Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг "Их газрын чулуу"-ны байгалийн задгай театрт "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам болох гэж байна. Ирэх наймдугаар сарын 9-11 хооронд болох урлагийн их наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцоно.
Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр. Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөрт байрладаг.
Сэтгэгдэл (1)