Олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолбор өнөөдөр 41 насны баяраа долдугаар ээлжинд амарч буй 780 гаруй хүүхдүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж байна. Тодруулбал, 1978 оны энэ өдөр "Найрамдал" зуслан үүдээ албан ёсоор нээж байжээ. Долдугаар ээлжинд ОХУ-ын Буриад улс, Эркутск, БНХАУ-ын ӨМӨЗО, Ирланд, АНУ, БНГУ-ын нийт 150 орчим гадаадын хүүхдүүд болон 630 гаруй Монголын хүүхэд багачууд амарч байгаа аж.
Мөн энэхүү ээлжийн гол онцлог нь ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас орон гэрээ алдсан 42 хүүхэд амарч байгаа юм.
Тус зуслан нь 41 жилийн хугацаанд 900 мянга гаруй хүүхдийг хүлээн авч хөтөлбөрөөр үйлчилсэн байна.
Сэтгэгдэл (3)