Мөрөөдөлтэй хүн хөгширдөггүй...

Мөрөөдөлтэй хүн хөгширдөггүй...

Эдийн засагч, Колумбын их сургуулийн магистр, арт-коуч Ж.Цэцэгсүрэн:

Хүмүүс намайг “чи чадахгүй” гэж няцаах тоолонд юу чаддагаа өөртөө харуулсан. Би чадна гэж өөрийгөө дайчилбал боломжгүй зүйл үгүй. Хүмүүс өөрөө чадаагүй бол бусдын урам зоригийг мохоож болохгүй.

Би 1998 онд Сингапур улс руу ажлын шугамаар сургалтанд явахдаа Социализмын үед олж авсан боловсрол минь хуучирсан, гадаадад мэргэжил дээшлүүлэх ёстойг ойлгож билээ. Англи хэлний дундаас доош түвшний мэдлэгтэй, хол явахгүйгээ мэдсэн тул хэл сурч эхлэв.

Хүүхдүүд нялх, сургалтанд суух мөнгөгүй тул хүнээс гуйж авсан IELTS-ийн шалгалтанд бэлдэх номыг нь хуудас хуудсаар нь ажил дээрээ нууцаар хувилж аваад шөнийн цагаар бие даан сурсан юм.

Тэгээд 2002 онд Японы Иокахамагийн их сургуульд магистрт сурахаар материал өгтөл бусад шалгуурыг хангасан ч, 38 настай настай болохоор тэнцээгүй юм.

Энэ үед ойр дотны минь хүмүүс “Чи чадахгүй. Нас чинь оройтсон, арын хаалга ч үгүй. Хүүхдүүдээ бод” гэж байв. Энэ бүгд үнэн учраас би тэдэнтэй маргаагүй.

Тэр тусмаа хамгийн сайн сургуульд сурна гэж өөртөө амлан, хоёр удаа хэлний шалгалт өгч байж 39 насандаа IELTS-ийн хүссэн оноогоо авч Дэлхийн банкны тэтгэлгээр Колумбын их сургуульд сурахаар болов.

Америкт очоод дээд тоог үзэх тул явахаасаа өмнө 20 жил сөхөөгүй дээд тоогоо сэргээхээр нэгэн их сургуулийн багшийн явуулдаг тооны сургалтанд очив. Багш намайг хараад “Та хэнийг авах гэж ирэв?” гэж асуусан. “Би хэнийг ч авах гээгүй. Би дээд тоо сурахаар ирлээ” гэтэл: -Та юу?” гэж ихэд гайхаж билээ. Ийнхүү багш надад дээд тоог тайлбарлах гэж оролдсон ч үнэндээ би бүгдийг мартсан байв. Гэтэл хэд хоногийн дараа багш “Уучлаарай эгчээ та дахиж ирээд хэрэггүй. Би таны мөнгийг буцааж өгье. Тайлбарлаад та ойлгохгүй байна. Сурахаас үнэхээр оройтжээ” гэсэн.

Тэр үед Монгол багшаар заалгаад сурахгүй байгаа юм чинь гээд 90 мянган долларын тэтгэлгээсээ няцах шахсан. Гэсэн ч би сургуульдаа явсан. Очоод үзсэн хамгийн эхний хичээл дээд математик байв. Би багш дээрээ очоод “Би хэдийн 40 гарсан юмаа, хичээлээ ойлгохгүй байх, та надад туслаач” гэхэд багш “Та яагаад тэгж бодов" гэж асуув. “Монголд их сургуулийн багш намайг сурахаас оройтсон гэсэн. Би нээрээ л чадахгүй юм байна” гэхэд багш ихэд гайхан “Сурч чадахгүй гэж шавьдаа хэлдэг багш хүн байдаг аа? Тэр хүн сурган хүмүүжүүлэгч биш байна. Сурахад таны нас огт хамаагүй. Битгий санаа зов, би танд тусална” гээд анхан шатнаас тайлбарласан ном зааж өгөв. Ийм байдлаар багш намайг үргэлж дэмжлээ.

Хичээлийн сүүлийн өдөр би ангийнхаа 20 гаруй орны 60 залуу оюутан дундаас дээд тооны хичээл дээр шилдэг есөн оюутныг шалгаруулах мөчид өөрийнхөө нэрийг сонсоод ерөөсөө итгээгүй.

Ингэж 42 насандаа их сургуулиа төгсөж, 47 насандаа жолооны үнэмлэх авч, 50 нас гараад синхрон орчуулагч болох мөрөөдлөө биелүүлж, мөн арт-коучингийн багш болсон.

Америкийн хүнд урам зориг, итгэл, үнэмшил өгдөг сургалтын систем надад маш их таалагдсан. Хүний гаднах үзэмж, нас зэргээр үнэлэх нь дэндүү өнгөцхөн. Хүн өөрөө хүсвэл сурахад хэзээ ч оройтохгүй. Мөрөөдөлтэй хүн хөгширдөггүй.

Эх сурвалж: Leadstyle

37
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Ном уншсанаар танд гарах 10 өөрчлөлт

2020-01-23

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

2020-01-25

Дараа долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2020-01-25

Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээхээр болов

2020-01-25

Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт коронавирусын оношлууртай болно

2020-01-25

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Хар тамхинд донтсон Австрали эр цагдаагийн дүр эсгэж, өөр нэг донтогчийн гэрт нэгжлэг хийжээ

2020-01-25

Ираны пуужингийн цохилтын үеэр 34 америк цэрэг тархиндаа гэмтэл авсан болохыг Пентагон мэдэгджээ

2020-01-25

АНУ Мадурог "авч хаяхаар" бэлтгэж байна

2020-01-25

Коронавирусын халдвар авсан 20 хүн тутмын нэг нь нас барж байна

2020-01-24

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.44%
АНУ
28.84%
ОХУ
5.62%
Арабын орнууд
5.62%
Хойд Солонгос
3.0%
Израиль
2.62%
Иран
1.87%
Африкийн орнууд
1.12%
Энэтхэг
1.12%
Бусад
1.12%
Турк
0.75%
Европын Холбооны орнууд
0.75%
Афганистан
0.75%
Пакистан
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,687

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462