Трамп: Баян хүний долоон зарчмыг эзэмш!

Трамп: Баян хүний долоон зарчмыг эзэмш!

Амжилт нь бусад хүмүүст түлхүүр болдог. Би насанд хүрээд эхэн үедээ зөвхөн баян хүмүүсийн санхүүгийн байдлыг судалж эхлэн, тэдний санхүүгийн туршлагыг анхааралтай авч үзэх болсон юм. Тэдний амжилт ологч зан авирыг дуурайж, тэдний жишээг өөрийн амьдралд дагавал санхүүгийн эрх чөлөө, баялагт хүрэх замаа нээж чадна гэж би боддог байлаа.

Би тэдний мөнгөтэй харьцах дадал зуршилтай танилцаад тэдний үйлдэл бүрт сүлжилдсэн ерөнхий “утсыг” олж мэдсэн юм. Би тэмдэглэл хөтөлж, санхүүгийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө зохиосон. Тэгээд сайхан мэдээ дуулгахад бүтсэн шүү! Өөрөө өөртөө нээж авсан зүйлийнхээ ачаар өнөөдөр би баян хөрөнгө оруулагч болоод байна.

Би түлхүүрийг “Баян хүний долоон зарчим” гэж нэрлэж, тэдгээрийг эхлээд найз нартайгаа, дараа нь шавь нартайгаа хуваалцаж эхэлсэн юм. Хэрэв та суралцаж, эдгээр зарчмыг хэрэглэхэд бэлэн бол та санхүүгийн төлөвлөгөө зохиож, баялаг бүтээж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Эхлээд өөртөө мөнгө зарцуул

2. Хөрөнгө оруулалтаас олсон орлогоор дахин хөрөнгө оруулалт хий

3. Хөрөнгө оруулалтаас автоматаар орлого ол

4. Мөнгөндөө анхааралтай ханд

5. Миний мөнгөний автомат системийг эзэмш

6. Санхүүгийн хувьд хариуцлагатай бол

7. Өргүй бай

Миний баян хүний долоон зарчим энгийн бөгөөд эрүүл саруул ухаан дээр тулгуурласан, гэхдээ тийм их дэлгэрээгүй. Эдгээр зарчим хэтэрхий өвөрмөц биш байж болно, гэхдээ тэдгээрийг баримталснаар хүрсэн үр дүн тун их. Миний долоон зарчмыг баримталсан хэн бүхэн одоогийн амьдралаа өөрчилж, үл итгэх байдлаас хамгаалагдсан байдалд, хомсхон байдлаас цэцэглэлт хөгжилтөд шилжиж чадна. Тэдгээрийн хүчийг танд бүрэн ойлгуулахын тулд бүгдийг нь дэлгэрүүлж авч үзэцгээе.

ЭХЛЭЭД ӨӨРТӨӨ МӨНГӨ ЗАРЦУУЛ

Баян хүний эхний заншил бол эхлээд өөртөө мөнгө зарцуулах явдал юм. Энэ нь дэлгүүрт ороод шинэ цамц, зурагт худалдаж авна гэсэн үг биш. Энэ нь та өөртөө мөнгө зарцуулж байгаа хэрэг биш харин өөр хэн нэгэнд мөнгө зарцуулж байгаа хэрэг юм. Ямар ч байлаа гэсэн та 10, 20 жилийн дараа тэр цамц, эсвэл зурагтаас үнэндээ ямар бодитой үнэ цэнэтэй зүйл авах вэ? Огт юу ч олохгүй!

Эхлээд өөртөө мөнгө зарцуулна гэдэг та мөнгөө өөрийнхөө тусын тулд өсгөж байхуйцаар, хөрөнгө оруулалтын автоматжуулсан төлөвлөгөөгөөр (ХОАТ) дамжуулан нийлүүлэхийг хэлнэ. ХОАТ гэдэг нь мөнгийг таны цалингийн чек, эсвэл урсгал болон хадгаламжийн данснаас чинь автоматаар авч таны эрх ашгийн үүднээс нийлүүлж байх аливаа программ юм.

