Дорнод аймагт “Зүүн бүсийн хурд-2019” даншиг наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр /2019.07.28/ бөхийн барилдаан эхэлж байгаа бөгөөд Улсын аварга Э.Оюунболд, улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Б.Серик нарын бөхчүүд Зүүн бүсийн даншигт барилдахаар очсон ч Бөхийн салбар комиссоос тэднийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Зарим аймгууд цол олгох наадамдаа өөр аймгийн бөхчүүдийг барилдуулахгүйгээр шийдэх тохиолдол гардаг. Харин бүсийн наадамд ийн бусад аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн нь бөх сонирхогчдын дунд багагүй маргаан өрнүүлж байна.
Бөхийн салбар хороо аварга, арслангуудыг барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан нь магадгүй Дорнод аймаг үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг хамтатган тэмдэглэж байгаатай холбоотой бололтой.
Сэтгэгдэл (21)