Монгол морины тухай нулимс асгаруулам сайхан түүх

Монгол морины тухай нулимс асгаруулам сайхан түүх

90-ээд оны эхээр юм даа би хоёр нөхрийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ.Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркийн машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа. Хил давахдаа Беларуссын Гродно боомтоор гарлаа. Оросоос арай хямд хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ, тэгээд бид явсаар нийслэл Минск хотод нь ирээд нэг танил Оросынхоор дайрч, хямдхан дэн буудал олж тухалж амарлаа. 
Гэтэл машинд маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж засууллаа. Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том “Краз” орж ирлээ жолооч нь бууж ирээд л манай машиныг сонирхож байна, том нүсэр биетэй эр байлаа ёстой л Кразны л жолооч гэмээр...тэр үед Беларуссд ч барууны тэрэг ховор байсан үе л дээ.
Мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж тэгснээ “-Та нартай ярих яриатай хүн дээ би...” гэх юм. Бид ч буусан буудлаа зааж өглөө. 
Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав “-Тэр Орост буудлаа зааж өгсөн нь зөв үү?” гээд л жаахан хардаж байв. Манай орос хэлтэй нөхөр “-Гайгүй байхаа тохитой хүн харагдана лээ...” л гэж байна. Тэр яриагаа тэгсгээд мартав, хоолоо идчихээд амрахаар бэлтгэж байтал хаалга тогшлоо.

Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан...”-Орж болох уу?” гээд л зогсож байна бид ч яахав ор ор л гэлээ. Мань эр орж ирээд орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил “водка” бас даруулга бололтой идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ. Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа бид ч талархаад хийж өгснийг татчихаад юмнаас нь идэв. Янзтай сайхан орос даруулгууд байлаа “нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав” гэдэг л боллоо.

За тэгээд мань Орос яриагаа эхэллээ... -Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн манай тосгон тийм ч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон…гээд дайны хөлд нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа. Дайн дуусах үед би жаахан хүү байлаа манайх их л ядуу айл байсан юм. Нэг удаа тосгоны зөвлөл дээр дайнаас \фронтоос\ ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул ирж морьдоо сонгож аваарай гэсэн зар дуулгалаа. Аав маань явлаа гэтэл гай болж замд хэдэн танил нь таарч архидацгаажээ. Аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий тэгээд халамцуу юм салгалсаар оройхон Зөвлөл дээр очиж дээ... тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихаж ганц жижигхэн хар морь л байна гэнэ. Морьдыг авчирсан цэргийн дарга эр бичиг дансаа янзлан буцахдаа бэлдэж байгаа бололтой байна гэнэ. Тэгснээ аавыг хараад “-За та энэ морийг л авна даа...” гэж аав ундууцан “-Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү?…больё...” гэж. Гэтэл нөгөө дарга “-Энэ бол Монгол морь Берлин хүрсэн хүлэг шүү…та авсандаа харамсахгүй ээ...” гэж. Аав ч бодож байснаа хоосон очвол ээжид загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авч дээ. 
Тэр цагаас хойш тэр монгол морь манай гэр бүлийн гишүүн болж билээ. Аав түүнд “Монгол” гэдэг нэр өглөө. Манай “монгол” их чадалтай хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална. Урд нь манай талбайг хагалахад хоёр тоомсог адуу сэлгэж хагалдаг, тоомсог ч их амархан эцнэ. Гэтэл Монгол ганцаараа энэ ажлыг тоох ч үгүй дуусгана. Бас хажуу айлуудын газрыг хөлсөөр хагална. Эцэж цуцахыг мэдэхгүй, аав түүнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нэлээд мөнгө олдог байв. Монгол ачаа даахдаа гарамгай. Дэнхийтэл ачсан будаатай тэргийг зүтгээд л чирээд явна, уг нь хоёр морь хөллөж байж л даадаг ачаа. Монгол хашаа хороонд дургүй зад дайраад гараад явчихна, өөр тоомсог морьдтой нэг жүчээнд хийчихвэл зодолдоод сүйд хийнэ, дураараа л сул явах дуртай, өөр орос адуутай нийлэхгүй ганцаараа л явна. Манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй, аав л унана өөр хүнийг нуруун дээрээ гаргах ч үгүй. Тосгоны эрчүүдтэй аав “-Монголын нуруун дээр хэр удаан тогтох вэ?” гэж мөрийцнөө тогтсон эр лав гараагүй, аав л их юм олсон. 
Өвөл бол ууланд л зэрлэгдүү явж байна, тэжээл овьёос хэрэггүй, гэтэл айлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байлаа. Манай тэнд чоно их байлаа нэг удаа аавыг ууланд очиж морио авахаар очиход Монголд тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг. Тэгээд Монгол алдартай, хүмүүсийн хүндлэл хүлээсэн адуу болсоон… өвөл тосгоны дундуур цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг юм сүртэй алхана хүмүүс “-Хараач тэр Монгол явж байна..” гэж шуугилдана хүүхдүүд харах гэж гүйлдэнэ. Аав минь Монголдоо их хайртай түүнийг ирснээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон байлаа. Ээж минь “-Энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурхны элч…” гэдэг байлаа. Аав халамцуу үедээ “-Ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байгаа даа, даанч би амьддаа чадахгүй байх хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай..” гэдэг байж билээ. 
Би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа аав Монголоо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн. Олон жил өнгөрч би ч том болж Минскт амьдрах болсон юм нэг удаа ааваас захиа ирлээ Монгол маань өнгөрсөн байлаа. Сүүлдээ хөгшрөөд жүчээнд байдаг болсон хөөрхий минь тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнэ лээ. Аав их л гашуудаж байсан их ч уусан тэгээд удалгүй аав минь бурхан болсон Монголынхоо араас явсан хөөрхий…гэж яриад аварга орос эр дуугүй боллоо. 
Тэр өндийж өврөө уудалснаа хуучин фото зураг гаргаж ирлээ. Нэгэн хөгшин эр жижиг биетэй хар морины хамт авахуулсан зураг байлаа. Мань эр: -Ааваас минь үлдсэн ганц зурагдаа.. -За ингээд би аавынхаа гэрээслэлийг биелүүллээ Монгол хүнтэй уулзаж мориных нь тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс бололтой хаа байсан Германаас хуучин машин унаад явж байдаг…гээд хундагаа өргөөд “-Монгол морины төлөө…түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө...” гээд босож зогсоод хүртэж билээ.