Мөнгөө хамтын ажиллагааны сан, хувьцаат болон бусад хөрөнгө оруулалтын компанид нийлүүл. Өөрийн ХОАТ-г хэрхэн зохион байгуулах нь таны хувийн сонирхол, хөрөнгө оруулалтын туршлагаас шалтгаална. Бид энэ сэдвийг хоёрхон мөрийн дараа авч үзнэ. Одоо эхлэх явдал хичнээн чухал, харин алгуурлах нь ямар алдагдалд оруулж болохыг ойлгох нь зайлшгүй чухал. Олон хүн хөрөнгө оруулалтын программыг ХОАТ-ний маягаар эхлэхээр төлөвлөдөг боловч хэзээ ч тэгдэггүй.

Санхүүгийн амжилт тийш хийх тийм том, нэн чухал алхамыг хүмүүс яагаад хойшлуулж байдаг вэ?

Баян болоход саад болж байна хэмээн хүмүүс иш татан ярьдаг гурван үндсэн “домог” бий. Эдгээр явдал бодитой юм шиг харагдавч үнэнээс их хол юм. Энэ бол санхүүгийн талаар хясан боогдуулах явдал мөн. Энэ гурван явдлын талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя.

Нэг дэх домог

Сар бүр бага хэмжээний мөнгө хадгалах нь үнэн хэрэгтээ юу ч өөрчлөхгүй. Би түргэн үр дүнд хүрэхийн тулд ямар нэгэн том алхам хийх хэрэгтэй байна.
Ихэнх жирийн хүмүүст иймэрхүү юм огт тохиолддоггүй. Тэд зүгээр л юу ч үгүй хэвээр байдаг. Харин баян хүмүүсийн олонхи нь дундаас дээш орлого олохоор бодож тогтмол ашигт оруулдаг их хэмжээний мөнгөнд тулгуурлан хөгжин цэцэглэдэг байна. Хялбархан саятан болохын энгийн жишээг танд толилуулъя.

Жилд 25 мянган доллар олдог нэг хүн байж гэж бодъё. Тэр хүний цалинг хэзээ ч нэмэхгүй, түүнийг ажлаас хэзээ ч халахгүй. Тэр 25 наснаасаа 65 хүртэл ажиллана. Энэ хугацаанд нэг сая доллар олно. Хэрэв тэр жилийн орлогынхоо 10 хувийг (2500) авч (сардаа 208 доллар) түүнийгээ аятайхан ХОАТ-нд оруулаад байвал 65 насандаа тэтгэвэрт гарахдаа нэг сая доллартай байх болно (2500 доллар х 9,08 хувь=1 000 000). Ингэхлээр багавтар хэмжээний мөнгө ямар ч гэсэн ач холбогдолтой байгаа биз. Ийнхүү жилд 25 мянган доллар олдог нэг нөхөр амархан саятан болж болно. Гэтэл зарим нь жилд 25 мянгаас нэлээд их мөнгө олдог байж саятан болдоггүй л байхгүй юу.

Ингэхлээр бага хэмжээний мөнгө оруулах нь надад тус болохгүй гэж бүү бод, тэгээд өөрийн ХОАТ-г өнөөдрөөс ашиглаж эхэл.

Хоёр дахь домог: Миний хөрөнгө мөнгө үүнд хүрэлцэхгүй

Энэ сэдвээр ярих бүртээ би танхимд цугларагсдад хандаж, та бүхний дотроос ХОАТ хэрэгжүүлж эхэлсэн хүн байна уу гэж асуудаг. Олон хүн гар өргөдөг. Тэдгээр хүмүүсээс би босохыг хүсээд дараах энгийн асуултыг тавьдаг. “Таны ХОАТ хэрэгжиж эхэлснээс хойш хоёр сар өнгөрчээ. Та бүхний сарын төсвөөс мөнгө гарч явж байгааг ажиглав уу?”

