгдэх, дархлаа гээд олон зүйлд нөлөөтэй тул хүүхэд оройтлоо гэхэд 11.00 цагт унтсан байх (өдөрт дунджаар 7.5-9.5 цаг унтах) хэрэгтэй.
  9. Насанд нь тохирсон ажил хийлгэх. Охид, хөвгүүдийг багаас нь гэр, гадаах ажилд эн тэнцүү оролцуулж сургах хэрэгтэй. Өсвөр насны охидын хувьд хоолоо хийх, гэрээ цэвэрлэх, өөрийн болон дүүгийн хувцсыг угааж индүүдэх, хүнс цуглуулах ажилд туслуулж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хичээл номоо ч хийнэ, гэрийн ажилдаа ч тусална. Аль аль нь боловсрол.
  10. Охидын арьс арьчилгаа маш эмзэг асуудал байдаг учраас охиндоо мэргэжлийн хүнээс зөвлөгөө аван арьсанд нь тохирсон цэвэрлэх, хамгаалах бүтээгдэхүүнийг сонгон тогтмол хэрэглэж хэвшүүлээрэй. Арьсанд цэвэрлэгээ их чухал. Мөн үс, хуйханд нь тохирсон шампунь тогтмол хэрэглүүлээрэй.
  11. Охид хөвгүүд энэ насанд аав ээжээс илүүтэй найз нөхдийн холбоог эрхэм үзнэ. Тиймээс охиныхоо найз нөхдийг сайн таньж мэддэг байхаас гадна тэдний утас болон гэр бүлийнх нь талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Найзуудтай нь дотно харилцдаг байх нь охинтойгоо ойлголцдог байхад тань дөхөм тул гэртээ урих г.м үед нь цааргалахгүй дэмжиж байх нь зүйтэй.
  12. Мөн энэ насандаа бидний "ингээрэй, тэгээрэй" гэсэн зүйлсийг "- Заа" гэсэн хэрнээ хийгээгүй "- Өө, мартчихаж" гээд сууж байдаг нь 1-рт, Сэтгэл хөдлөл байнгын тогтворгүй байх, 2-рт, Энэ насанд тархины ирээдүйн төлөвлөлт хийдэг хэсэг бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаатай холбоотой тул та охиноороо тогтмол сануулах хуудас наах эсвэл сэрүүлэг тавих, тэмдэглэлийн дэвтэр хөтлүүлж хэвшээрэй.
  13. Магадгүй охин тань асуудал үүсгэсэн бол орилж хашгирч, шийтгэх аргаар асуудлыг шийдэх гэж яарсны хэрэггүй. Хэлэлцэн ярилцаж алдаанаасаа суралцах боломжийг эрэлхийлж багш, эмч, сэтгэл зүйч зэрэг асуудалдаа тохирсон мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.
  14. Хүүхдэд ямар ч тохиолдолд гар хүрч болохгүйг аав ээж, асран хамгаалагч та бүхэн заавал санаарай. Охидыг буруу зүйл хийх бүрт гар хүрээд сургавал насанд хүрээд гэр бүлийн болон өөр хэн нэгэн гар хүрэх үед "-Би л буруутай болоод .." хэмээн хүчирхийлэгчийг өөгшүүлэгч болох гэмтэй.
  15. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, өөрийгөө хянах эерэг аргуудаас зааж өгч багаас нь эдгээр зөв дадалд суралцуулаарай. Тухайлбал, ном унших, зураг зурах, усанд сэлэх, хөгжим тоглох, спортоор хичээллэх.
  16. Охиноо хэн нэгтэй адил байхыг, хэн нэгнээс өөр байхыг алийг нь ч бүү шаардаарай. Өөрөөр нь, байгаагаар нь хүлээн авч түүний дотоодод буй тэр ертөнцийг нээгээрэй. Та сайн чиглүүлээд өгвөл тодоос тод гэрэлтэнэ ээ тэр ертөнц

Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн захирал)

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ираны цөмийн байгууламжид Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэжээ

2020-07-07

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллуулж болох дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглаж эхэлжээ

2020-07-09

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020-07-07

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2020-07-08

Гадаад зах зээлийн тойм

2020-07-07

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

БҮ:17 “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэл явж эхэлнэ

2020-07-09

Баяр наадмын өдрүүдээр ажиллах банкуудын цагийн хуваарь

2020-07-09

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

2020-07-09

ДОХ өвчтэй Бразилын иргэн туршилтын эм хэрэглэсний дараа эдгэсэн байна

2020-07-09

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ашигтай вэ?

2020-07-07

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

643 санал өгсөн

51-60
24.42%
41-50
19.91%
31-35
13.22%
36-40
9.64%
25-30
9.02%
21-24
7.0%
13-16
6.07%
65+
5.6%
17-20
5.13%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,296

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,502

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,711

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,126