Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Тус газар өнөөдрий байдлаар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлага авч, 27 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ. 1678 ажилтан албан хаагч Туул гол дагуу эргүүл хамгаалалт хийж байгаа аж.
Энэ сарын 15-наас эхлээд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, пост ажиллуулах юм байна.
23 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлж, холбогдох байгууллагад шилжүүлжээ. 183 албан хаагчийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулж, ажиллуулах аж.
Э.Сонор