Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөх дөхлөө. Өнөөдөр ёкозүна Какүрюү М.Ананд учраагаа давснаар (13:1) ганцаар тэргүүлж байна.
Харин түүнтэй эн тэнцүү даваатай явсан Хакүхо М.Даваажаргал аварга унаснаар тэргүүлэгчдийн хоёр руу буув. Маргааш башёгийн сүүлийн өдөр хоёр аварга барилдах бөгөөд М.Ананд давбал түрүүлнэ, эс бөгөөс нэмэлт барилдаан гарч түрүү бөх тодрох юм. Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр сүмо бөхийн дээд зиндаанд 999 дэх барилдаанаа хийсэн байна.