Ямагт “Үгүй” гэж хариулдаг. Ингэхлээр “Миний хөрөнгө мөнгө үүнд хүрэлцэхгүй” гэдэг нь хясан боогдуулах бас нэг зам байгаа биз. Мөнгөнийх нь 20-40 хүртэл хувь нь хэрхэн замхраад алга болж байгааг олонхи гэр бүл харж байдаг. Миний үгэнд үнэмшээрэй. Өөрийн ХОАТ-г хэрэгжүүлж эхэл, тэгвэл хоёр сарын дараа та мөнгийг данснаас авч байгааг мэдэх ч үгүй. Та саятан болох өөрийн замд орно.

Гурав дахь домог: Эхлээд би мөнгөө хааш нь оруулахаа сайтар ажиж мэдэх хэрэгтэй

Энэ бол “ухаантны зовлон” бөгөөд санхүүгийн талаар хясан боогдуулах гурав дахь зам мөн. Энд та буруу юм хийчих вий хэмээн айж, аливаа шийдвэр гаргахаа хойшлуулж таарах нь. Энэ урхинд бүү ор. Бүхнийг хяналтдаа авч, үйл ажиллагаа явуул. Хөрөнгө оруулагчийн туршлагаа иш үндэс болгон өөрийн ХОАТ-г эхэл. Та хөрөнгө оруулалтын компаниа сольж хэзээ ч амжина. Эхлэх нь л чухал.

ХОАТ дараах давуу талуудтай:

• Түүнийг зохион байгуулахад хялбар

• Тэр энгийн бөгөөд асуудалгүй

• Мөнгө тань аяндаа өсч байгааг харахад сайхан

Туршлагатай олон хөрөнгө оруулагч нэг бол хөрөнгийн биржид, нэг бол шууд хувьцаанд хөрөнгө оруулахтай холбоотой ХОАТ-тэй байдаг. Хөрөнгө оруулалтын аливаа бусад институтаас ялгаатай нь хөрөнгийн бирж дунджаар 10-12 хувийн орлого тогтмол оруулж байдаг. Маш бага хэмжээний хөрөнгө оруулалт нь урт хугацааны туршид хувьцаа эзэмшихтэй холбогдсон давуу талтай (ханшийн өсөлт, орлого) болохыг санал болгоно. Шинэ хүний хувьд хөрөнгийн биржид хөрөнгө оруулах нь урт хугацаанд мөнгөө өсгөх зорилгоор хөрөнгө оруулах хамгийн энгийн зам мөн.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АВТОМАТЖУУЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БИЕЛҮҮЛЭХ АЖИЛД ОР

Хөрөнгө оруулалтын автоматжуулсан төлөвлөгөөг биелүүлэх ажилд орохын тулд хийх хоёр энгийн алхам бий.

1. Өөрийн туршлагын хэмжээг тодорхойл

2. Брокер юм уу харилцан ажиллагч сантай холбоо барь

Худалдааны орлогынхоо зарим хэсгийг (10 хувийг) авч ХОАТ-нд шилжүүлснээр та ажил хэрэг болон хувийн хөрөнгө оруулалтыг зориудаар зааглах болно. Энэ нь туршлагатай хөрөнгө оруулагчийн хувьд амин чухал зүйл. Энэ бол хамгаалалтын дээд хэлбэр. Тэр болгон бүх юм төлөвлөгөөний дагуу болдоггүй. Ингэж зааглан ялгахгүй бол та хэт их хэрэглэх, өөрийн чинь тэтгэврийн мөнгө болох ёстой мөнгийг шүүхээр заргалдан булаацалдах эрсдэлд орж болно. Ийм нөхцөлд мөнгөө хэзээ ч зааглан салгаж байгаагүйн улмаас сая сая доллар алдсан олон хүнийг би мэднэ.

