М.Ганбат: Физикийн олимпиад дэлхийн хөгжлийн хурдыг харууллаа
2019-07-27

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад (IPhO-2019)-д энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо. Тухайн жилд Монгол Улсад болсон физикийн олимпиадуудын дүнг нэгтгэн эхний таван сурагчийг шалгаруулж авч явснаас хоёр нь медальтай, нэг нь тусгай байрын шагналтай ирээд байна.

 

 

Тодруулбал, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагч Д.Хонгор нар хүрэл медаль, нийслэлийн нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цолмон тусгай байрын шагнал тус тус хүртэж, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Бат-Оргил, нийслэлийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Сайханбилэг нар амжилтаа ахиулан ирсэн юм.  

 

Улсын Физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат “Олимпиадын бодлогын тавил, үнэлгээнд өнгөрсөн жилээс их өөрчлөлт орсон байна. Бидний ерөнхий боловсролын хөтөлбөр, сургалтад хэрэгжүүлэхийг хүсэж байгаа шинжлэх ухаанч эрэл хайлт, танин мэдэхүйн дээд түвшинд хийх даалгаврууд ирсэн. Туршилтын онолыг өөрөө боловсруулж,  өөрөө төлөвлөх, өндөр нарийвчлалтай гүйцэтгэх, мета үйл ажиллагаа шаардсан, маш өндөр шалгууртай даалгавар ирсэн. Израилийн Боловсролын яамны STEAM боловсролын хөгжлийн газар их сургуультайгаа хамтарч  уг олимпиадыг зохион явуулсан нь дэлхийн хөгжлийн хурдыг харууллаа” гэлээ.

 

Манай улс сүүлийн 20 орчим жил олон улсын Физикийн олимпиадад оролцож байгаа бөгөөд энэ удаад МУИС-ийн багш, доктор Г.Мөнхбаяр, зөвлөх багш М.Ганбат, МУИС-ийн БУС –ийн дэд захирал, доктор Ц.Амартайван нарын ахлагчтай таван сурагч оролцсон юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Ene huuhduuded ih surguuliin tetgeleg olgooch
2019-07-29
Ganbat ganbat:
Ene ganbat ch dee zaluu tehnickhdiin ordong nugaslasan gar daa
2019-07-29
Ganbat ganbat:
Ene ganbat ch dee zaluu tehnickhdiin ordong nugaslasan gar daa
2019-07-29
Zochin:
Математик физик химийн олимпиадад амжилт гаргасан сургуулиудаас терийн албыг бурдуулэх журамтай болмоор юм
2019-07-28
Zocnin:
Amjilttai ororsson bagsh suragcniddaa mash ih bayarlalaa Ta nar maani uls ornoo hogjuuleh tulguur bagana bilee
2019-07-27
unman:
маш зөв шүү
2019-07-27
Зочин:
Баяр хүргэе монголын маань хойч ирээдүй болсон хүүхэд залуус даа монголынхоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай монголын физикийн шинжлэх ухаан хөгжиж дэлхийтэй эн зэрэгцэхэд бүх хүч чадлаа зориулаарай улам их амжилт гаргахыг хүсье
2019-07-27
Монгол:
Үг цээжлэх чинь шинжлэх ухаанд амжилттай суралцахын түлхүүр шшү дээ. Ой тогтоолт сайтай байж л шинжлэх ухаанд амжилт гаргадгийг наад захын тэнэг мэдэх биш үү? Тэнэгээс дор тэнэг байх юм даа, харамсалтай нь...
2019-07-27
Үг цээжилдэг тэнэг бацаануудаас шинжлэх ухааны амжилт гарагсан энэ хүүхдүүдэд шагнал урамшуулал өгөх хэрэгтэй.
2019-07-27
unman:
маш зөв шүү
САЙН БАЙНА. ЦААШИД УЛАМ ИХ АМЖИЛТ ГАРГАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
2019-07-27