Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ

Ц.Эрдэнэбат: Технологийн компани таван жилийн дараа л ашиг ярьж эхэлнэ
Энэ удаагийнхаа “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Гэрэгэ системс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбатыг урьж ярилцлаа.
 
-Дэлхий нийт гэлтгүй Монгол Улс финтекээр доргиж байна. Мэдээлэл, технологийн шинэчлэл биз­нес талаасаа хэрхэн хөгжих ёстой вэ?
 
-Финтек давалгаа эрчимжиж төрөл бүрийн аппликейшн, төлбөрийн систем зах зээлийн гол тоглогч боллоо. Бэлэн технологи амархан мэт харагддаг ч хөгжүүлэхэд асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр шингэдэг. Угаасаа технологийг хүн ашиглахад хамгийн хялбар байхаар тооцож хийдэг. Гэтэл амархан болох тусам арын программчлал нь хэцүү. Манай компанийн хувьд үндсэн бүтээгдэхүүн нь киоск машин. Хоёр жил гаруй хөгжүүлсний эцэст одоо л эхнээсээ үр дүнгүүд нь гарч, төрийн байгууллагууд холбогдож байна. Энэ хугацаанд орж ирж байгаа мөнгийг зөв хуваарилах, хууль эрх зүйгээс эхлээд багагүй бэрхшээл, урт зам тууллаа.
 
-Технологийн салбар бусадтай адил шууд ашгаа өгчихдөггүй байх л даа. Тухайлбал, иргэний төлж байгаа нэг гүйлгээнээс хэдэн хувь нь ашиг болж ирэх вэ?
 
-Хоёр жил ажиллачихаад одоогийн байдлаар алдагдалтай явж байгаа. Технологийн компанийн нэг онцлог нь эхний 10 жилдээ ашиг авдаггүй. Бидний хувьд хөрөнгө оруулалтаар асуудлуудаа шийдвэрлэж байна. Нэг зөв ажиллаад эхэлбэл технологи бол мөнгөний машин. Гэхдээ ажиллаж эхэлтлээ уддаг.
 
Дэлхийн дундажийг харахад технологийн компани 10 жил болж байж хөл дээрээ тогтдог. Бид таван жилээр наашлуулж хоёр дахин хурдан хугацаанд ажиллахыг зорьж байна. Нэг гүйлгээнээс 500 төгрөг авдаг ч дундаас нь хувь, шимтгэл авдаггүй болохоор үйлчилгээ олон болох тусам ашигтай ажиллана гэсэн үг. Зах зээлийн багтаамжийг харвал тэрбумаар яригдах гүйлгээнүүд бий. Үүний төлөө л зорьж байна.
Технологийг оймс шиг өртгийг нь тооцох хэцүү. Тухайлбал, бид хоёр жилийн хугацаанд 4.4 тэрбум төгрөг зарлагадсан. Дундаж нь хоёр саяас дээш гээд 60 гаруй хүний цалингийн санг бодоход 100 тэрбум хол давна. Тэгсэн мөртлөө хоёр жилд 80 гаруй мянган хүнд үйлчилж 40 сая төгрөгийн ашиг олсон. Уг нь гадны аль ч улсын жишгийг харахад оруулж байгаа төлбөрөөрөө хувь бодож авдаг. Хятадад манайх шиг киоскоор автомашины төлбөр тооцоо хийдэг компани гэхэд төлүүлсэн торгуулийнхаа 35 хувийг авдаг юм билээ. Гэтэл манай киоскоор 10 гаруй тэрбум төгрөг орсон хэрнээ бид хувь авдаггүй. Зөвхөн үйлчилгээний тоогоороо л явж байна. Төрийн мөнгийг хувааж болохгүй гэдэг зүйл ярьдаг учраас хувь авах талаар яриагүй байна. Яваандаа болно байх.
 
-Технологийн дэвшлээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа ч нууцлал, мэдээллийн аюулгүй байдал зайлшгүй хөндөгдөнө. Тухайлбал, киоск машин иргэдийн хувийн ямар мэдээллийг авч хэрхэн хамгаалдаг вэ?
 