Үүний уршгаар тэд халаасандаа улаан мөнгөгүй хоцордог, учир нь хичнээн хачирхалтай байлаа ч тэд санхүүгийн хамгийн энгийн санааны нэг болох ХОАТ-г хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. ХОАТ ёсоор байгаа мөнгөө тусгай бүтцээр дамжуулан өөрийн бусад мөнгөнөөс тусгаарлах нь туршлагатай хөрөнгө оруулагчийн хувьд ч үнэлж баршгүй чухал. Хэрэв та амжилттай хөрөнгө оруулагч бол ажиллаж байсан шигээ л ажилла, гэхдээ мөнгөнийхөө 10 хувийг ХОАТ-ний тусгай дансанд хий. Тусгай бүтэц байгуул (хязгаарлагдмал хариуцлагатай компани). Ингэх нь таныг сэтгэл санааны хувьд дэмжээд зогсохгүй бас ХОАТ таны бүтээсэн зүйлийг хамгаалах болно.

ХОАТ-ний тусгай, онцгой данс нээ. Дараа нь түрүүчийн адил зүгээр л хөрөнгө оруулаад бай. Та сэдсэн зүйлээ өнөөдөр хий. ХОАТ бол таны санхүүгийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөний чухал хэсэг, мөнгөө өөрийнхөө төлөө үйлчилдэг болгохын тулд эхлээд өөртөө мөнгө зарцуулах баталгаатай арга мөн. ХОАТ-нөөс татгалзах нь олонхи хүний гаргадаг санхүүгийн сүйрэлт алдаа юм. Олонхи хүн ХОАТ-гүй байдаг, тиймээс үүнийхээ уршгаар ядуу байдаг, уялдаа холбоог нь ойлгож байна уу? ХОАТ-нөөс татгалзсанаар юу ч олохгүй, учир нь “оруулахсан, оруулвал сайнсан” гэх мөнгө хэдий нь алга болсон, эгнэгт алдагдсан байдаг.

Хэрэв та өөрийн ХОАТ-г хэрэгжүүлж эхлэхгүй бол таны ашгийн коэффициент тэгээс доош, бүр дордоод хасах 100 хувь байна, учир нь мөнөөх мөнгө байхгүй болсон байна. ХОАТ-г хэрэглэхгүй байхаар сонголт хийх нь 100 хувийн нөхөгдөшгүй алдагдалд орох сонголт хийлээ гэсэн үг. Ийм шийдвэр гаргахгүй байхыг ихэд хичээ. Үүний оронд ХОАТ-г өнөөдөр хэрэгжүүлснээр өөрийн санхүүгийн ирээдүйг гартаа авах шийдвэр гарга. Энэ нь би нэг л юмаа давтан яриад байгаа юм шиг дуулдаж байвал тэр үнэн. Энэ бол таны хийж болох хамгийн чухал алхам, тэглээ ч гэсэн олонхи хүн түүнийг хийдэггүй юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ОЛСОН ОРЛОГООР ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙ

Дахин хөрөнгө оруулалт бол таны урт хугацааны санхүүгийн амжилтад маш чухал болох нь эргэлзээгүй бөгөөд дараачийн чухал ажил бол таны санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Олон хөрөнгө оруулагч ХОАТ-г хэрэгжүүлж байгаа мэт баялаг бүтээх замд ордог. Тэд хөрөнгө оруулалтын дансаа хэрхэн зузаарч байгааг ажиглаж байдаг, гэхдээ дараа нь тэд хуримтлуулсан юмаа авч, орлогоо бэлэн мөнгө болгон үрэн таран хийж өөрөө өөртөө гай тарьснаар бүх юм огцом дуусна. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхэд муу юм үгүй.

Гэхдээ та баялаг бүтээхийг үнэхээр хүсч байгаа бол өөрийгөө хянаж байх ёстой. Ингэвэл та онцын чармайлтгүйгээр цагаасаа өмнө, баян хүний хувиар амралтаа эдлэх болно. Таны хийх хэрэгтэй бүх зүйл гэвэл, мөнгөнийхөө цорын ганц зориулалт болох дахин мөнгө олох бололцоог хангаж өгөх явдал юм. Өөрийн санхүүгийн ирээдүйг бүү хулгайл.

