Манай урлаг гэж хэрэг алга аа! Кино үзэхээр нуль араар тавилт, нууц амраг, хардалт...
Манай урлаг гэж нээрээ! Кино үзэхээр нуль араар тавилт, нууц амраг, хардалт гарна. Хошин шог нь ч тэр. Хүн ер нь уран бүтээлдээ өөрийнхөө сайн мэддэг, эсвэл хийхийг хүсдэг зүйлээ л илэрхийлдэг байх. Уран бүтээлч нар маань одоо төвшин ахиж, боловсролдоо анхаарч, гүн ухаанд суралцахгүй бол хүмүүсийн элэг доог болохоос гадна наад заваан хар бараан зүйлдээ гацчихлаа шүү.
Инээлгэх гэж оролдож байгаа нь хүртэл инээд хүргэхээсээ илүү бухимдал төрүүлнэ.
Яг энийг бичиж байхын хажуугаар "Soundcloud" дээр дуу сонсож байсан чинь гэнэтхэн л ...
"Заяаны амраг чи минь дээ
Төөрсөөр яваад л ирэв үү дээ
Жаргалын мөнгөн шувуухайг
Дагуулсхийгээд л ирэв үү дээ..." гэсэн үгтэй дуу явах жишээний.
Гадны кинонуудыг үз л дээ. Хайр сэтгэл, ажил хөдөлмөр, хүүхэд насны мөрөөдлийг ямар гоёор харуулж байна. Шинжлэх ухааны зөгнөлт кинонуудыг харвал тэр зохиолч, найруулагчдын боловсрол нь эрдэмтдийн зэрэгт хүрчихсэн байна ш д.
Гэтэл манайд нөгөө л араар тавилт, завхайрал, архидалт, нууц амрагийн асуудлуудаа тайзан дээр гаргасаар... Яахав дээ тэгээд мэддэг юм чинь энэ л юм байлгүй.
Ийм зүйл насаараа хийчихээд хүнээс илүү юм шиг пээдэлзсэн, өөрсдийгөө од гээд ойлгочихсон, жүжиглэх гэхээсээ илүү галзуу солиотой нь мэдэгдэхгүй гэнэт чанга инээж, гэнэт аймаар уурлаж, хашхирч орилсон нөхдүүд шүү дээ та нар!
Zandaa Goosh