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Коронавирус Монголын болоод дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа вэ?

2020-01-28
13:16

Д.Мандахнаран: "Коронавирус"-т дархлаа дэмжихээс өөр эмчилгээ байхгүй

2020-01-28

ЭМЯ: Нийт 13 хүнийг сэжиглэн дээж авсан, манай улсад вирусын халдвар илрээгүй

2020-01-28

ЭМЯ: Монголд коронавирусын тохиолдол илрээгүй

2020-01-27

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монгол хүн монгол хүндээ хэзээ ч хайртай байдаггүй гэдгийг сая л харлаа!

2020-01-28

Ухань хотоос бичиж байна!

2020-01-28

Энэ тэгээд тэнгэр заяат МОНГОЛ уу?

2020-01-28

Америк Хятадыг ялав!

2020-01-27

Мэргэн ухаан гэж...

2020-01-27

Дундчуудын байр суурийг бэхжүүлэх арга замын тухайд

2020-01-26

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

ЭМЯ-ны залруулга: "Австралид очсон Монгол иргэнээс Коронавирусийн халдвар илрээгүй"

2020-01-28

Кино театр, цахим тоглоом, номын сан зэрэг газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

2020-01-28

Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

2020-01-28

Сар шинийн баяраараа нутаг буцсан хятад иргэдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл Монголд ирүүлэхгүй

2020-01-28

Коронавирусын дэгдэлт юанийн эрэлтийг бууруулна

2020-01-26

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Феминизмийн дараах эмэгтэйчүүдийн эрин

2020-01-27

Дэлхий таниар дутах уу?

2020-01-26

Та алийг нь сонгох вэ: Ажил уу? Амьдрал уу?

2020-01-26

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Израиль улс иргэдийнхээ еврей үндэстэн мөн эсэхийг нь ДНХ-ээр тогтооно

2020-01-28

Цагаачлалын тухай Дональд Трампын хатуу бодлогыг АНУ-ын Дээд шүүх дэмжлээ

2020-01-28

Цаазлуулсан гэгдэж байсан Ким Жон Уны авга эгч зургаан жилийн дараа олон нийтийн өмнө гарч иржээ

2020-01-28

Герман улсад Коронавирусын анхны тохиолдол илэрлээ

2020-01-28

“Төрийн Банк” тэтгэвэрийн картын харилцагчиддаа урамшуулалт аян зарлалаа

2020-01-28

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Ziko's podcast #06 - "Z" Үеийнхий дуу хоолой

2020-01-28

Ziko Podcast #05 - Коронавирусын талаар ярилцая!

2020-01-27

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Афганистаныг яагаад "эзлэх боломжгүй улс" гэдэг вэ?

2020-01-27

Коронавирусийн халдвараас сэргийлэх ЭНГИЙН 3 АРГА

2020-01-26

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
47.5%
АНУ
28.44%
ОХУ
5.94%
Арабын орнууд
5.31%
Хойд Солонгос
2.81%
Израиль
2.81%
Иран
1.56%
Энэтхэг
1.25%
Африкийн орнууд
0.94%
Турк
0.94%
Бусад
0.94%
Европын Холбооны орнууд
0.63%
Афганистан
0.63%
Пакистан
0.31%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,331

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,574

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,698

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,467