ЮНЕСКО–д бүртгүүлэх санаачлага Далай ээжийн эрэгт өрнөв

ЮНЕСКО–д бүртгүүлэх санаачлага Далай ээжийн эрэгт өрнөв
Монгол орны давтагдашгүй өв, соёл болж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувийг эзэлдэг Далай ээжийг дэлхийн хамгаалалтад авах санаачлага олон улсын сонорт хүрч хүрээгээ тэлсээр байна. Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх зорилготой “Далай ээж” олон улсын эко соёлын аянд гадаадын алдартай уран зураач, урлагийн одод, эрдэмтэн, судлаачид нэгдэж дуу хоолойгоо хүргэж буй юм.
 
Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг үндэсний болон олон улсад таниулах аянд нэгдсэн урлаг, соёлын багийнхан долоо хоногийн турш Далай ээжийн эрэгт байрлалаа. Монголоос гадна Непал, Австрали, Бангладеш, Пакистанаас ирсэн уран зураач, хамтлаг дуучид Хөвсгөл далайтай танилцах тойрон аялал хийж өөрсдийн сэдэл өнцгөөр уран бүтээлээ туурвисан нь сонирхол төрүүлэм байв. Аяны хүрээнд Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн хана, таазыг Хөвсгөл далайн үнэ цэнэ, ач холбогдлыг хойч үедээ таниулах өвөрмөц бүтээлээр тохижуулсан бол Соёлын төвийн тайзны хэсгийг ч мөн адил байгалийн өвөрмөц гоёл болох мод, чулуугаар чимэглэлээ.
 
Тэр дунд далай ээжийг уран зурагт “амилуулсан”, үнэ цэнийг нь ойлгуулахыг хичээсэн  гадаадын зураачдын бүтээл өвөрмөц байв. Тэд “Хөвсгөлд ирээд хамгийн түрүүнд цэнхэр тэнгэр, цэнгэг ус, нов ногоон ой мод, наран шингэж буй ягаан өнгийг олж харсан. Тиймээс энэ гурван өнгийг зургандаа илүүтэй тусгахыг хичээлээ. Монголын байгаль үзэсгэлэнтэй, нүд алдам ногоон байгаа нь Хөвсгөл далайн ач тус” гэдгийг хэлж байлаа.
 
Бангладеш улсын орчин үеийн керамик урлагийн дизайнер, уран барималч Анисул Хакэ “Эх хүн гараа дэлгэж бүгдэд өглөгч байдаг. Яг түүн шиг Далай ээж ч мөн адил гараа дэлгэж байгаль дэлхий, хүн бүхнийг тэтгэж байна. Тиймээс юугаар ч орлуулашгүй энэ баялгаа хамгаалах хэрэгтэй. Хөвсгөл далайн үзэсгэлэнг хүүхдүүдэд өдөр бүр харуулж, үнэ цэнийг нь ойлгуулахын тулд Ерөнхий боловсролын сургуулийг сонгож авсан” гэсэн юм.
 
Харин олон түмэнд урлаг, соёлыг түгээдэг гэдэг утгаар нь Соёлын төвийг сонгож байгалийн чулуу, модыг уран зургаар чимэглэж содон ертөнцийг бий болгохыг зорьжээ. Мөн хамтлаг дуучид  Хөвсгөл далайн усан замын боомт дээр амьд хөгжмийн тоглолт хийж байгаль дэлхийг хамгаалахыг нутгийн иргэд, аялагчдад уриалсан юм. Амьд хөгжмийн тоглолтод Австралиас оролцсон Клаудбиэрд  аялгуу хөгжмийн орон зайн босгыг давсны дараах ритуал орон зайн мэдрэмжийг үзүүлэхийг эрмэлздэг хэмээн уран бүтээлийнхээ онцлогийг тайлбарласан бол тус улсын уран бүтээлч Сабпримал электроник, индастриал хөгжмөөс эхлээд этгээд содон метал хөгжмийн ертөнцийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьжээ. Энэ мэтээр этгээд олон янзын өнгө будаг сүлэлдсэн, өвөрмөц ертөнцийг орон орны уран бүтээлчид цогцлоож  Далай ээжийн давалгаанд хөг нэмлээ.
 