-Технологи хүний амьдралыг хөнгөвчилж сайхан ирээдүй авчирдаг. Гэхдээ араасаа онцгой аюул дагуулж байдаг нь үнэн. Тэр дундаа мэдээллийн аюулгүй байдал олон жил яригдаж байгаа онцгой сэдэв. Мэдээлэл нэг газар төвлөрөх, олон систем нийлж ажиллаж байгаа учраас алдаа гарах зэргээр зайлшгүй хамгаалах, хянах шаардлагатай. Мэдээлэл хамгаалах стандарт бий. Тэр хэмжээнд манай серверүүд хамгаалагдсан. Харин байршлын хувьд онцгой хамгаалалт шаардлагатай учраас Үндэсний дата төв рүү серверээ шилжүүлэх хүсэлт өгчихөөд байна.
 
Киоск машины хувьд хүний хурууны хээг хадгалахгүй. Төрийн хур систем рүү шилжүүлж зарим мэдээллийг авдаг ч журмаараа хадгалж болохгүй. Зөвхөн гүйлгээнүүдээ хадгалдаг.
 
-Технологийн дэвшлээр хөдөлмөрийг хөнгөвчилж, хүнд суртлыг халахаас илүү авлигыг бууруулах ач холбогдлыг нь харж байх шиг?
 
-Хүн байгаа цагт авлига байна. Гэтэл авлигын асуудлаа шийдвэрлэсэн улс орнуудын жишээг харахад хүнээс үл хамаарсан систем л ажиллаж байдаг. Төрийн бүх үйлчилгээг кодолж нэг системд оруулж хэн ч өөрчлөх боломжгүй болгодог. Нэг талаас системтэй хамааралтай сул талууд гарч мэдэх ч нөгөө талаас авлига хүнд суртал, бухимдал гээд олон асуудлыг шийдвэрлэж байна. Хүнээс үл хамаарах систем ажиллаж байж л авлига арилж, дараалал, бухимдалгүй болно. Бид ч үүний төлөө зорьж байна.
 
Хэчнээн сайхан систем хөгжүүлээд төрийн байгууллагууд нь бэлэн биш, тэр систем нь байхгүй бол нэмэргүй. Одоогоор төрийн байгууллагуудад системийг нь хөгжүүлж өгөөд киоск руу үйлчилгээг нь шилжүүлж сул талыг нь нөхөж байгаа гэж хэлж болно. Тухайлбал, улсын бүртгэлийн системийг хөгжүүлж туршилт хийж байна. Дүнжингарав худалдааны төвийн гурван цэгт туршилтаар киоск машин ажиллуулж Улсын бүртгэлтэй хамаатай нэг цэгийн үйлчилгээг киоск дээр оруулна.
 
Бүх улс орон хүссэн хүсээгүй хүнээс үл хамаарах системд шилжинэ. Одоо ч гэсэн хүмүүс уулзахаа больчихсон. Бүхий л үйлдлийг технологи орлож байна. Харин бид технологийн дэвшлийг гайхаж ангайж суухгүйгээр үндэсний хэмжээний технологио бүтээж гаргаж ирэх ёстой. Бусдын технологийг ашиглаад байвал хэн нэгний боол хэвээрээ л байна. Томоор нь яривал энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
 
-Үндэсний технологио бүтээхийн тулд төр, хувийн хэвшил нь хэрхэн хамтарч ажиллах ёстой. Бусад улс яадаг юм бол?
 