Таны олсон мөнгө үлдсэн бүх амьдралд тань хүрэлцээтэй болох хэмжээнд хүрч өстөл мөнгөөрөө бүү оролд. Энэ алхамыг дагах үнэхээр хялбархан.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС ШУУДХАН ОРЛОГО ОЛ

Таныг хөрөнгө оруулагч болмогц дансан дахь мөнгө чинь сар бүр шууд өсч байх болно, тэгээд ч таны зорилго бол орлогын 10-12 хувьтай тэнцэх мөнгө олж байх явдал юм. Би нэг, хоёр жилийн тухай биш, харин урт хугацааны тухай ярьж байна. Энэ нь урт хугацааны S&P 500 үзүүлэлтийг харгалзвал ярьж буйгаас хавьгүй хялбархан. Өөрийн хөрөнгө оруулагчийн туршлагыг харгалзан ХОАТ-г хэрэгжүүлж эхэл, гэхдээ мэдлэг, туршлагаа нэмэгдэхийн хэрээр орлогоо хэрхэн нэмэгдүүлэх тухай бодоорой!

Түүнчлэн хөрөнгө оруулалтаа идэвхтэй жолоодоход ямар нэг цаг хугацаа зарцуулахад бэлэн бай. Хэдий хэмжээний хугацаа тэр билээ? Сард барагцаалвал дөрвөн цаг. Хөрөнгө оруулалтдаа зарим нэг анхаарал тавь, тэгвэл та баялаг бүтээх замаар амжилттай урагшлан ахих болно. Хэрэв та мэргэн ухаантай бол хийж байгаа шигээ үргэлжлүүлэн хий.

МӨНГӨНДӨӨ АНХААРАЛТАЙ ХАНД

Олон хүн мөнгө нь хаашаа алга болж байгааг огт мэддэггүй, тэдний мэддэг зүйл гэвэл мөнгө хүрэлцээгүй байна гэдэг асуудал юм. Тэд санхүүгийн байдлаа авч үзээд сарын сүүлчээр хуучнаасаа илүү их мөнгө хэрэгтэй болох нь гэдгийг ойлгодог. Хэрэв та тийм байдалд орсон бол дараах туршилтыг хий: дараачийн 30 хоногт гаргасан бүх зардлаа тэмдэглэж бай. Энэ бол таны хувьд туйлын хүнд ажил болохыг мэдэж байна, гэхдээ үнэндээ энэ бол хэцүү биш. Зүгээр л тоо тавиад сарын сүүлд тэдгээрийг нэм. Энэ нь таныг санхүүгийн хувийн үйл ажиллагаагаа зарим талаар тайлагнадаг болгоно.

 

Үүнийг өргөнөөр авч үз. Хувьцаат компани сар тутмын орлогынхоо 10-50 хүртэл хувийг хянадаггүй бол тэсч байж чадах уу? Тэгвэл хөнгөн хийсвэр зардлаасаа болоод олонхи гэр бүл чухам ийм хэмжээний орлого алдаж байдаг. Тийм гэр бүл мөнгө нь хаашаа алга болж буйг мэдэхгүй зарцуулаад л байдаг. Олонхи гэр бүл энгийн боловч маш чухал алхам болох мөнгөө хянаж байх алхамыг хийдэггүй. Мөнгө чинь хаашаа явж байгааг яв цав мэдэж бай.

МИНИЙ МӨНГӨНИЙ ШУУД ТОГТОЛЦООГ ЭЗЭМШ

Энэхүү дадлагыг дагах нь баялаг бүтээх түлхүүр мөн. Баян хүмүүс мөнгөний тогтолцоо гэгчийг ашигладаг болохыг би олж мэдсэн юм. Миний Мөнгөний Шууд тогтолцоо бол санхүүгийн зорилгоо хянаж, тэдгээрийг удирдаж байхад танд туслах багаж юм. Энэ бол шидэт саваа биш, тууварчны ташуур биш, энэ бол хэрэглэхэд хялбархан уян хатан зүйл. Тийм багажгүйгээр санхүүгийн хувьд тэсч гарахад бидэнд маш хүнд байх болно.

Хувьцаат компани төсвөө барихгүй, эсвэл орлого, зарлагаа хянахгүй, тэдгээрийг эрхлэн явуулахгүй байвал юу болох вэ? Мэдээж тэр бутарна. Тэглээ ч гэсэн олон гэр бүл энэ чиглэлээр явж байгаа нь угаасаа эмгэнэлтэй ч бас сэрэмжлүүлж болох зүйл.