Хөвсгөл аймгийн Хатгал суманд үргэлжилсэн “Далай ээж” эко соёлын аян олон улсын зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг байгаль хамгааллын идэвхтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд санаачилжээ. Харин хүний хөгжлийн суурь асуудлын нэг нь  ус, ариун цэврийн байгууламж гэдгийг  дэлхий нийт хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилтоороо баталгаажуулсан. Тиймээс  олон улсад ундны ус, ариун цэврийн байгууламж  хүний эрхийн асуудал болсон нь  Хөвсгөл далайг  хамгаалах шалтгаан болохыг ХЭҮК онцолж, Дэлхийн өвд Хөвсгөл далайг бүртгүүлэх аянд нэгдсэн байна.  ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл “ Хүний эрхийн хэзээ ч үл хөндөгдөх суурь нь амьд явах эрх байдаг. Ус бол амьд явах үндэс. Тиймээс ундны цэвэр усаар баталгаатай хангагдах ёстой. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын санаачилсан Далай ээжийг аврах, дэлхийн өвд бүртгүүлэх  аяныг ХЭҮК дэмжиж хамтарч ажиллаж байна.  Тэр дундаа Хөвсгөл далайг аврахад төрийн бодлого шийдвэрт нөлөөлөхөд ХЭҮК чухал үүрэгтэй.  Манай байгууллага Хөвсгөл нуурын усны асуудлыг судалсан. Иргэд эрхээ мэдэж, шаардах хэрэгтэй. Тэгэж байж хамгаалж чадна. Хойч үеийнхэндээ унаган төрхөөр нь үлдээхийн тулд Далай ээжийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж байгаа ч урт хугацаанд тогтвортой ашиглахын тулд хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд ч мөн аянд нэгдэх хэрэгтэй” гэсэн юм.
 
Аяныг зохион байгуулагч “Түгээмэл эрх-Хөгжил” ТББ-ын тэргүүн, Байгаль орчны хуульч Т.Саруул “Хүний эрхийг урлаг соёлоор дамжуулж сурталчлах арга хэмжээг өнгөрсөн жил хийсэн нь амжилттай болсон. Хүний эрх, байгаль экологийг урлаг соёлоор дамжуулж түгээхэд хүнд их хүрдэг юм байна гэж ойлгож  Эко эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийх үеэр Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх санаачлагыг гаргасан.  Үүнээс хойш олон улсын баг бүрдүүлж “Далай ээж” эко соёлын аяныг санаачлан зохион байгуулж найман орны 26 уран бүтээлч, судлаачдыг  нэгтгэж чадсан.  Аяны хүрээнд гурван удаа сайн санааны тоглолт хийсэн. Шинэ урсгал чиглэлтэй гадаадын хамтлагийг хүмүүс яаж хүлээж авах бол гэж эмээж байсан ч төсөөлснөөс илүү гоё байлаа.  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхэд багагүй хугацаа шаардагдаж мэднэ. Ямар ч байсан амжилттай эхлүүлсэн юм чинь үр дүнд хүртэл бүхий л гарцыг эрэлхийлнэ” гэлээ.
 
Байгаль нуурыг дэлхийн өвд бүртгүүлсэн. Тэгвэл  Байгаль нуурын нэг эх ундарга Хөвсгөл нуур ч дэлхийн өв мөн хэмээн аян санаачлагчид нь үзэж байгаа бөгөөд хамгийн гол нь олон улсад нөлөөлж, ойлгуулах нь чухал   гэж “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ийн тэргүүн, хуульч Б.Баярмаа тайлбарлав.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417