-Хятадууд саяхан л хулхи бараа ярьж, технологийн компани сураггүй байсан. Гэтэл богино хугацаанд том компаниуд гараад ирлээ. Дараагийн шинэ технологи гараад ирэхэд л өмнөх нь хэрэггүй болчихдог. Мөн урт хугацаанд ашгаа өгдөг эрсдэлтэй энэ ажлыг төр нь мөнгө гаргаж хийлгэдэг. Америкийн Засгийн газар Цахиурын хөндийг бодлогоор төлөвлөж, хөрөнгийг нь гаргаж хийсэн гэдэг. 10 гаруй жилийн дараа тэндээс нь дэлхийн томоохон компаниуд салбарлаж байна. Хятад л гэхэд Шиньжин хотыг Азийн цахиурын хөндий гэж төлөвлөж энэ бодлогоор явж байна. Сургууль, үйлдвэрлэлийг нь барьж, газрынх нь асуудлыг шийдвэрлэхээр хотууд нь технологи хөгжүүлэх гэж уралдана.
Гэтэл манай улс технологийн компаниудаа дэмжиж гийгүүлдэггүй юм гэхэд гай болчихгүй л бол их юм. Ажлыг чинь хөнгөвчлөөд өгье гэж хоёр жил гуйж олон даваа давсан даа. Эцэст нь одоо л нэг юм дижитал засаг руу шилжих ажил хийгдэж, ойлгож эхэлж байна. Төлбөр тооцоотой зууралдахгүйгээр илүү өргөн хүрээний зүйл хиймээр байдаг. Гэтэл төлбөр тооцоон дээрээ чагталчихаад явуулахгүй юм. Гэхдээ яахав, цаг хугацаа бидний төлөө ажиллаж байна гэдэг мундаг үг бий.
 
Дэмжлэг тал дээр төр, засгийн хэмжээний том зүйл төсөөлөөд яахав. Хотын захиргаан дээр төвлөрч ярья. Улаанбаатарын эдийн засгийн форумын үеэр хотын удирдлагууд их сайхан илтгэл тавьж байна лээ. Тэдний яриагаар Улаанбаатар шинийг сэтгэдэг, өөрөөр хардаг болж байгаа юм байна гэж ойлгосон. Түүний эхний ажил болох хотыг гурван бүсэд хуваахад ашиглах камерын системийн хөгжүүлэлтийг хийхэд хамтарч байна. Ямар машин орох, гарах ёстойг автоматаар хянахын тулд камерын систем ажиллах юм.  Эхний ээлжинд автомашины дугаар таних системийг хийж байна. Автомашин барьж байгаа хүн хэн гэхээс илүү ямар машин гэдгээр нь хянах ёстой. Саяхан нийслэлийн газрын албыг киоскт оруулж, цахим биржтэй болгосон. Хотын дарга нийслэлийн бүх үйлчилгээг киоскоор шийдэх талаар ярилаа. Төрийн үйлчилгээний цонхон дээр дараалал байхгүй мөртлөө банк ачаалалтай байсан. Гэтэл хоёр киоск машин аваачиж тавиад бүрэн шийдэгдсэн. Энэ мэтээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд маш том түлхэц болж үр дүн шууд  харагдаж байна. Яваандаа өөрөө үйлчилгээ үзүүлдэг машинууд гарч ирэх ёстой.
 
-Технологийн зах зээлд банкууд хэрхэн ажиллах вэ?
 
-Банкууд өөрсөд дээрээ мөнгө татан төвлөрүүлээд гүйлгээ хийх нь амар юм шиг харагддаг. Гэтэл финтекүүд өмнөөс чинь гүйе гэхээр хөдлөхгүй. Тухайлбал, онлайнд гар утсаар гүйлгээ хийхэд ганц тээглэчихээд байгаа нь карт холбох.
Онлайн дэлгүүр ажиллаж чадахгүй байгаагийн шалтгаан нь ердөө төлбөрөө шийдвэрлэж чаддаггүйтэй холбоотой. Банкууд онлайн төлбөрийг шийдээгүй. Мобайлаар төлбөр хийхэд банкны карт сануулж татдаг байх гээд наад захын үйлчилгээг нэг ч банк нэвтрүүлээгүй.Үүнийг бид хийе гэхээр хуулиараа хориотой, тусгай зөвшөөрөл шаардаад саад хийчихдэг. Уг нь онлайн төлбөртэй холбоотой технологийг бид хоёр хоногт л хийнэ.
 
 
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417