Рио Тинто компани төмөр зам барих 60 сая ам.долларын гэрээ байгууллаа
Рио Тинто компани Баруун Австрали мужид орших Пилбара төмрийн хүдрийн уурхайд төмөр зам барих 60 сая ам.долларын гэрээг “Монадельфус” компанитай байгууллаа. Австралийн Перт мужид бүртгэлтэй “Монадельфус” компани төмөр замын үйлчилгээг сайжруулах, зам засах, шинээр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Гэрээ нийтдээ гурван жилийн турш хэрэгжих агаад гэрээний явцад ухаалаг төмөр зам төслийг нэгтгэх санаачилгатай байгаа ажээ.
Пилбара уурхайн гарцыг нэмэгдүүлэхийн тулд цэвэрлэх үйлдвэр, уурхайн тэсэлгээний хэлтсүүдийг чадваржуулах шаардлагатай гэж Рио Тинто компанийн зүгээс мэдээлсэн байна. Түүнчлэн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх 4-5 зүтгүүрийг нэмж үйлдвэрлэж байгаа юм.