Иргэд ББСБ-д 1.1 их наяд төгрөгийн зээлтэй байна

Иргэд ББСБ-д 1.1 их наяд төгрөгийн зээлтэй байна

Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ өнөөдөр /2019.08.13/ 2019 оны хоёрдугаар улирлын үзүүлэлт болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаа нь иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилготой бөгөөд санамсаргүй түүврийн аргаар хийж, Монгол Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулдаг гэж “Эн Ах Си Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг ярив.

ИРГЭДИЙН 11.9 ХУВЬ НЬ ДААТГАЛД ИТГЭДЭГГҮЙ

Даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ 354.7 тэрбум төгрөгт хүрчээ. Тус салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна. Харин нийт хураамжийн орлого өмнөх оны хоёрдугаар улирлаас 23.7 хувиар өсөж 104 тэрбум төгрөг болсон байна. Энэхүү өсөлтийн 99 хувийг ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлогын өсөлт бүрдүүлсэн байна гэж СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун хэллээ.

Харин Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгаагаар 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын ямар нэг даатгалтай, 64.9 хувь нь даатгалгүй байна.

Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.3 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас даатгалд хамрагдаагүй байна. Харин даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 11.7 хувь нь даатгалд хамрагдаагүй гэсэн бол 11.9 хувь нь даатгалд итгэдэггүй гэжээ.

ББСБ-ын 84.4 хувь нь 438 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 389.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Тайлант улиралд банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 328.4 тэрбум төгрөгөөр буюу 42.7 хувиар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрчээ.

Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийн чанараар ангилан харвал 87.2 хувийг хэвийн зээл, 3.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.9 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Харин  чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 10.4 байсан бол тайлант улиралд уг үзүүлэлт 1.5 нэгжээр буурч, зээлийн чанар сайжирчээ.

Мөн зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 360.3 мянга хүрсэн бол нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс  1.6 дахин нэмэгдэж 2.3 саяд хүрсэн байна.

Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтийн өсөлтөөс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч банк бус санхүүгийн байгууллагуудын тоо өссөөр байгаатай холбоотой юм. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт орлого 164.7 тэрбум төгрөгт, нийт ашиг 64.3 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 81.4 хувь нь 438.0 тэрбум төгрөгийн ашигтай, 16.5 хувь нь 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Харин санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгаагаар иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Үүнээс 28.3 хувь нь арилжааны банкнаас, 8.7 хувь нь ББСБ-аас, 8.7 хувь нь ломбард, 7.0 хувь нь хувь хүнээс зээл авчээ.

Нийт хадгаламжийн 97.6 хувийг хугацаатай хадгаламж бүрдүүлж байна

Манай улсад Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй 275 хоршоо байгаагаас 174 нь Улаанбаатар хотод, 101 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын нийт хөрөнгийн хэмжээ 210.6 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламж, зээлийн хоршоодын 90.5 хувь буюу 249 нь 148.4 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 9.5 хувь буюу 26 нь огт хадгаламж татаагүй байна.

Нийт хадгаламжийн 97.6 хувь нь хугацаатай хадгаламж бусад 2.4 хувь нь хугацаагүй хадгаламж эзэлж байна.

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар салбарын нийт цэвэр ашиг 2.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт орлого 24.4 тэрбум төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар өссөн. Харин тайлант улиралд 4.7 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулж нийт 151.9 тэрбум төгрөгийн цэвэр зээлтэй байна. Нийт зээл өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар өсөж 156.5 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 4.1 хувь буюу 6.4 тэрбум төгрөг байна. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь тэгш хуваарилалтын зарчим болсон"

2020-01-16

Далд эдийн засгийн хэмжээ 2,9 их наяд төгрөг

2020-01-14

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2020-01-13

Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо

2020-01-13

Азийн хамгийн том цогцолбор сургуульд "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ

2020-01-17

ХААН галерейд “Далны симфони” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

2020-01-16

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан энэ сарын 26-нд болно

2020-01-16

“King Tower”: Хуучин орон сууцаа оролцуулах шинэ боломж

2020-01-14

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

Хятадууд "дуураймал" хотуудаа хэрхэн босгодог вэ?

2020-01-12

Устаж үгүй болсон Арктикийн "цайвар үст одой" хүмүүсийн нууц

2020-01-12
1:43

Н.Номтойбаярын зодоон хийсэн бичлэг ил болжээ

2020-01-17

М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

2020-01-16
1:41:29

"Улаан бал" нэвтрүүлэгт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцов

2020-01-16

"Ам нээвэл" нэвтрүүлэгт УИХ-ын Байнгын хорооны дарга Х.Нямбаатар оролцов

2020-01-15

“Generation Z” үеийн залуус амьдрахад хамгийн тохиромжтой хотууд

2020-01-18

Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жилийн доод түвшинд хүрээд байна

2020-01-18

Финланд улс бүх тэнэмэл иргэдээ орон гэртэй болгож чаджээ

2020-01-18

Ираны засгийн газар онгоцны осолд амиа алдсан иргэдийн гэр бүлүүдийг дарамталж эхэлжээ

2020-01-18

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Насандаа тохируулж амьдралаас суралцахын үнэ цэнэ

2020-01-10

Монголын эмгэнэл

2020-01-06

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

2019-11-22

Галлагаа эхэлснээс хойш нийт 991 иргэн угаарын хийнд хордсон байна

2020-01-18

Ерөнхийлөгч НДШ-тэй холбоотой заалтад хориг тавихаар болжээ

2020-01-18

Хоёрдугаар сараас эхлэн тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ

2020-01-18

Гэмт хэрэг буурчээ

2020-01-18

Ferdi & Ziko-ын сонирхолтой podcast - (2020.01.17)

2020-01-17

Ziko Episode#1 - "Өөртөө Итгэх Итгэл"

2020-01-16

2020 онд таны заавал сонсох ёстой подкаст!

2020-01-15

Podcast news - Танин мэдэхүй (2020.01.14)

2020-01-14

Баялгийн хуваарилалт

2020-01-18

Газар газрын сэтгэхүй...

2020-01-17

Монголчууд бидний асуудлууд

2020-01-13

Хөлс дуссан мөнгө…

2020-01-13

Битгий давар бүсгүйчүүд ээ!

2020-01-18

Мэдрэлийн ядаргаа, депресс, сэтгэл гутрал, ЭМО

2020-01-17

Би үхэр Монгол...

2020-01-17

Эмэгтэй хүнд хэдэн насанд нь эр хүн хэрэггүй болдог вэ?

2020-01-15

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.23%
АНУ
28.64%
ОХУ
6.53%
Арабын орнууд
4.52%
Хойд Солонгос
3.02%
Израиль
3.02%
Иран
2.01%
Африкийн орнууд
1.51%
Энэтхэг
1.01%
Турк
1.01%
Европын Холбооны орнууд
1.01%
Пакистан
0.5%
Афганистан
0.5%
Бусад
0.5%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,322

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,566

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,663

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,457