280 сая доллароор 267 км байтугай, 914 км төмөр зам тавьж болох байжээ!
“Женко” Х.Баттулга ба А.Гансүх нарын холбогдсон "280 сая долларын төмөр замын хэрэг" гэгч шуугиан тарьж байв. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавина гэж засгийн газраас 280 сая ам.доллар гаргуулсан ч шороон далан босгосноос өөр ажил хийгдээгүй байдаг. Ингээд Монгол улс 267 км төмөр зам ч үгүй, 280 сая доллар ч үгүй үлдэж байв. Энэ хэргийг шалгаж, буруутай этгээдүүдийг тогтоон шийтгэх болоход дээрх этгээдүүд зүгээр өнгөрч, харин “Хонгилын шүүх” Лий Жонг Ёл, Гу Дун Хён гэх хоёр Солонгосыг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байдаг юм. Гэтэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төмөр замын талаар ноцтой мэдээлэл өглөө. Өнөөгийн Засгийн газар Сайншанд - Алтанширээ чиглэлийн 27 км төмөр зам тавьж дуусгажээ. Уг ажлыг Улаанбаатар төмөр зам, Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олон амжилттай хийж гүйцэтгэхдээ 1 км төмөр замыг 890 мянган долларт багтаан тавьсан байна. Энэ тооцоогоор авч үзвэл Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км зам тавихад 280 сая доллар хангалттай хүрэх байсан бөгөөд энэ хэмжээний мөнгөөр 314 км төмөр зам өлхөн тавих байжээ. Иймээс Монголын төр шударга цагдаа, шүүхтэй болбол Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 280 сая долларын хэргийг дахин сэргээн шалгах нь тодорхой юм.
Эх сурвалж: DMNN