БНСУ-ын Гуанжү хотод 18 дахь удаагийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 12-28-ны хооронд үргэлжлэх уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн спортын мастер М.Дэлгэрхүү, ОУХМ Б.Энххүслэн, ОУХМ Г.Занданбал, Спортын мастер Х.Энхзул нар оролцож байна.
Өнөөдөр ОУХМ Г.Занданбал 100 метрийн зайнд мэлхий сэлэлтээр уралдах бол спортын мастер Х.Энхзул 100 метрийн зайнд далайн гахай сэлэлтээр уралдана. Харин ОУХМ Г.Занданбал энэ сарын 23-нд 50 метрийн зайнд мэлхий сэлэлтээр, спортын мастер М.Дэлгэрхүү 24 болон 26-ний өдрүүдэд 50, 100 метрийн зайд өврөөр даллах сэлэлтээр уралдах юм.
Тэгвэл ОУХМ Б.Энххүслэн энэ 25 болон 27-ны өдөр 50, 100 метрийн зайд өврөөр даллах сэлэлтээр, спортын мастер Х.Энхзул 26-ны өдөр 50 метрийн зайд далайн гахай сэлэлтээр уралдах аж.