Миний мөнгөний тогтолцоо амьдралын аливаа гэнэтийн үзэгдлийг харгалзаж болохуйц уян хатан, гэхдээ таныг болзошгүй асуудлыг хяналтаас гарахаас өмнө тэдгээрээс сэрэмжлүүлэхүйц хатуу. Дагавал зохих таван алхам бий:

1. Автоматжуулсан хөрөнгө оруулалт

2. Өрнөөс салах

3. Өглөг буяны ажил хийх

4. Өрнөөс ангижрах стратеги боловсруулах

5. Мөнгийг идэвхтэй байлгах

Мөнгөний шууд тогтолцооны тухай, энэхүү тогтолцоо таны тусын тулд яаж ажиллах тухай 8, 9 дүгээр бүлэгт дэлгэрэнгүй, дэс дараалалтай өгүүлэх болно.

САНХҮҮГИЙН ХУВЬД ХАРИУЦЛАГАТАЙ БОЛ

Энэхүү дадлагыг эзэмшихээд үнэхээр хялбархан. Эрүүл ухаанаар ажиллаж, энэ бүлгээс мэдэж авсан баян хүний долоон зарчмыг дага. Тэдгээрт санаа бодолдоо маш чухал байр эзлүүлж, мөнгөний талаарх өдөр тутмын шийдвэртээ хэрэглэ. Та баялаг хуримтлуулж, өөрийн тусын тулд мөнгийг үйлчилдэг болгохын тулд дагавал зохих хялбархан үйл явцыг мөрдлөгө болгосноор бусад хүмүүсээс санхүүгийн талаар давуу байдалтай болно. Энэ мэдээллийг үйл ойшоох, түүнийг эс тоовол та дөнгөж сая олж авсан санхүүгийн хүчээ алдах болно.

ӨРГҮЙ БАЙ

Дараах хоёр дадлагыг дагаснаар өргүй байх болно, үүнд: хэрэглээний зээлийг зээлдүүлэгчийн болзлоор бүү ашигла, өр төлөхөд зориулсан сар тутмын доод хэмжээний төлбөр дээрээ нийт орлогын 10 хувийг ямагт нэмж бай. Бид энэхүү дадлагын тухай “Өргүй болгох сувиллын хоол ид” гэдэг наймдугаар бүлэгт нарийвчлан өгүүлэх болно, гэхдээ одоохондоо болгоомжтой байхгүй бол хэрэглээний зээлийг хяналтгүй ашиглах нь баялаг бүтээх талаар таны тавьсан хүчин чармайлтыг үгүй хийнэ гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Зээлдүүлэгчийн тулган хүлээлгэж байгаа болзлоор биш харин та өөрийн болзлоор хэрэглээний зээлийг ашиглаж сурах хэрэгтэй. Яаж? Өр үгүй аж төрөх хэвэнд ор. Би таныг амьдралын түвшингээ доошлуулаасай гэж хүсэхгүй байна, үнэндээ бол би амьдралын чинь түвшин дээшлээсэй хэмээн хүсч байна. Ингэмэгц та хүссэн бүхэнтэй болно, гэхдээ тэдгээрийн үнийг байнга өр тавьж биш харин бэлэн мөнгөөр төлдөг болно.

Миний Долоон Зарчим танд болон танай гэр бүлд элбэг дэлбэг байдал, цэцэглэлт, сэргэн мандлыг хангах мөнгө амжилттай олох дадал зуршилтай болох тийш таныг хөдөлгөсөн гэж бодож байна. Энэхүү долоон дадлага нь таны санхүүгийн амжилтыг баталгаатай болгоно, ийм учраас мөнгө хуримтлуулж, хөрөнгө оруулахад танд саад болж байгаа юмны тухай үлгэр домгийг надад бүү яриарай. Ажиллаж, санхүүгийн эрх чөлөө олох замаараа урагшил.

Жон Х.Бэрли

Эх сурвалж: wikimon.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417