Хорватын нийслэл Загреб хотноо болж Олон Улсын Жүдо бөхийн холбооны ээлжит Гран При тэмцээний эхний өдөр Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, тэмцээний -60 кг-ын жинд ОУХМ Э.Ариунболд хүрэл медаль хүртэж, Гран При ангилалаас анхны медалиа хүртсэн бол ОУХМ Д.Төмөрхүлэг -66 кг-д хүрэл медаль гардлаа.
Э.Ариунболдын хувьд тэмцээний эхний тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Европын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг 1.58 минутад хоёр вазаригаар, хоёрдугаар тойрогт ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт вазаригаар, хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг 1.12 минутад цэвэр ялжээ.
Б.Лхам